МАНЛАЙ СУМЫН УЯАЧДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН АСАН Б.БАТБАЯР: 17 ЖИЛ УЯАЧДЫН ХОЛБООНДОО ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭЖ ЯВНА
А.Тэлмэн
Өмнөговь аймгийн Манлай сумын уяачдын холбооны тэргүүн асан Б.Батбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Манлай сумын уяачдын холбоо хэзээ байгуулагдаж байв. Түүх сөхөж ярилцлагаа эхэлье?
-Манлай сумын уяачдын холбоо 1995 онд нутгийн уяачдын хүсэлтээр байгуулагдаж байв. Тэр чинь бас л хэцүү үе байлаа шүү дээ. Зах зээлийн хүнд үе үргэлжилж, ард түмний амьдрал зутруухан байлаа. Гэсэн ч эцэг өвгөдөөс уламжлан ирсэн түүх соёлоо зах зээлийн хүнд үед ч санаа сэтгэлээ нэгтгэн авч гарахыг хүссэн юм. Өнгөрсөн хугацаанд манай холбооноос МУ-ын Алдарт уяач хоёрыг эгнээнээсээ төрүүлж, 30 орчим аймгийн Алдар цолтонд цол тэмдгийг нь олгуулсан. Говьшанхын хурд гээчийг нутаг усандаа өсгөж, түүнийг хөгжүүлж ирсэн энэ олон уяачдынхаа хөдөлмөрийг үнэлүүлж ирсэн нь холбооны нэг том бахархал юм. Олон сайхан залуучуудыг холбоондоо элсүүлж, морь уяж сойх арга ухаанд суралцуулах, хурдан морины өв соёлыг эзэмшүүлэх тал дээр сургалт семинар хийдэг уламжлалтай. Анхны Их хурдад манайхан арваад морьтой очиж, нас бүрт айрагдаж Говьшанхын хурд, Өмнөговь нутгийн хурдан морьд, уяачдын нэрийг авч гарч байлаа. Өмнөговь аймгийн МСУХ-г түүхэнд байгуулсан гавьяатай, бахархах үйлстэй холбоо гэж бид бахархдаг. Дээр үед нутгийнхаа хурдыг уяж сойгоод, үржүүлээд, удам угшил бий болгоод уралддаг байсан бол одоо энд тэндэхийн хурдан цуутай хүлгэдийг худалдан авчирч өөрийн нэр дээр уралдуулдаг болж. Юм хөгжөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувьсан өөрчлөгдсөөр байна. Том том бүсийн уралдаануудад морьдоо ачиж очоод л уралдаж байна. Цагаан өвсөөр биш тэжээлээр тэжээдэг боллоо. Адууны удам угшлыг сайжруулахаар уяачид энэ тэндээс адуу их авчирч байна. Хүнд уур амьсгалтай говийнхоо нөхцөлд дасан зохицсон шинэ угшил бий болгож, гаргаж ирж байна. Сүүлийн үед Араб цэвэр цусны адуу хүртэл авчрах болж. Энэ бол дэвшил юм. Гэхдээ одоо морины үнэ ханш өндөр болж, зүгээр унаган адуугаа хариулаад, морио уяад явдаг малчид айрагдана гэдэг хүнд болоод байна. Энэ асуудал дээр уяачдын холбоо, морины хорхойтнууд онцгой анхаарал тавих, говийн шинэ угшлын адуу гаргаж ирэх явдал амьдралаас урган гарч байгаа билээ. Говьшанх -1, 2, 3, 4 уралдааныг нутаг орондоо зохион байгуулж, хөрөнгө мөнгө, цаг гаргаж, нутгийн адууг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Ажнай” корпорацийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэдээ баярлаж явдаг даа. Мөн “Тавантолгой транс”-ийнхан олон жил өвлийн уралдааныг ивээн тэтгэж явууллаа. Үүнд ч талархаж байна.
-Хамгийн анхны “Их хурд” шигшмэл хурдан морьдын уралдаанд явсан түүхээс манай уншигчдад ярьж өгөөч?
-Анхны Их хурдад азарга, их морь хоёр уралдсан шүү дээ. Тэгэхэд манай Манлай сумынхан 11 морьтой очиж, нас бүртээ айрагдаж, Говьшанхын хурд, Өмнөговь нутгийн хурдан морьд, уяачдын нэрийг авч гарч байлаа. Бид морьдоо ачих газраа ачаад, хөлөөр нь явуулах газраа явуулаад л очиж байж билээ.
-Таны хувьд морьтой холбогдоод хэчнээн жил болж байна вэ?
-Хөлд орсон цагаасаа л малын дэргэд өссөн хүн шүү дээ. Улмаар 1971 онд илгээлтийн анхны эзэн малчин болж, гурван жилийн дараа цэрэгт явж байлаа. Халагдаж ирээд сумандаа багшилж байгаад уяачдын холбооны тэргүүлэгчээр сонгогдон өдийг хүртэл ажиллаж байна. Гэхдээ би амьдралдаа нэг ч морины сүүл боогоогүй, нэг ч моринд хусуур хүргээгүй хүн байгаа юм. Залуудаа хөнгөн атлектикийн тамирчин явлаа Тамирчин хүн амжилтынхаа төлөө эрхээ хасч, үүргээ биелүүлж явах учиртай. Монгол улсад тав зургаан удаа түрүүлж, МУ-ын рекордыг хэд хэдэн удаа эвдэн, шинэчлэн тогтоож байлаа. Ингээд 1986 онд зодог тайлж, түүнээс хойш биеийн тамирын багш, дасгалжуулагч болсон. Ард түмний хүүхдийг их л зовоолоо. Одоо мал зовоогоод яах вэ. Чаддаг уяачид нь уяагаа гардан хийг, харин би удирдан зохион байгуулах арын албыг нь дааж явъя гэсэн сэтгэлээр өдийг хүртэл уяачдын холбоондоо үнэнчээр зүтгэж явна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Монголын морин спортыг хөгжүүлэх үйлсэд зүтгэж яваад нийт уяачид, малчид зон олондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
Өчигдөр, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Өчигдөр, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Өчигдөр, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна