АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ, ХУРДАН МОРИНЫ ЗҮТГЭЛТЭН ЦЭРЭНГИЙН ДАШДОНДОГ
Сэтгүүлч
1954 онд Б.Цэрэн удам залгах ууган хүүгээ өлгийдөн авчээ. Модон морин жил мэндэлсэн энэ хүү бол аймгийн Алдарт уяач Ц.Дашдондог агсан байсан юм. Уяач аавын удам залгах ууган хүү морины нуруун дээр хэрсүүжиж, нутгийн нэрт уяачдын амтат хуучийг чагнан хүн болж. Эцэгтээ чөдрийн морийг нь дөхүүлж хөлд орсон тэрээр гурван жилийн цэргийн албыг хаагаад 1976 онд халагдаж ирмэгц зургаан насны морь уян сумынхаа наадамд мордуулжээ. Наадам хаяанд тулчихсан үед ирсэн болохоор эмнэг голцуулхан адуунууд мордож, айраг түрүүнд багтаагүй ч ангасан сэтгэлийнхээ цангааг тайлсан нь тэр. Чухам энэ л үеэс уясан морио түрүүлгэж, айрагдуулан их асрын өмнө цоллуулж насан өндөр аавыгаа баярлуулах хүсэлд автах болов. Тэр хүслээ гүйцэлдүүлэхээр 1980 оны хавар адуучин Бямбаатай наймаа хийж, хоёр сарын цалингаараа /500 төгрөг/ шар үснээсээ салаагүй улаан даага авчээ. Таван дааганаас шилж сонгох болоход өөдөөс нь харж эвшээгээд сайныг зөгнөн байсан хонгор гүүний төл улаан даага хожмоо Цэрэнгийн улаан гэх хурдан азарга болж, том жижиг наадамд 14 удаа түрүүлж, айрагдсан байдаг. Уясан эзнээ урмаар тэтгэсэн улаан азарга бол алдарт Ц.Махбуриадын улаан азарганы төлийн төл. 1982 онд хязаалан үрээ таваар давхин анх айрагдаж, 1984 онд хавчиг азарга түрүүлэн, 1985 онд сумын 60 жилийн ойгоор айргийн гуравт хурдалж, дараа жил нь аман хүзүүдэн, 1987 онд айргийн дөрөвт давхиж, 1988 онд дахин аман хүзүүдэн нийтдээ сумынхаа баяр наадамд нэг түрүүлж, тав айрагдсан юм. Улаан азарганы үр төлүүд одоо ч хурдалсаар байгаа бөгөөд Ц.Дашдондог агсны хөвгүүд Д.Энх-Эрдэнэ, Д.Энхжаргал нар унаган адуугаараа одтой сайхан наадсаар байна.
Б.Цэрэн агсны үр хүүхэд, ач зээ нар зөвхөн морь уяхад бус морин уралдааныг хөгжүүлэхэд анхаарч буй талаар дээр цухас дурдсан. Ц.Дашдондог бол Асгат сумын МСУХ-г үүсгэн байгуулагч нутагтаа морин спортыг хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн морины зүтгэлтэн юм. Тэрээр 1998 онд нутгийн буурал уяачид, найз нөхдийн хамтаар сумандаа морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулан, уяачид, уралдаанч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэхэд анхаарч, сумын Алдарт уяач цол тэмдгийг бий болгожээ. Мөн тухайн жилийн уралдаануудын амжилтыг үндэслэн онцлох уяач, шилдэг уралдаанчдыг шалгаруулж хэвшүүлсний зэрэгцээ жил бүрийн зургадугаар сарын 1-нд уяачдын холбооны баяраа тэмдэглэн тухайн онд шинээр тодорсон аймаг, сумын Алдарт уяачдын алдрыг тэмдэглэн их нас, соёолон насны морьд уралдуулах болсон юм.
Нутгийн адууг чанаржуулах нь амжилтын үндэс хэмээн үздэг байсан Ц.Дашдондог алсаа харж “Асгат” угшлын адуу бий болгох зорилгоор уяачид, гишүүдийнхээ хандиваар шигшмэл адуун сүргийг бий болгож, тухайн үедээ шинэ санаачилга өрнүүлж байв.
Адуугаа чанаржуулахын зэрэгцээ уяачдынхаа уяаны арга барилыг дээшлүүлэхэд анхаарч, томоохон наадмуудад гарч уралдах бодлого баримтлан 1998 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд нэгдсэн зохион байгулалттайгаар явжээ. Энэхүү уралдаанд Асгат сумаас аймгийн Алдарт уяач Г.Дуламрагчаагийн хонгор, сумын Алдарт уяач Ж.Ганбаатарын буурал морьд очиж, амжилттай уралдсан бол 2004 оны “Их хурд -3” уралдаанд Д.Чулуунбаатарын хүрэн, Б.Цэвэгжавын Буган морьдтой очиж, хээр морь аман хүзүүнд хурдлан тэдний зорилго биелсэн билээ.
Түүнээс хоёр жилийн дараа Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 95 жилийн ойд Асгат сумын 10 гаруй уяач нэгдэн гал уяа болж очсон бөгөөд Хан-Уулын өвөр, Хатан туулын хөвөө, Хүйн мандалын торгон ногоон дэвжээнээ зам цагаан сайхан наадаж, төрийн наадмыг зорих жим бий болгосон юм. Жим бий болгосон хэмээсний учир наадмын ар дээр Ц.Дашдондог хуурай дүү “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат болон хэсэг найз нөхдийн хамтаар “Мөнх бүл” нэртэй гал уяа байгуулж, өөрийн уяаны эрдэм, арга барил, туршлагаа орчин цагийн уяаны арга барилаар сэлбэж, 2007-2011 онд улс, бүс, орон нутгийн чанартай наадмуудад одтой сайхан наадсан билээ. Тухайлбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, “Автар” ХХК-ийн захирал С.Цэмбэлийн сарт хээр шүдлэнг Засгийн газрын тогтоолт төвийн бүсийн “Боржигон-2007” наадамд айрагдуулж, 2008 оны улсын баяр наадамд “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбатын хээр морийг долоод хурдлуулан, том жижиг наадмаас 70 гаруй айраг, түрүү хүртжээ.
Ийн хүлэг эрдэнээ дээдлэн хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Ц.Дашдондог хүнд өвчтэй байсан хэдий ч Ардын хувьсгалын 90 жилийн ойд зорин ирж наадан, төрийнхөө наадамд уясан хүлгийнхээ тоосыг өргүүлээд сэтгэл амар бурхны орноо зорьсон билээ. Өдгөө түүний үйл хэргийг гурван хүү нь үргэлжлүүлэн морь уях төрийн их хэрэгт шамдан суралцаж байна.
(Хүү Д.Энхмэндийн ярьсныг сийрүүлэн буулгав)
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна