Булган аймгийн 80 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 25 -нд

2018.07.27 Баасан гариг

07:00 Хязаалан насны морь бүртгэх, шүүх

09:00 Шагайн "Баг"-ийн харваа /Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн/

09:30 Хязаалан насны морь барих

10:00-13:00 Зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах

10:00 Шүдлэн насны морь бүртгэж, шүүх

10:00 АХ-ын 97 жилийн ойн хүчит бөхийн барилдаан нэг, хоёрын даваа

12:00 Шүдлэн насны морь барих

13:00 Эрлийз дунд насны морь бүртгэх, шүүх

13:30 "Булган нутаг-Бидний бахархал" уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн. /Соёлын ордон/

14:30 АХ-ын 97 жилийн хүчит бөхийн барилдаан гурав, дөрвийн даваа

15:00 Эрлийз дунд насны морь барих

15:30 Зочид төлөөлөгчдийг аймгийн Музей үзүүлэх

16:00 Цогт хунтайжийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа

16:30 "Аймгийн 80 жилийн ойн баяр наадам"-д зориулсан хүндэтгэлийн хурал. /Соёлын ордон/

18:00 "Аймгийн 80 жилийн ойн баяр наадам"-д зориулсан хүндэтгэлийн тоглолт /Спортын ордон/

2018.07.28 Бямба гариг

07:00 Азарга бүртгэх, шүүх

09:00 Шагайн"Цуваа" харваа /Цэнгэлдэх хүрээлэн/

10:00 Азарга барих

10:30 Даага бүртгэж, шүүх

11:00 "Аймгийн 80 жилийн ойн баяр наадам"-ын нээлтийн үйл ажиллагаа /Цэнгэлдэх хүрээлэн/

12:20 "Аймгийн 80 жилийн ойн баяр наадам"- ын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

12:20 Үндэсний сурын харваа /Соёл амралтын хүрээлэн/

12:20 Шагайн "Баг"-ийн харвааны үргэлжлэл /Цэнгэлдэх хүрээлэн/

12:30 Даага барих

13:00 Их насны морь бүртгэж шүүх

14:30 "Аймгийн 80 жилийн ойн баяр наадам"ын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

16:00 Их насны морь барих

16:00 "Хэн сайн айраг уух вэ" тэмцээн /цэнгэлдэх хүрээлэн/

16:30 Эрлийз доод насны морь бүртгэх, шүүх

18:00 Эрлийз доод насны морь барих

21:00 Баяр наадамд зориулсан "Булганы үдэш" үдшийн цэнгүүн /Цогт хунтайжийн талбайд/

24:00 Баяр наадмын ёслолын буудлага

2018.07.29 Ням гариг

07:00 Соёолон насны морь бүртгэж, шүүх

10:00 Соёолон насны морь барих

10:00  "Аймгийн 80 жилийн ойн баяр наадам"ын хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

10:00 Өсвөрийн бөхийн барилдаан

10:00 Үндэсний сурын харвааны үргэлжлэл /Соёл, амралтын хүрээлэн/

10:30 Эрлийз дээд насны морь бүртгэх, шүүх

13:00 Эрлийз дээд насны морь барих

13:00  "Аймгийн 80 жилийн ойн баяр наадам"ын хүчит бөхийн барилдааны тав, зургаагийн даваа

14:00 Эрлийз насны морьдыг цоллох /Хурдан морь барианы газар/

16:00 Түрүүлж айрагдсан морьдыг цоллох /Цэнгэлдэх хүрээлэн/

16:30 Өсвөрийн бөхчүүдийн үзүүр, түрүүний барилдаан

17:00  "Аймгийн 80 жилийн ойн баяр наадам"ын хүчит бөхийн барилдааны долоо, наймын даваа

18:00 Баяр наадмын хаалт шагнал гардуулах ёслолын арга хэмжээ

Булган аймгийн 80 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хороо 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.