Нэрт уяач Т.Вангүн, түүний удмыг залгагсад
А.Тэлмэн 2018 оны 3-р сарын 21 -нд
Морь уяхыг төдийлөн дэмждэггүй, харин ч элдвээр шалтаглан хазаарласан саарал цаг үед урам хугарч, санаагаа хувиргаагүй буурал өвгөдөөрөө бид бахархах ёстой. Ганц хайрцаг ёотон аваад төрийн хишиг хэмээн талархаж дээлээ гандтал адуу дагасан тэдний буянаар өнөөдөр бид эрийн гурван наадмаа үзэн цэнгэж сууна. |Чухам тийм л хүмүүсийн буянаар морь уях дэг сургууль тасралгүй, хурдан адууны удам угшил тэгтлээ сарнилгүй “энх” цагтай золгосон билээ.
Баян сумын нэрт уяачдын нэг Т.Вангүн морь уях эрдэм ухаанд өөрийн биеэр суралцаж, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээсэн буянт буурлуудын нэг. 1914 онд төрсөн тэрээр мал маллахын зэрэгцээ Нэрэнжимээ, Сумаадай нарын адуугаар цус сэлбэн өөрийн адуугаа чанаржуулж, Ардын Хувьсгалын 30, 35, 40 жилийн ойгоор Нялга сумын нэрт уяач Д.Гал, Чойдог, Чойдор нарын хамт төрийн наадмыг зорин, хүлгийн тоосоор Буянт-Ухаан дэнжийг мялааж явсан сүйхээтэй эр.
Уяач, морь том наадмын дов харж байж онгойдог хэмээн үздэг тэрээр 10 жилийн /Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор/ дараа дахин төрийн наадмыг зорьж хээр хязаалангаа зургаад хурдлуулж унаган адууныхаа чансааг таньсан байдаг.
Ийнхүү төрийн наадмыг хэдэнтээ зорьсон ч хараахан айраг амсаж чадаагүй Т.Вангүн уяач сум орон нутагтаа бол сайхан наадчихдаг байж. Сум орон нутгийнхаа наадамд Өвгөн зээрд, Мэнгэт хээр, Цэцэгт хээр, Гүзээ хонгор, Жоол хонгор, Жижиг хонгор зэрэг 11 азарга уяж зургаан түрүү, 23 айраг Бундуут хээр, Монхор хээр, Онь имт хээр, Цэхэр улаан, хүрэн зэрэг их насны зургаан морь уяж хоёр түрүү, зургаан айраг хүртсэн нь баяр наадмын цуваанаа бичигдэн үлджээ.
Т.Вангүн морь уясан он жилүүдэдээ найман түрүү, 29 айраг хүртсэн байдаг бөгөөд хүү В.Насан нь уяаны эрдмийг өвлөн суралцаж хээр азаргаа Баян сумын баяр наадамд долоон удаа айрагдуулсан байдаг. Т.Вангүнийг нутгийнхан сайн уяачаас гадна адуунд иртэй, эрэмгий, морь сайхан унаж эдэлдэг хүн байсан хэмээн дурсан ярьдаг юм билээ.
Гурав дахь үеийн уяач Н.Насандэлгэр
Сумын Алдарт уяач Насангийн Насандэлгэр бол гурав дахь үеийн уяач. Тэрээр 1965 онд долоон настай анх хурдан морь унаж, Мэнгэт хээрийгээ хязааланд түрүүлгэн, Монхор хээрийгээ соёолонд нь дөрөвт хурдлуулж, Цэцэгт хээрийгээ шүдлэнд айргийн гуравт давхиулаад, хөгшин зээрдийгээ азарганд 14-т оруулсан байдаг. Ийнхүү морь унасан анхны жилээ нэг түрүү, хоёр айраг хүртсэн адтай унаач цэрэгт явтлаа мориноос холдолгүй өвгөн аав Вангүн, аав Насан нарыгаа дагасан гэдэг.
Харин бие даан морь уясан нь 1986 оноос эхтэй. Буурлууд нь нас дээр гарсан тул тэднийхээ сургаалийг сонсон өөрөө гардан морь уях болжээ. Тэр жил Гүзээ хонгор азарга нь долоон настай байлаа. Бага насанд нь сайн унаж эдлээгүй догшин азаргаа уяж айргийн дөрөвт давхиулаад ихээхэн урам орсон тэрээр дараа жил нь түрүүлгэж, дээдсийнхээ магнайг тэнийлгэж байжээ. Гүзээ хонгор есөн настайдаа 11-т давхиж, 10 настай дахин түрүүлж, 11 настай наймд давхисан байдаг бөгөөд олон сайхан хурдан төл хайрлаж, олон хүний магнайг тэнийлгэсэн билээ. Жишээлбэл, сумынхаа баяр наадамд хэд хэд түрүүлж, айрагдсан Бямбабатын зэгэл хонгор азарга, Дагдангийн Мөлүү зээрд азаргыг нэрлэж болно.
Н.Насандэлгэр уяачийн хувьд азарганы уяаг илүүтэй тааруулдаг нэгэн. Тэрээр хэдэн жилийн турш гурван азарга уяж, гурван түрүү, таван айраг хүртэн сумынхаа 90 жилийн ойгоор сумын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон билээ.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна