Б.НЯМЖАВЫН ХЭЭР

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 21 -нд

Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжав өнөө жилийн улсын баяр наадамд халтар хязаалан айргийн тав, эрлийз дунд ангилалд зээрд үрээ мөн айргийн тавд хурдлуулж төрийн наадмын анхны айргаа хосоор нь хүртсэн бол дараахан нь Засгийн газрын тогтоолт төвийн бүсийн уралдаанд хээр хязаалан түрүүлгэж, эрлийз дундад зээрдээ аман хүзүүнд, хээр соёолонгоо айргийн тавд хурдлуулж улс, бүсийн наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртэн одтой сайхан наадсан билээ. Түүний хээр соёолон улсын баяр наадамд зургаалж айргаас мултарсан ч хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж шандаст хүлэг гэдгээ харуулсан юм. 

УДАМ, УГШИЛ:
Завхан аймгийн Улиастай сумын харьяат Даваадалайн унаган адуу
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2016 онд хязаалан:

Багануурт болсон «Хангарьдв-2017» төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
2018 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2018” уралдаанд түрүү
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаа
Эрдэнэтийн 40 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн тав


"Тод магнай" сэтгүүл. Дугаар 99. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна