Х.Болорчулуун:Улсын наадмын түрүүндээ ханаад үрээгээ бүсэд явуулаагүй
Сэтгүүлч -Төрийнхөө их баяр цэнгэлд хязаалан түрүүлгэсэн танд баяр хүргэе.
-За баярлалаа. Төрийн наадам жил болгон хурдан хязаалангийн уралдаанаар эхэлдэг. Төрийн наадмын эхлэл болсон хязаалангийн уралдааны түрүү хүртсэндээ баяртай байна. 19 жил морины сүүл боохдоо улсын баяр наадмаас айраг хүртэж үзээгүй, анх удаа түрүү авлаа. Өмнө нь шөвгийн есөд л орж байсан. Сүүлийн долоон жил улсад ирж уралдахгүй байж байгаад энэ жил ирж наадсан юм.
-Дорнод аймгаас 10 жилийн дараа хязаалангийн түрүү тодорлоо. Хүрэн үрээний уяа сойлго, сунгаа хаана хийгдсэн бэ?
-Үнэхээр азтай одтой байлаа. Манай Дорнодод зуншлага гайгүй, уяа, сунгаа бүгд нутагтаа хийгдсэн. Сүүлийн хоёр гурван сунгааг Онон гуайн галтай хийлээ. Тэднийд олон хүний хурдан хүлгүүд байдаг болохоор нэг нэгнээ ирлэж сунгаа тун үр дүнтэй болсон. Хүрэн үрээ сунгаанд өнгөлөөд үргэлж нэг, хоёроор орж байсан. Манай уяач Дорнодын Булган сумын Мөнгөнбатын Эрдэнэбат гэж хашир, чамбай ажилсаг хүн бий. Эрдэнэбатын маань хүч хөдөлмөрийн үр шим гарлаа.
-Улсын наадамд өөр ямар морьд мордсон бэ?
-Даага, шүдлэн, хоёр хязаалантай улсын наадамд очсоноос даага, хязаалан хоёр нь хасагдсан. Уг нь даага их хурдан байсан юм.
-Хасагдсан гэснээс улсын наадамд ялгалтын асуудал байнга хэл ам дагуулах боллоо. Та энэ асуудалд байр сууриа илэрхийлэх үү?
-Хүмүүс амны билгээс ашдын билэг гээд наадам сайхан боллоо л гээд байна. Энэ баяр наадмаар соёолонгоос доошоо насанд зуу зуугаараа хасагдаж байна шүү дээ. Ийм байж болохгүй л дээ. Нэг морины цаана ямар олон хүн ажилладаг, хэр их хүч хөдөлмөр, хөрөнгө зардаг, хичнээн хүмүүсийн хүсэл мөрөөдөл байдаг билээ дээ. Ингэж зуу зуугаар нь хасаж болохгүй ээ, уралдааныг шударга горимд оруулах ёстой. Үүлдэрлэг байдал нэрийн дор үзэмжээрээ Монгол морь ч хасагдаж л байдаг, соотон чихтэй, бүлтгэр нүдтэй, нарийн хүзүүтэй, сүүл богинотой гэх юмуу янз бүрийн шалтгаанаар маш олноороо хасагдаж байна. Үүлдэрлэг байдлыг тогтооно гэдэг бол худлаа. Уралдааны стандартыг тавиад илжиг л биш бол уралдах ёстой гэсэн бодолтой байна. Айраг, түрүү авсан бид мэтийн хүмүүс баярлаж л байгаа байх. Гэтэл хаа холоос морио авчирчихаад хасуулж, хүч хөдөлмөр нь үгүйсгэгдсэн олон зуун хүнд харамсалтай л байгаа. Наадам шударга байхаа болилоо.
- Монгол хасагдсан бол харамсалтай хэрэг, эрлийз хасагдсан бол зүй ёсны хэрэг бишүү?
-25 болон 12.5 хувийн цустай адууг монгол гэхгүй бол өөр юу гэх юм. Орчин үед бэлчээр дээрээс барьж аваад уралддаг үе өнгөрсөн шүү дээ. Манай монгол морьд аж ахуй, уналгын чиглэлийнх бол гаднаас орж ирж байгаа нь олон зуун жил уралдааны чиглэлээр өсгөж хөгжүүлсэн адуунууд. Бид хурд үзэх гэж байгаа болохоос биш 60 чавганц уралдуулаад нэгийг нь түрүүлэхийг үзэх гэж байгаа биш шүү дээ. Гаднаас ирсэн хурдыг Монгол адуугаар сэлгэж хурд сайжруулж байгааг би буруушаахгүй. Энэ бол зүй ёсны асуудал. Галшар угшил гэдэг Монголдоо хамгийн том биетэй, гэтэл тэр угшлыг бий болгосон өвгөн ноён Пүрэвжавынд араб, англи адуу байсан л гэдэг. Тэгж л хурд гаргасан байдаг. Хэнтийд байгаа морины хөшөөнүүд бэлхэнээ илтгэнэ. Наашлуулаад яривал гоё халиун, Ононгийн Аварга хээр, Эрдэнэчулууны шаргыг монгол гэх үү, эрлийз гэх үү. Тодорхойлоход хэцүү болчихож байгаа биз дээ?
-Таны байр суурийг ойлгож байна л даа. Гэхдээ эрлийз гээд тусдаа ангилал уралдаж байгаа. Эрлийзэд уралдуулахгүй монголд мордуулаад байгаа уяачдын ухамсаргүй үйлдэл бас байна уу?
- Үгүй үгүй. Үүлдэрлэг байдлаар ялгах шиг худлаа юм байхгүй. Энэ чинь бөөн худал хуурмаг, арын хаалга.
-Их насны түрүүний эзэн бол шударга бус юм боллоо, би уучлалт гуйж байна гээд ярилцлага өгсөн. Түрүү морь 25 хувийн цустай адуу гэж байна лээ?
- 25, 12,5 хувийн цустай адуу бол Монгол шүү дээ. Нэгдүгээр үеийн эрлийз, 50 хувийн цустай бол болохгүй.
-Хэдэн уяачид хоорондоо эрлийз, монгол гээд хэл ам боллоо гээд асуудал шийдэгдэхгүй л дээ. Гол нь энэ асуудлын талаар Баяр наадмын тухай хуулинд нь ямар ч зохицуулалт байхгүй байгааг хүмүүс шүүмжлэх юм билээ?
-Би бас Баяр наадмын хуулинд өөрчлөлт оруулах саналтай байна. Нэг насанд зуу зуугаараа хасагддаг ямар гоё наадам байх юм бэ? Манай нутгийн дүү нараас хоёр морьтой ирээд хоёуланг нь хасуулсан хүмүүс ч байна. Ийм байдлаараа морь уяад ч яадаг юм. Гар метр бариад өндрийг хэмжинэ ч гэж юу байхав. Үгүй ядаж л автоматаар метрлэбэл шударга биз дээ. Сэрвээний өндрөөр монголд багтсан адууг үүлдэрлэг байдал гээд өнгө үзэмжээр хасаж болохгүй. Үүлдэрлэг байдлыг угаасаа тодорхойлж чадахгүй. Монгол бөх шударга биш болоод хүмүүс дургүй болсон. Одоо морь тийм болоод байна шүү дээ. Улсын наадам шударга байх ёстой. Гэтэл дарга нар наадам будилаангүй сайхан боллоо гээд байгаа. Энэ олон зуун хүний морийг хасчихаад юу нь сайхан байгаа юм?
-Ямартай ч энэ бол яаралтай шийдэгдэх ёстой тулгамдсан асуудал гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөх байх. Яриагаа саяхан болж өнгөрсөн бүсийн наадмын талаар дуусгая. Түрүү хүрэн бүсийн наадамд яаж хурдалсан бэ?
- Би бүсийн уралдаанд яваагүй ээ. Энэ жил түрүү аваад ханачихлаа даа. /инээв/ Хүрэн үрээгээ улсын наадмын дараа амраасан.
Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
Тод магнай сэтгүүл №99
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
Өчигдөр, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Бямба, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Өчигдөр, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Бямба, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Өчигдөр, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

202.126.89.178
Bused hasagdana geed yavaagui
Reply202.126.89.178
Boloroo mongolooroo naadaachee
Reply64.119.19.48
Болорчулуун чи болио ард түмний наадамд эрлийз үрээ мордуулаад түрүү авчаад олон юм хуцаад байдаг яасан ичдэггүй новш вэ.Чи тэр Ононгийнхоо хошногийг долоогоод хууль санаачлаад явахаа боль ойлогсон уу.
Reply