Уралдаанч Ц.Цэрэнчимэд: ТОМ БИЕТЭЙ ГАДААД МОРИО ТОМЧУУД УНАДАГ БОЛБОЛ ЗҮГЭЭР
А.Тэлмэн
Увс аймгийн Хяргас сумын уугуул, хурдан морь унаач Цогтбаатарын Цэрэнчимэдийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс хурдан морь унаж хурдлуулж байгаа вэ?
-2006 онд зургаан настайдаа унаа морь унаж сураад, 2008 оноос хурдан морь унадаг болсон. Хамгийн анх Цагаан голын бэсрэг наадамд “Увс хүнс” компанийн захирал Мөнхнарангийн хүрэн азаргыг унаж тавд оруулж байсан. Түүний дараа жил Хяргас сумынхаа наадамд Мөнхнаран ахын хүрэн азарга, өөрийнхөө хонгор хязааланг унаж уралдсан. Одоо бол уяаны ихэнх морьдыг унадаг даа.
-Өнөөдрийг хүртэл хичнээн айраг түрүү авсан бэ. Тоолж байв уу?
-Тоолж үзээгүй ш дээ. 2008 онд хүрэн азаргаа Цагаан голын наадамд айрагдуулсан. 2009 онд болохоор сумынхаа наадамд хүрэн азарга, хонгор дөнөн хоёроо гуравт давхиулаад, хул соёолонгоо тавд оруулсан. 2010 онд Баруунтуруунд болсон бооцоот уралдаанд суманд хоёр айрагдсан Отгонбаярын борыг есөд давхиулсан. Тэндээс ирээд сумынхаа наадамд Мөнхболд ахын хо /хонгор/даагыг таваар давхиулсан. 2011 онд болохоор Хяргас сумынхаа наадамд өөрийнхөө хонгор даагыг таваар давхиулаад, хонгор дөнөн дөрвөөр давхиулсан. Тэндээсээ “Увс хурд” баруун бүсийн наадамд очиж, таван насны морь унаад их насаа 23, азаргаа 20, соёолонгоо 33, хязаалан, даага дундуурхан давхиулсан. Тэгээд тэр жилийн наадам дууссан.
-2012 онд яаж наадсан бэ?
-Хяргас сумынхаа наадамд хязаалан, шүдлэн хоёр айрагдуулсан. 2013 онд болохоор Отгонбаярын бор морийг Бухтын өдөрлөгт таваар давхиулж, Хар азаргын наадамд хонгор даагаа хоёрт давхиулсан. 2014 онд болохоор сумынхаа наадамд өөрийнхөө хүрэн халзан морийг тавд, аймгийн Алдарт уяач Балжиннямын Төв аймгийн угшилтай хар үрээг дөрөвт оруулсан. Тэр хавар манай суманд зохиогдсон бэсрэг наадамд Балжинням гэдэг хүний морийг бас таваар давхиулсан.
-Унаж байсан морьдоос чинь хамгийн хурдан нь хэний ямар морь вэ?
-Отгонбаяр ахын бор морь. Бор морийг унаж долоон медаль авсан. Гараа сайтай морь. Надаас өмнө манай ах унаж суманд аман хүзүүдүүлж байсан. Түүний дараа Цээдээ гээд нэг ахын морийг бас унаж аман хүзүүдүүлж байсан. Харин намайг унаснаас хойш суманд бол айрагдаагүй ээ, сумын 90 жилийн ойгоор 17-д давхисан. Өдөрлөг, бэсрэг наадмуудаас айраг, түрүү алддаггүй морь байгаа юм. Тэр жил суманд аман хүзүүдэхдээ түрүүлж яваад үзүүр дээрээ хөлөө доголгоод Шовгор хээр гээд зартай моринд дайруулж аман хүзүүдсэн. Хөл нь гэмтээгүй бол түрүүлэх л байсан байх.
-Хаа хаана уралдаж байв. Хамгийн сайхан замтай нь аль сум бэ?
-Хамгийн гоё замтай нь манай сум. Цагаан газар уралдаж байгаад бага зэрэг өгсөөд орчихдог. Хамгийн хэцүү нь Дүмбэрэл уулын уралдааны зам. Маш их өгсөж уралддаг. Бас аймгийн уралдааны зам. Тойрог дээр булаадаг морьдын ам нь дийлддэггүй хэцүү юм билээ. Би нэг удаа булаалгаад тогтоосон.
-Хамгаалалтын хувцас хэрэглэдэг үү?
-Үгүй. Гэхдээ хэрэглэх нь зөв байх.
-Морь унахад хамгийн хүндрэлтэй нь юу байдаг вэ?
-Гарааны төхөөрөмжгүй газар зарим хүүхдүүд будилуулах гээд байдаг л их хэцүү. Бүх уралдаанд гарааны төхөөрөмж ашигладаг болоосой гэж боддог.
-Морь унах нь хүүхдэд аюултай учраас унуулахаа больё гээд байгаа шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Гадаад том биетэй морио томчууд унаад, монгол жижиг биетэй морио хүүхдүүд унадаг байвал зүгээр юм шиг санагддаг.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болъё гэж боддог вэ?
-Ирээдүйд инженер болохыг хүсдэг. Хичээлээ ч сайн хийдэг.
-Өөрийн гэсэн морьтой юу?
-Суманд хоёр айрагдсан хонгор азарга бий. Тэрний дүү хоёр хонгор үрээ ч бас минийх. Булга халтар гээд бас нэг морь бий. Ер нь гайгүй довтолдог хэд хэдэн морь надад бий.
-Чиний морьд яаж давхидаг вэ?
-Булга халтар соёолондоо Баруунтуруунд очиж нэг айрагдаад, сумандаа бас нэг айрагдсан.
-Хүүхдүүд томоохон наадмын урд орой нойр хүрдэггүй гэдэг.Өөрийн чинь хувьд тэгж догдлох уу?
-Тэгнэ ээ. Маргааш яах бол гэж бодохоор нойр хүрдэггүй юм.
-2015 оны уралдаануудад нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
Өчигдөр, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Өчигдөр, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Өчигдөр, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна