Нэг түрүү, хоёр айргийн эзэн Сүрэнжавын халзан
Энэхүү халзан үрээний тухай ярихын өмнө эхлээд дээд удмынх нь талаар цухас дурдах нь зүйтэй байх. Баян сумын нэрт уяачдын нэг Наваанмөрийн Падынд хурд тарьсан хээр азарганы талаар хурдан морь сонирхогчид дуулсан байх.
Харин Н.Пад уяач хээр азаргаа хэрхэн таньж уясан тухай дуулж байв уу. Ийм явдал болжээ.
Падын эцэг Наваанмөр олон адуутай атлаа морь уядаггүй хүн байж. Наваанмөр нэгэн намар найз Баттулгыгаа эсгий татах унааны тус гуйсанд өвөл унадаг хээр азаргаа барьж өгч. Баттулга хээр азаргаар гурван өдөр эсгий татаад хүү Падад нь авчирч өгөхдөө:
-Чи морь уях санаатай байдаг бол энэ хээр азаргыг уяарай гэжээ. Пад:
-Та юунд нь үүнийг онцлоо вэ гэж асуухад Баттулга:
-Би уржигдар эсгий татаж дуусаад хээр азаргыг чинь услахаар Үнэгтийн шинэ усан дээр очтол худгийн дэргэдээс нэг том шар үнэг босоод ухасхийхээр нь түүнийг хөөв. Үнэг чадлынхаа хэрээр бултаж, хээр азарга ч бараг л дөрөө газар шүргэтэл эргэж гарав. Сүүлдээ ч бараг л миний толгой эргэж болимоор санагдсан боловч ам нь дийлдэхгүй байлаа. Тэр чигтээ хөөсөөр байгаад үнэгийг бүр бахардуулж унагав. Тэгэхэд нь би буугаад цохиж алсан. Ямар хурдангүй адуу ийм байх вэ. Чи заавал үүнийг уяарай гэж гэнэ.
Өвөл нь Пад нутгийн нэгэн өвгөнөөс “Морь яаж уядаг юм бэ” гэж асуухад тоглоом тохуунд дуртай өвгөн уяач “Анх барьсан өдрөө хоёр туурайг нь сэтэртэл хөлсөлдөг юм” гэжээ. Гэнэн залуу үүнийг үнэмшив. Хойтон зун нь Пад Үнэгтийн шинэ усны баруун дэнждээ уяагаа зоон хээр азарга тэргүүтэй арван хэдэн морь барьж тоглоомтой өвгөний хэлснээр уяхад хээр азарганаас бусад нь зогсож чадахаа больжээ. Ганц хээр азаргаа даншгийн наадамд уралдуултал тэр нь гуравт давхижээ. Тэр хээр азарганы үр удам хурдан хар азарга, зээрд халзан морь, бас хүрэн халзан морь /энэ морь 1944 оны улсын наадамд айрагдсан/ байжээ. Мөн Их хүрэн азарга нь том жижиг наадамд зургаа түрүүлж, дөрөв айрагдсан бол түүний дүү Янзган, Хөх хүрэн гэдэг азарганууд нь мөн улсын наадамд айрагдаж байжээ.
Улсад нэг түрүүлж, хоёр айрагдсан Сүрэнжавын халзан үрээ бол 1934 онд хязааландаа улсын баяр наадамд дөрөвт давхисан Янзаган хүрний төл бөгөөд сөнгө даага Сүрэнжав гэгч авч байжээ. Тэр жил Янзган хүрэний төл дөрвөн хусран эр даага Падын Цэдэвийнд байсны нэгийг Чогдон гэгч адуу хариулсны хөлсөнд авсан бөгөөд зун нь Чогдон, Сүрэнжав нар Аман шанд хэмээх газар хоёр халзан даагаа цуг уяад сумынхаа наадамд очжээ. Наадамд Сүрэнжавын халзан түрүүлж, Чогдонгийн халзан доогуур давхисан байна. Хойтон жил нь Сүрэнжав халзан шүдлэнгээ Ардын хувьсгалын 35 жилийн ойн их наадамд түрүүлгэж, хязаалан, соёолонд нь аман хүзүүнд хурдлуулсан байна. Ийн гурван жил дараалан төрийн наадамд цулбуур өргүүлсэн хурдан халзан харамсалтай нь цэл залуугаараа хөл муутай болж уягдахаа байсан гэдэг юм билээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна