Тод манлай уяач Б.Отгоннасан: Дураараа хонгорын минь булган сүүл айраг, түрүү дагуулсаар л байна
А.Тэлмэн - Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам таныхаар юугаараа онцлог сайхан болов?
-Хязаалангийн уралдаанд хүрэн үрээ маань айрагдсанд баяртай байна. Энэ жилийн наадмын онцлог нь мэдээж үүлдэрлэг чанараар нь адууг ялгаж уралдуулсан явдал байлаа. Гэвч эрлийз хурлийз гэж дандаа төв рүү чиглэсэн юм хийж байхаар хөдөө орон нутгийн уяачдаа өргөн дэлгэр хамруулж, мал аж ахуй эрхэлж байгаа малчдаа хүндэтгэсэн шийдвэр гаргаж, дүрэм журмандаа ч үүнийг тусгаж өгөх нь илүү өгөөжтэй юм болов л гэж харж байна даа.
- Үүлдэрлэг чанараар ялгасанаар таныхаар уяачдын эрх ашиг хөндөгдөж байгаа тал байна уу?
-Өндөр, нам гэхээсээ илүү үүлдэрлэг байдлыг нь сайн ялгаж таних л хэрэгтэй байна. Тэгэхгүй сайхан өндөр монгол адуутай уяачид бүтэн жил сойсон хүлгүүдээ хасуулж, хохироод байгаа тал ажиглагдаж л байна.
- Та энэ жил төрийн наадамдаа хэдэн морьтой ирсэн бэ?
-Азарга, их насны хоёр морь, нэг хязаалантай ирсэн. Хязаалан маань айрагдаж, их насны морь долоо, азарга 26-гаар давхилаа.
- Таны хувьд Тод манлай уяач цолоо төрийн наадмын их морины түрүүгээр мялаалаа. Өмнө нь соёолон түрүүлгэж, их насны морь тань айрагдаж байсан. Гэвч их насны морины түрүү гэдэг арай өөр мэдрэмж төрүүлдэг болов уу. “Их насны морь түрүүлгэнэ гэдэг уяач болгоны цээжин гүний хүсэл байдаг” гэдэг шүү дээ?
-Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар шүдлэн үрээ маань түрүүлж байлаа. Олон жилийн дараа төрийн наадмын жагсаалтанд нэрээ бичүүлж байна. Их насны морь буян дагуулдаг гэдэг. Энэ ч утгаараа морь маань цаашид олон айраг, түрүү дагуулах байхаа хэмээн бэлгэшээж байна.
- Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум тантай нийлээд хэдэн Тод манлай уяачтай болж байна?
-Манай аймаг нийтдээ гурван Тод манлай уяачтай, хоёр нь манай сумаас төрсөн.
- Таны хувьд хөдөө орон нутагт морио уяад босго өндөр улсын цолны болзлыг биелүүлж байгаагаараа онцлогтой. Хичнээн жилийн хөдөлмөр танд энэ цолыг авчрав?
-Би 1988 оноос хойш л морь уяж байна. Энэ цолыг хүртэхдээ улс, бүсийн уралдаанаас нийт 13 түрүү, 26 айрагтай байсан.
- Одоо 41 болчихлоо?
-Тэглээ.
- 29 жил морь уяхдаа хамгийн сэтгэл дүүрэн сайхан наадсан нь хэдэн оны ямар наадам байв?
-Улсын наадамд манай аймгаас морь уралдаагүй завсарлаж байгаад 2005 онд манай адуу ирж айрагдсан юм. Тодруулбал, манай хүрэн үрээний эцэг Дураараа хонгор гэдэг адуу даагандаа улсын баяр наадамд гуравласан. Түүнээс хойш Өвөрхангай аймгийн нэр тасралтгүй гарч байна.
- Танай адуу баруун зүгийн аймгуудаар их тарсан байдаг юм байна лээ. Өөрөө морь уяж хурдлуулахаас гадна унаган адуу энд тэнд айрагдаж, түрүүлж байгааг сонсох сайхан л санагддаг байлгүй. Энэ жил таны унаган адуунууд хэрхэн хурдлав. Та сураг ажиг тавьж үзэв үү?
-Говь-Алтай, Ховд, Баянхонгор аймгаар бол олон байгаа. Аймаг болон бүсийн уралдаануудад дээгүүр л давхиж байгаа дуулддаг юм. Яг тодорхой бол хэлж мэдэхгүй байна.
- Баярлалаа. Дураараа хонгор булган сүүл дагуулсаны адилаар энэ жилийн айраг, түрүү хоёр ч мөн нутгаасаа олон сайхан хурд дагуулах болтугай.
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.160.118
Үү
Reply