МУ-ын Алдарт уяач Д.Баянбат: Манайхан адууг багад нь оролддоггүй, хязаалангаас дээш газар үзүүлдэг
Сэтгүүлч -Наран хонгороо үндэсний их баяр наадамдаа цоллуулахаар зогсож байгаа нь анхных биш, тав дахь удаагийнх. Энэ жилийн баяр наадмын сэтгэгдлийг сонсъё?
-За баярлалаа. Төрт ёсны баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Хонгор азарга маань энэ жил 10 настай төрийнхөө наадамд айргийн гурваар давхилаа. Сэтгэл их өндөр, баяртай байна.
-Өвөө тань 1988 оны наадамд азаргаа түрүүлгэж байжээ. Түүнээс хойш 30 жилийн дараа та азаргаа айрагдуулж бэлгэшээлтэй явдал болж байна?
-Өвөө маань азарга түрүүлгэсний 30 жилийн ойгоор хонгор азарга хурдан байж, айрагдсанд маш их бэлгэшээж байна. Хонгор азарга улс, бүсийн наадамд долоо дахиа орж байна. Гурван түрүү, дөрвөн айрагтай. Азарга маань 10 настай залуухан байна. Олон жил уралдана даа.
-Сүүлийн хоёр ч жилийн уралдаанд хонгор азарга гарсан цагаасаа өнгөлсөөр айрагдсан байх?
-Тийм ээ. Хонгор азарга ноднин, бас энэ жил замынхаа 80-90 хувьд нь газраа өнгөлж наадамчин олноо баясгалаа. Жил жилийн уяа янз янз байдаг. Энэ жил хүч нь жаахан нимгэхэн байсан. Бас газар татаатай, нойтон байлаа. Өнгөрсөн жил цаг агаар дулаахан, нартай, бороо хургүй, азарга маань арай тарган байсан тал бий. Ер нь түрүүлэх азарга л түрүүлдэг. Эрийн гурван наадам тийм оноотой, эзэнтэй байдаг учраас тэр хувь заяа нь таарч байгаа болов уу гэж ойлгож байна. Гэхдээ сайхан байна.
-Бүсийн наадамд ер нь уралдуулдаггүй шүү дээ. Эцэг мал учраас олон уралдуулахгүй байна уу?
-Адуу малаа энхрийлэн хайрлаж, монгол уламжлалаа хадгалж байгаа гэж ойлгож болно оо. Нэг их олон уралдуулдаггүй юм аа. Чадвал хавар нэг уралдана.
-Долоотойд нь өнжөөсөн билүү?
-Тийм, 2015 онд өнжсөн. Сайндаа ч өнжсөн юм биш, азаргатай ноцолдоод хөлөө хазуулсан байсан юм. 2014 онд Дундговьд очиж түрүүлсэн. Улсын баяр наадамд 2016 онд аман хүзүү, 2017 онд айргийн дөрөв, 2018 онд айргийн гурваар давхилаа.
-Наран хонгорын төлүүд уралдах болсон баймаар...
-Соёолон, хязаалангууд “Алтай” констракшны Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн уугуул Даяндэмид гээд залууд давхиж байна. Төлүүд нь сайхан давхиж байгаа. Надад ч бас одоохондоо уягдаагүй төлүүд нь бий.
-Хэзээнээс уях вэ?
-Манайхан адууг багад нь оролдоод байдаггүй. Зөв сургаж, хөлийнх нь ээдрээг гаргаад дараа нь уяж сойдог. Ер нь хязаалангаас дээш уяж, газар үзүүлдэг дээ.
-Энэ жил та улсын баяр наадамд хэдэн насны морь уяж сойсон бэ?
-Азарга, соёолон хоёр уялаа. Хонгор азарганы дүү Саран хонгор соёолон цээжинд дөрөв, таваар нэлээн яваад татууллаа. Тамираар дутуу, олон ч гүү хураалгасан болохоор аргагүй.
-Бүсийн уралдаанууд залгах гэж байна. Хаашаа явах вэ?
-Морьдоо харж байгаад соёолонгоо уралдуулах санаатай байгаа. Говь руугаа явах болов уу даа.
-Энэ жил хурдан морины уралдааныг тойрсон маш олон асуудал хөндөгдлөө. Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ч яригдлаа. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Манай МСУХ бол уяачид, уралдаанч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг мэргэжлийн холбоо. Холбоо маань хөгжлийнхөө тодорхой нэг үед ирчихлээ гэж би хувьдаа ойлгож байгаа. Цаашид ямар чиглэл бодлоготой, ямар удирдлага зохион байгуулалттай явахыг холбооны удирдлагууд гэхээсээ илүү уяачид маань ярилцаж байж зөв шийдэл гаргана байх аа. Монголд өндөр адуу бий, ялангуяа Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн зүүн гурван аймгийн адуунууд товир. Тэндэхийн адуу “хэлмэгдүүлсэн” зарим нэг шийдвэр гарсан байж болно.
-Зарим нь үүлдэрлэг байдлыг харах нь зүйтэй, зарим нь сэрвээний өндөр харъя гээд уяачид хоёр тал болсон байгаа?
-Үүлдэрлэг байдлыг давхар харах нь зүйтэй. Тэр чухал.
-Азарганы даллагатай “Ажнай” галаас энэ жил нас насанд хичнээн адуу мордов оо?
-Нас насанд мордсоон. Азарга, их нас зургаа, соёолон долоод давхиж, азарга маань айргийн гуравт хурдаллаа. Ингээд “Ажнай” галынхандаа болон нийт монголчууддаа баяр наадмын мэндийг дахин хүргэе.
-За баярлалаа. Сайхан наадаарай.
ТОД МАГНАЙ сэтгүүл №99
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
Өчигдөр, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Өчигдөр, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Өчигдөр, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

66.181.176.215
домогт азарга төржээ. дүү саран хонгор нь ахаасаа илүү гэж дуулсан
Reply