Сумын Алдарт уяач Б.Нямсүрэн: Төрийн наадмаас дааганы түрүү хүртсэн онцгой жил байна
А.Тэлмэн -Данагар зээрд даага тань төрийн наадмын түрүү авчирлаа. Баярт мөчийн сэтгэгдлээ “Тод магнай” сэтгүүлийн уншигчидтай хуваалцаач?
-Төрийн наадмаас хурдан морины түрүү хүртэнэ гэдэг морины уяа эвлүүлдэг хүн бүрт тохиодог аз завшаан бишээ. Миний хувьд төрийн наадмаа гурав дахь жилдээ зорьж ирэн оролцоод, дааганы түрүү авлаа. Сэтгэл маш өндөр байна.
-Өмнөх жилүүдэд ямар амжилттай оролцож байв?
-Анхны жил буюу 2015 онд хонгор азарга 39-өөр давхиулж байлаа. Хонгор азарга маань тэгэхэд Боржигоны 20 жилийн ой, аймгийн баяр наадамд гуравлачихаад төрийн наадмыг зорьсон юм. Хойтон жил нь хонгор шүдлэн үрээ 33-аар давхиж байлаа. Энэ хонгор хязаалан, даага хоёртой ирсэн. Хонгор хязаалан маань хасагдаж, даага тод магнай торгон жолоо өргүүллээ.
-Төрийн наадам зохион байгуулалт, бэлтгэл ажлын хувьд жилээс жилд чанаржиж байна уу, эсвэл өмнөх жилүүдийнхээсээ арай дутагдалтай болоод байна уу. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
-Энэ жил бол миний хувьд онцгой жил. Төрийн наадмаас түрүү хүртсэн болохоор онцгой ч байлгүй яахав. Харин зохион байгуулалтын хувьд сайхан монгол хүлгүүдийг эрлийз гэсэн шалтгаанаар мордуулалгүй хассанд сэтгэл жаахан дундуур байна. Үүн дээр л цаашид анхаарах шаардлагатай байна даа.
-Таныхаар ялгах нь зөв зүйтэй алхам мөн үү?
-Ялгах нь зөв. Хамгийн гол нь сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлын аль алинаар нь ялгаж мэддэг комисстой л байх шаардлага гарч ирж байна даа. Учир нь, уяач хүний бүтэн жилийн хүч хөдөлмөрөөс гадна тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө үргүй үрэгдэж байна шүү дээ.
-Та хэдэн оноос морь мал уяж эхэлсэн бэ?
-2010 оноос морь уяж эхэлсэн. Хар багаасаа хурдан морь унаж өссөн болохоор сэтгэл зүрх минь морьтой их ойр байдаг юм. Миний аав Дундговийн Цагаандэлгэрийн Лувсандоржийн Батнасан гэж нэгдэл адууг насаараа малласан, Монгол Улсын Шилдэг 100 адуучны нэг, Монгол Улсын Сайн малчин хүн байдаг юм. Нэгдэлд адуу маллаж байхдаа 1989, 1990 онд “Алтан унаганы эзэн”-ээр тодорч байсан. Ийм л хүний үр удам болохоор ч тэр үү, би хар багаасаа л адуунд дурласан. Миний хувьд 13, 14-тэйгөөсөө хойш 13 жил адуу маллаж байна.
-Данагар зээрд хаанахын угшилтай адуу вэ?
-Манай аавын унаган адуу байгаа юм. Эх тал нь Засаг адууных нь өөрийн унаган гүү байдаг юм. Эцгийнх нь гарал үүслийг нь сайн мэдэхгүй байна. Төв аймгийн л гаралтай адуу гэдэг юм. Манай 16-р тоочигийн Цагаандэлгэрийн нэг ах хүү цоохор азарга авсан юм. Түүний төл байгаа юм. Хоёр ах нь нутагтаа сайхан л хурдалж байсан.
-Улсын баяр наадмын өмнө ямар нэгэн уралдаанд оролцсон уу?
-Улсын баяр наадмаас өмнө гурав уралдаад, хоёр түрүүлж, нэг айрагдсан. Тодруулбал, Дундговийн Дэрэнд гуравлаад, Говьсүмбэр аймгийн Адуучин тэмцээнээр даага уралдахад түрүүлсэн. Мөн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын уяачдын холбооны наадамд түрүүлсэн.
"Тод магнай" сэтгүүл 88, 89
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна