65 соёолон хасагджээ

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 12 -нд

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 281 морь бүртгүүлснээс үүлдэрлэг байдлаар 37, шүдээр 25, тавиач хүүхэд унасан гурав, нийт 65 соёолон хасагдаж, 197 нь гарааны зурхайгаас гарчээ. Уралдааны үеэр  хоёр хүүхэд мориноос унасан ч бэртэж гэмтээгүй байна. Түрүүлж, айрагдсан хурдан соёолонгуудыг цагдаагийн хүчний өндөр хамгаалалт дор авч явсаар эздэд нь хүлээлгэж өглөө.

У.Энхмаа 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна