Удирдах ажилтны улсын IV зөвлөгөөн боллоо
А.Тэлмэн
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны удирдах ажилтны улсын IV зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ удаагийн зөвлөгөөнд салбар холбоодын төлөөлөл 80-аад хүн оролцож, санал бодлоо хуваалцсан байна. Зөвлөгөөнийг нээж, ММСУХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Тод манлай уяач Д.Дагвадорж үг хэлсний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга, МУ-ын Алдарт уяач П.Сэргэлэн ММСУХ-ны бодлого чиглэл, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийсэн юм. Үүний дараа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцасны стандарт, даатгалын хэрэгжилт”-ийн талаар мэдээлэл хүргэх ёстой байсан ч ирж амжаагүй тул хөтөлбөрийн дагуу аюулгүй ажиллагааны зөвлөх инженер Ж.Баттөгс “Уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас”-тай холбоотой мэдээллийг хүргэсэн. Харин түүний дараа ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан, түүхийн ухааны доктор А. Баярмагнай “Уяачдын ёс зүй, хариуцлага-Ёс зүйн дүрэм” сэдвээр илтгэл тавьж, цаашдаа эрлийз монгол адууг ялгах тухайд ямар чиглэл барих ёстой талаар өөрийн санаа бодлоо хуваалцсан юм.
Мэдээллийн эрин зуунд амьдарч буй уншигчдадаа морины өв соёлын тухай мэдээ мэдээллийг хүргэх тухайд тэргүүлэгч гишүүн, СГЗ сэтгүүлч Л.Цагаандалай өөрийн санаа бодлоо хуваалцсаны дараа Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг “Малын гоц халдварт өвчний өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдвээр тун сонирхолтой илтгэлийг хүргэж, зургаадугаар сарын 1-нээс хэрэгжих Малын генетикийн нөөцийн хуулийн товч мэдээлэл өгсөн. Үүний дараа ХААҮИС-ийн багш доктор Т.Сайполда “Адууны үржүүлэг”, харин ажлын албаны дарга Ч.Сарангэрэл Салбар холбоодын үйл ажиллагаа, анхаарах зарим асуудлын талаар илтгэл тавьсан бөгөөд эцэст нь эрлийз монгол адууг ялгах асуудалд нийт уяачдын саналыг тусгахын тулд аймаг тус бүр уяачдын хурал, зөвлөгөөнийг зохион байгуулж, түүнээс гарсан шийдвэрээ төв холбоонд ирүүлэх чиглэлийг өгсөн юм.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Лхагва, 00:26 минут Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Даваа, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна