Зууны манлай хүлэг, эзэн хоёрын тухайд
Хүлэг, эзэн хоёр учирсан тухайд...
Ажнайн хийморь, амны хишгээрээ олонд алдаршиж, домог болон мөнхөрсөн азтай эрхмүүдийн нэг нь алдарт зээрд азарганы эзээн Ж. Шийтэр гээд хэлчихвэл буруудахгүй биз ээ. Мал сайн оторлосны хөлсөнд ирсэн зээрд азарга бол өгөх гэж өгсөн харамгүй сэтгэлийн ерөөлт нандин бэлэг билээ. Чухам ийм л явдал болсон гэдэг.
Тэр жил цаг хатуурч, зуд болох төлөвтэй болмогц Ж.Шийтэр нутгийн малчдын адууг авч оторт явахаар болжээ. Хүний өөрийн нийлсэн 600 гаруй адуу цугларсаны дунд О.Санжаабүрэг уяачийн удамт хурдууд багтсан байж. За гэвэл ёогүй О.Санжаабүрэг “ажлынхаа хөлсөнд цавьдар азарганы маань төл эр даага аваарай” хэмээсэн аж. Энэ үйл явдлыг цаг хугацааны хувьд хөөн үзвээс 1949 оны өвөл болж таардаг.Өөрөөр хэлбэл энэ үед О.Санжаабүрэгийн цавьдар азарга улсад нэг түрүүлж, хоёр айрагдчихаад байсан үе л дээ. Гурван азарга адууг нь онд мэнд оруулчихвал хурдан цавьдарынх нь төл эр даагатай болно гэдэг моринд дуртай монгол эр хүний хувьд юутай ч зүйрлэшгүй сайхан бэлэг байсан биз.
Чинээлэг айлын хүү хэдий ч өөрийн зоргоор амьдрах хүсэлтэй Ж.Шийтэр цуглуулсан адуугаа Малхын талд оторлуулж, өвлийг өнөтэй даваад хавар нутагтаа иржээ.
Ингээд адууг нь хүлээлгэж өгөөд хэлсэн ёсоор цавьдар азарганых төл хээр, зээрд хоёр дааганаас нэгийг нь сонгохоор болж. Ж.Шийтэр чухам алийг нь авахаа шийдэж чадахгүй байтал ах Жамц нь ирж, зээрдийг нь сонгохыг зөвлөсөн гэдэг. Ааш ихтэй зээрд азарга бага насандаа олигтой сайн давхиагүй ч хавчигаасаа хойш цоорч түүхэн амжилтын эзэн болсон билээ. Харин нөгөө хээр нь багадаа сайн хурдалж, хэд хэдэн наадамд айрагдсан боловч хожмоо Гаваа гэгчид очоод ороо болж хурдлахаа байсан гэдэг.
ХХ зууны манлай хүлэг эзэнтэйгээ учирсан түүх товчхондоо ийм.
Этгээд аашт догшин зээрд
Зээрд азарга бага насандаа төдийлөн амжилт үзүүлээгүй нь ааш аалийн ширүүн хийгээд уяачийн дадалтай холбоотой байж мэдэх. Ж.Шийтэрийн хүү Цэвээнбальдар “манай зээрд азарга даагандаа хариугүй жижигхэн шар үстэйгээ ирсэн. Хэр баргын хүн хараад хурдан гэж хэлэхээргүй. Зарим нь очиж очиж энэ мууг нь сонгоод байхдаа яахав дээ гээд аавыг зэмлэж байсан юм гэнэ лээ. Тэгээд шүдлэн наснаасаа эхлэн хувирч овоо өсгөлүүн болсон ч ааш гэж тамтаггүй их. Булгина гэж найгүй. Тэр хавийнхан “догшин зээрд” л гэдэг байсан. Ааштайг нь мэдэх болохоор унах хүүхэд хүүхэд олдохгүй. Хавар адуунаас барьсны дараагаар “монхор” хэмээх Дорж, Чагнаагийн Алтангэрэл хоёрыг мордуулдаг. Заримдаа мордох хүн олдохгүй аав маань эмээлтэй нь хэд хоног хөтлөөд явдагсан. Зээрд азаргыг унуулж номхруулсаны хөлсөнд даага хүртэл өгч байсан. Уралдахаар гарах тоолонд нь заавал хүн тавьж өгдөг” байсан хэмээн ярьсан удаатай. Үүнийг нь баталж ,нэг нутгийн Дондог ярихдаа: “Шийтэр зээрдийгээ тавьж өг гэж гуйсан юм. Тэгээд “Чи сүүлд нь эргүүлнэ шүү. Дундуур эргүүлбэл хүүхэд булгиад хаячихна гэлээ. Хэлснээр нь сүүлд нь эргүүлээд хэсэг хөтөлж явлаа. Хүүхэд нь битгий тавиарай гээд уйлаад байх. Зээрд азарга барьж байх аргагүй боллоо. Хүүхдээ жаахан тайвшруулж байгаад тавьчихсан чинь дэл нь жолооныхоо хоорондуур чанх дээшээ босч шаширлаад яваад өгч билээ. Арай хойно тавьчихав уудаа гэж бодсоор очтол хэдийнээ түрүүлсэн байсан” хэмээсэн удаатай.
Ийнхүү эмнэг хангал шахуу этгээд ааштай азарганаасаа болоод Ж.Шийтэр нутгийн хүн шоглох дуртай нэгэнд “хүүхэнд хөнгөдөж, моринд хүндэдсэн асман банди нараар ацаглаж унуулж байхаар арай эвтэйхэн эвлүүлж болмоор ганц нэгэн номхон юм олж аваад уявал дээргүй юу” гэх хатуу боловч үнэн үгийг дуулж явсан удаатай.
Хурд орж цоорсон нь...
1956 оны улсын наадамд Хэнтийгээс олон уяачид ирсний дунд тэр цагийн нэрт уяач Цэгмид, Халтар нар багтсан аж. Цуут хурдан Бөгөн, Одон хоёр ч ид хурдан байсан цаг. Уяач хоёр өвгөн замдаа ийнхүү ярьж явжээ.
-Одон, Бөгөн хоёрын хамар дээр шороо цацах адуу баруунтай ч юусан билээ дээ?
-Гожгодой Лувсанцэндийн Дамар хонгорын үр нэг дэрэндүүхэн хонгор үрээ агтлагдаагүй баруун тийшээ гарсан даа. Тэр л юу бол?
Гэтэл энэ наадамд Шийтэрийн зээрд гэдэг идэрхэн хурдан азарга Баян сумаас ирснийг хэн ч анзаарч тоосонгүй ажээ.
Азарга уралдахад хэний ч санаанд ороогүй Шийтэрийн зээрд түрүүлж, хоёр өвгөний ярьж явсан Дэрэн хонгор буюу Насантогтохын хонгор аман хүзүүдэж, Одон улаан гуравт, Бөгөн хул дөрөвт иржээ.
Энэ бол 20-р зууны манлай хүлэг Шийтэрийн зээрд азарга олон газрын эрхэм хурдуудыг хол хаян түрүүлж, бууршгүй хурдан ажнай болохоо харуулсан бахдалт жилийн наадам юм.
Улсын баяр наадамд хамгийн олон удаа түрүүлж, айрагдсан Шийтэрийн зээрд азарга:
1954 он: АХ-ын 33 жилийн ойгоор /хавчиг/ аман хүзүү
1956 он: АХ-ын 35 жилийн ойгоор түрүү
1957 он: АХ-ын 36 жилйн ойгоор аман хүзүү
1958 он: АХ-ын 37 жилийн ойгоор түрүү
1959 он: АХ-ын 38 жилийн ойгоор аман хүзүү
1960 он: АХ-ын 39 жилийн ойгоор түрүү
1962 он: АХ-ын 41 жилийн ойгоор түрүүнд тус тус хурдалсан бөгөөд улсын баяр наадмын төв комиссын шийдвэрээр “Засаг төрийн зандан ширээ” хэмээх эрхэм цолны эзэн болжээ. Энэ нь монголын төр хурдан хүлэгтээ цол хайрласан анхны жишээ юм.
Төрийн наадмын морьд багадаа хагас мянгаар тоологддог байх үед уралдаж байсан энэ гайхамшигт хүлэг хамгийн сүүлд 1962 онд 14 настайдаа улсын наадамд түрүүлж, дараа жил нь буюу 1963 онд Төв аймгийн 40 жилийн ойгоор 15 настай уралдан зургаад давхиж байжээ. Мөн түүний хойтон жил Баян, Баянжаргалан сум наадам хийхдээ зээрд азаргыг мордуулж асар тойруулан ёслоод түрүү азарганы бай өгч байсан гэдэг.
Зууны манлай хүлгийг шинжвэл...
Ш.Цэвээнбальдар зээрд азаргаа “биеэр дунд зэргийн, урт хатингар толгойтой, хүзүү урттай, сэрвээ өндөр, бөгс нь их цаана. Давхихаараа дэл нь шаширлаж босоод ирдэг болохоор их том харагддаг. Хүмүүсийг үнэр болон дуугаар нь таньж ааш үзүүлнэ. Эргээд бодоход эрх ч юм шиг ааш нь дэндсэн ч юм шиг ер бусын ухаалаг амьтан байж дээ” хэмээн тодорхойлсон бол хурд шинждэг нутгийн уяачид уран гоё хийцтэй. Жижигхэн биедээ зохицсон тэг дөрвөлжин шантайсан азарга байсан. Уяа нь ороод ирэхээрээ ааш зан нь зөөлөрч хоног өнгөрөх тусам гэдэснээс нь дээш огшоож модоор зорж урлаад байгаа юм шиг дөрвөн хөл дээрээ улам босч зэгзийгээд нүд нь бүлтрэх гэж байгаа аятай их уран гоё болдог байсан. Мөн туурай нь босоо ширхэгтэй болоод хөмөрсөн аяга шиг бумбан, дэл шингэн, сүүл туушхан, шингэвтэр адуу байлаа” хэмээн зурагласан юм.
Зээрд азаргыг туранхай байгаа жил нь харахад далны ирмэг нь гадагшаа cap мэт ирмэглэсэн байдаг бол цатгалан жилээ цүдгэр гэдэстэй, нуруу нь хотгор, хээлтэй гүү шиг харагддаг байжээ. Харин хөнгөрөөд ирэхээрээ сүвээний хавирга нь ташаан толгойгоо давж, толгой дээгүүр болж цогнойн давхидаг байсан гэдэг.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна