Х.Гарьдмагнайн бор шүдлэн түрүү магнайд хурдаллаа

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд барианд орлоо.

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайн бор
  2. Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун
  3. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач С.Гантөмөр хул
  4. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн хул
  5. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр 
  6. Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Г. Батбаатарын цолмон халтар
  7. Төв аймгийн Баянцагаан сумын А. Ууганбаярын хээр 
  8. Шунхлай группын П. Батсайханы зээрд
  9. Хэнтий аймгийн Галшар сумын уяач А. Амарбатын хээр 
  10. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий  сумын Б. Энх-Амгалангийн ягаан тус тус оржээ. 

Энэ насанд 308 үрээ бүртгүүлснээс 201 ийнхүү айргийн таваар хурдалсан.

Бүртгүүлсэн 308 үрээнээс шүдээр морь хасагдаагүй, үүлдэрлэг байдлаар 67 , сэрвээний өндрөөр 17, нийт 84 шүдлэн хасагдсан.


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна