Аймгийн Алдарт уяач З.Ойдов: Урт цагийн уяаны уралдах өдрийн хоол чухал
А.Тэлмэн
Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Чацаргана дөрөвдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Заяатын Ойдовын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр сумын сайн малчин бөгөөд 1956 онд Загийн толгой хэмээх газар айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Мөн Говь-Алтай аймгийн МСУХ-ны жуух, "Залуу малчин" одонгоор шагнуулж байжээ.
-Ихэнх уяачид удам дамжсан байдаг даа. Та ингэхэд хэд дэх үеийн уяач вэ?
-Миний аав Тоодогийн Заяат бол удам дамжсан уяач. Энэ ч утгаараа ууган ах Бадарч маань ч сайн уяач байлаа.
-Аав тань хэдэн наснаасаа хурдан морь уяж эхэлсэн юм бол. Алдартай хурд олонтой биз?
-Хар багаасаа л морь уяж эхэлсэн. Аймагт их насны олон морь хурдлуулж байсан юм гэнэ лээ. Хуунуузын ягаан гэж алдартай хурд байлаа. Хуунууз гэдэг хүнээс худалдаж авсан болохоор тэгж нэрлэсэн хэрэг. Аймагт айрагдаж, суманд олон удаа түрүүлсэн. Түдэвийн хээр гэж цоллуулдаг нагацын морийг бас уяж, бага насанд нь аймагт айрагдуулан, их насанд нь суманд түрүү авсан түүхтэй. Унаган адуунаасаа том зээрд морь сойж, сумын наадмаас хоёр ч түрүү авсан. Ер нь их насны морьд л голдуу айрагдуулж байсан юм билээ. Хожим намайг морь унадаг болох үед аав маань нэгдлийн мянган адуун дотроос халиун алаг даага сонгон худалдаж авсан юм. Дааганаасаа л аймагт айрагдаж эхэлсэн дээ. Аймгийн наадамд Цагаанбаатарын муухай хээр тэр хоёр л дааганаасаа айрагдсан адуу даа.
-Аймагт хэдэн жил айрагдсан бэ?
-Соёолон хүртлээ айрагдсан. Их насандаа аймагт аман хүзүүдсэн. Хамгийн сүүлд 25 насандаа аман хүзүүдсэн дээ. Сумандаа олон ч түрүүлсэн. Би унаачаар нь явдаг байсан юм. Аавыг бурхан болсноос хойш би уяж, аймаг болон суманд айрагдуулж байлаа.
-Цагаанбаатарын муухай хээр гэж дээр цухас дурдаад өнгөрсөн. Ямар учиртай хүлэг вэ. Аавын тань хурд юм уу?
-Үгүй ээ. Цагаанбаатар гэдэг хүний хурд байсан юм. Манай халиун алаг, муухай хээр хоёр хэдэн жил дарааллан аймгийн баяр наадмын түрүү болон аман хүзүүг ээлжилж авсан юм. Соёолонд нь манай аав, Цагаанбаатар гуай хоёр “Манай хоёр морины Луультын аманд аль урдаа ташаан толгой давж хөлөрсөн нь л ирнэ дээ” гээд ярьж суусан гэдэг. Би тэр үед халиун алаг морио унаж уралдсан юм. Цуг давхисаар Луультын аманд иртэл манай морины ташаан толгой арай даваад хөлөрчихсөн байж билээ. Тэр үед Онгоцны толгойн хойд талд морь барьдаг байлаа. Яг барианы газар дөхөөд, Онгоцны толгойн араар гараад иртэл манай халиун алаг сугарч харайгаад, түрүүлсэн дээ.
-Хоёр өвгөн айхтар мэдэж байна шүү. Цагаанбаатар нь танай нутгийн хүн үү?
-Тийм ээ. Цагаанбаатар гуай манай аймгийн Галуутын хүн.
Таны ах Бадарчийг олон хурдтай гэлцэх юм?
-Тийм ээ. Хоёр бор морь нь сумандаа айраг, түрүү алддаггүй байлаа. Нэг нь жороо байсан юм. Жороо бор нь суманд хоёр, гурван ч удаа түрүүлсэн.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Тавуулаа. Гурван хүү, хоёр охин. Ах бид хоёр аавынхаа удмыг залгаж морь уясан.
-Та хэдий үеэс бие дааж морь уясан бэ?
-Би 1971 онд долдугаар ангиа төгсөөд, илгээлтээр мал дээр гарсан юм. Нэгдлийн 800 адууг гурван жил хариулсан. Улмаар цэргийн алба гурван жил хааж ирээд, тэр цагаас хойш морь уяж эхэлсэн. 2000 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Тэгэхээр таны нэрээр цоллуулах хүлгүүд хэдий үеэс хурдалж эхэлсэн гэсэн үг вэ?
-Анх 1990 онд бор даага сумандаа гурвалсан. Улмаар шүдлэндээ дөрвөлж, хязааландаа аман хүзүүдэж байлаа. Соёолонд нь уяагүй юм. Дараа нь, Намалцахын голоос цоохор морь авч, хязааланд нь суманд гурав, соёолонд нь дөрвөөр давхиулсан. Мөн ахынхаа унаган адуунаас бор морь авсан юм. Ах маань хязааланд нь аймагт айрагдуулаад надад өгсөн л дөө. Би соёолонд нь суманд уралдуулж, гурваар ирсэн. Хавчиг жилдээ аман хүзүүдсэн. Түүнээс хойш сумандаа хоёр, гурван ч удаа түрүүлсэн дээ. 2006 онд хээр морь маань хязааландаа аймагт түрүүлсэн. Жижиг хээр маань ч бас сумын наадмаас олон удаа айраг, түрүү авсан. Хамгийн сүүлд буюу энэ жил Цогтын наадамд хүрэн даага маань түрүүллээ.
-Унаган адуугаа л голдуу уралдуулдаг юм байна?
-Тийм ээ. Зүүн талаас нэг хүрэн азарга авчирч, цус сэлбэсэн. Түүний төл энэ жилээс гарч эхэлж байна.
-Тэр хүрэн даага хүрэн азарганы төл юмаа даа?
-Тийм.
-Хүрэн азаргаа уяагүй юм уу?
-Сүхбаатарын Асгатаас гаралтай адуу л даа. Шүдлэнд нь авч ирээд, тэр жилдээ сумандаа нэг айрагдуулаад түүнээс хойш уяагүй юм.
-Таны морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар морь байв?
-Ахаасаа авсан бор морь маань л хамгийн өндөр амжилт үзүүлсэн дээ. Аймагт ч айрагдаж байлаа.
-Жороо морьд хэр олонтой вэ?
-Аавын маань алаг морь жороо байсан юм. Надад ирснээсээ хойш суманд гурван удаа түрүүлсэн.
-Танай энд хатир уралддаггүй юм уу?
-Хатир гэж уралддаггүй. Жороо л уралдана.
-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн чансаа өндөр нь хаанахын ямар наадам байв?
-Аймгийн наадам л байж таарах байлгүй дээ, хүү минь.
-Аймагт болсон бүсийн чанартай наадмуудад оролцож байгаагүй юм уу?
-Оролцож байсаан. Манай морьд арав хавьцаа л ирж байсан даа.
-Уяачийн арга барилаа аав, ах хоёроосоо өвлөсөн үү?
-Тийм ээ. Манайхан уяж байгаа морио тэжээлээр борддоггүй юм. Байгалийнхаа өвс ногоогоор л хооллоно. Эм тарилга ч хэрэглэдэггүй. Сүүлийн жилүүдэд овъёос, хивэг зэргээр тэжээж байна. Би хувьдаа моринд уралдахын өмнөх шөнийнх нь хоол л чухал гэж боддог. Өөрөөр хэлбэл, тэр шөнийн хоол тэжээл нь таарвал уралдааны өдөр хүлэг эзнээ заавал баярлуулдаг юм байна гэж ойлгодог.
-Урт цагийн уяанаас уралдах өдрийн хоол чухал гэдэг л үнэн юм байна, тийм үү?
-Тийм.
-Хүүхдүүд тань удам залгаж, морь уяж байна уу?
-Манайх хоёр хүүтэй. Хоёулаа л моринд хорхойтой. Уясан морьд нь сайн давхиж байна. Сум, баг, бригадын өдөрлөгүүдэд айрагдаад л байна.
-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
Өчигдөр, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Өчигдөр, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Өчигдөр, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна