Аймгийн Алдарт уяач Ж.Эрдэнэтөгс: "Ялгалт хийхгүй бол цагаан үрээ маань яах бол" гэж санаа зовж байлаа
А.Тэлмэн - Төрийн наадмын хязаалан насны морьдын уралдаанд хүрэн үрээ тань аман хүзүүдлээ. Морьд барианд орж ирэх агшинд юу бодогдож байв?
-Монгол төрийнхөө наадамд хязаалан үрээ айрагдуулсандаа маш их баяртай байна. Морьд барианд орж ирэхэд миний хүрэн үрээ зургаагаар орж ирсэн. Морины комиссын шийдвэрээр эхний дөрвөн хязааланг хассанаар манай хүрэн үрээ аман хүзүүнд орлоо. Үүнээс өмнө 2013 онд улсын баяр наадамд анх хурдан хүлгүүдийнхээ тоосыг өргөхөөр зорьж ирээд хээр шүдлэнгээ мөн аман хүзүүнд хурдлуулж байлаа. Тэгэхэд бас эхний дөрвөн үрээ үүлдэрлэг байдлаар хасагдаж байсан юм.
-Энэ жилийн улсын наадмын хувьд ялгалт, хасалт гээд нэлээд хөл хөдөлгөөнтэй байлаа. Та хэдэн насны морь уяж ирээд, хэдийг нь мордуулсан бэ?
-Би шүдлэн, хязаалан хоёртой ирсэн. Шүдлэн цагаан үрээ гурваар хурдаллаа. Цагаан үрээ маань манай ах Донхорын Сумъяасүрэнгийнх.
- Таны хувьд одтой сайхан наадаж байгаа юм байна. Энэ жилийн баяр наадмын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?
-Тиймээ. Ямар ч байсан монгол адуунууд айрагдсан. Эрлийз, монгол адуу холимог уралдвал цагаан үрээ маань яах бол гэж санаа зовж байсан юм. Эрлийз адуугүй миний хувьд ялгалт хийсэн нь тун зүгээр л санагдаж байна.
- Та өмнө нь ахынхаа нэр дээр морьд мордуулж байсан гэж ярилаа. Ер нь таны нэртэй морьд хэдий үеэс уралдаж эхэлсэн бэ?
-Би 2003 оноос Бирозана багшдаа шавь орж, морь уяж эхэлсэн. Мөн Баярсайхан ахаасаа ч зөвлөгөө заавар авч байлаа Баярсайханы Лхагва-Очир бид хоёрын хувьд энэ хоёр хүнийг л дагаж морь уяж эхэлсэн хүмүүс дээ. Харин 2010 оноос бие даан морь уяж байна.
- Уяач ахтай юм байна. Танай удмынхан дунд уяачид олон бий юү?
-Миний ээжийн аав Даваасүрэн гэж морь уядаг хүн байсан юм. Намайг жаахан байхад надад зүсэлж өгсөн их хурдан хүрэн морь байлаа. Харин аавын талынхан дунд морь уядаг хүн байгаагүй. Тэднийхнээс моринд орсон анхны хүн нь л Баярсайхан ах байх шүү. Аавын маань төрсөн дүү байгаа юм.
- Та улсын бүсийн уралдаанаас хичнээн айраг, түрүүтэй билээ?
-Ноднин жил Говийн бүсийн уралдаанаас дээд гурван насны айраг хүртсэн. Мөн ММСУХ-ны 20 жилийн ойн уралдаанд соёолон айрагдуулж байлаа. Энэ жил цагаан үрээ маань Говийн бүсийн наадамд айрагдаад, сая төрийн наадамд гурваар давхилаа.
- Уяач хүнд уралдаан, наадам болгон л сайхан дурсамж үлдээдэг байх. Тэдгээрээс онцлон дурсах дуртай, дурсах бүртээ огшдог онцгой дурсамжтай наадам гэвэл та хэдэн оны наадмыг ярих вэ?
-Ноднин жил Говийн бүсийн уралдаанаас дээд гурван насны айраг хүртсэний нэг нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Энхчимэг найзын маань морь байсан юм. Өөрөөр хэлбэл, би тэр уралдаанд өөрийн нэр дээр хоёр адуу айрагдуулсан юм л даа. Тэр наадам хамгийн сайхан дурсамж үлдээсэн дээ.
- Баярлалаа. Ингэж сэтгэлийг тань огшоосон наадам олон тохиох болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна