Аймгийн Алдарт уяач М.Доржсэмбэ: ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЖ ОРОСЫН ХОТУУДААР АЯЛСАН САЙХАН ДУРСАМЖ НАДАД БИЙ
Сэтгүүлч -Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан уяачид байна. Та ч бас адилхан уу?
-Манай аав олон жил адуу хариулснаас гадна уяж, сойсон хүн. Аймгийн Алдарт уяач цолтой. Уясан морьд нь амжилттай давхидаг байсан. Их насны халтар морь нь аймгийн 67 жилийн ойн наадамд аман хүзүүдсэн. Харин сумын наадамд хоёр, гурван жил түрүүлсэн байдаг юм. Манай аавыг аймгийн Алдарт уяач болгосон морь. Энэ халтар хээр морины өмнөхөн нэг бидэртэй халтар морь бас байсан. Ер нь манай аавын морьд сайн давхидаг байсан. Би чинь аавыгаа дагаж морь уяж эхэлсэн хүн. Аав минь өндөр настай бооолж би уяачийн эрдмийг нь өвлөж авсан гэх үү дээ. Миний уясан морь сумын наадамд айргийн тавыг алддаггүй. Ер нь л түрүүлдэг байлаа.
-Аав тань нэгдлийн үед ямар мал маллаж байв?
-Тав, зургаан жил адуу хариулсныхаа дараа хонь малласан. Манай аав хоёр удаа аймгийн Аварга малчин болж байснаас гадна Засгийн газрын хүндэт жуух, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж явсан. Ихэр төл бойжуулдаг байсан. Би аавыгаа дуурайгаад малчин болсон хүн.
-Та айлын ганц хүү. Багадаа аавынхаа уяж байсан морьдыг унаж байв уу?
-Аймагт аман хүзүүддэг халтар морийг нь унадаг байсан. Даанч 1967 оны зуданд манайх адуугаа алдсан. Хээр морио ч тэр зуднаар алдчихсан. Хээр азарганы төл болох хээр даага ганцаараа үлдсэн. Тэр даагаараа азарга тавьсан чинь их олон хурдан адуу төрсөн юм. Манай адууны хурд бол их тарсан л даа. Говь-Алтайн маш олон хүнд би хурдан морьдоо тараасан байдаг юм.
-Та адуу малны наймаа их хийх үү?
-Нэг хэсэг хийсээн. Тэр үед миний морьдоос хамгийн өндөр үнэтэй нь 3000 төгрөг хүрсэн.
Сүүлд хээр морь сумын ойд түрүүлж сая төгрөгөөр шагнуулсан. Түүнд би маш их баярласан шүү. Хамгийн том шагнал авсан морь маань тэр юм. Дээр үед түрүүлсэн моринд чинь цай, хадаг л өгдөг байлаа шүү дээ.
-Нутгийн хүмүүс танай адууг тахийн удамтай гэж ярьж байсан?
-Би Бугатаас нэг гүү авсан юм. Тэр халтар гүү гожгордуу, хөнгөн ястай, ааш муутай адуу л даа. Хожим сонсохнээ тахийн удамтай адуу байсан гэдэг. Зарсан эзэн нь л тэгж ярьсан. Тэр гүүнээс хойш манай адуунаас бидэртэй, их ааширхуу унага төрдөг болсон. Төлүүд нь хурдан хурц, нүд их сэргэлэн, онцгой адуу байдаг. Тахийн удамтай адууны зургаа, долоо дахь үе манайд бий. Би цусыг ойртуулахгүй гээд л үзээд байгаа юм.
-Төлүүд нь уягдаж байгаа юу?
-Уягдаж байгаа. Ерөөс тэр халтар гүүнээс гарсан төлүүд л хурдалсан.
-Одоо таны өөрийн адуунууд хэр давхиж байна вэ?
-Манай адууг хүүхэд л уяж байна. Би ч одоо морь уяж чадахаа больсон. Манайх зуданд бүх адуугаа алдаад гурав, дөрвөн л гүү үлдсэн юм. Одоо тэднээс унага гарах байх гэж найдаад байна.
-Аймагт айрагддаг хээр азарганы төлүүд их сайн давхидаг гэсэн. Хээр азарга хаанахын адуу юм бэ?
-Аймгийн 67 жилийн ойн баярт аман хүзүүдсэн хээр бол манай ээжийн удмын адуу л даа.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн онд авч байсан бэ? Таны нэрийг гаргаж онцгой амжилт үзүүлсэн ямар адуу байна вэ?
-Би 1975 онд цэргээс ирээд морь уяж эхэлсэн. Аав минь манай энэ худгийн дэргэд “за миний хүү өөрөө морио уяж эхэл” гэж хэлж байлаа. Тэгээд би хоёр даага уялаа. Дэмид гэж хүнтэй хамтраад бидэртэй их насны морио хоёр даагатайгаа хамт уясан. Тэгтэл сумын наадамд нөгөө хоёр даага маань нэг нь аман хүзүүдэж, нөгөө нь гурваар давхилаа. Би бөөн баяр. Харин их насны морь сайн давхиагүй ээ. Түүнээс хойш л морь уях урам зориг орсон доо. Надад бас нэг халтар даага байсан. Тэр сумын наадамд олон айрагдсан даа.
-Дараа нь морь болсон юм уу?
-Тийм. Морь болгоод Баянхонгорын Баянцагаан сумын Самбуу гэдэг хүнд зарсан. Тэнд очоод олон түрүүлсэн гэсэн. Үүнээс өмнө бас нэг хээр үрээ авч явж байсан. Хээр азарга бас их олон түрүүлсэн. Бас нэг шар хээр, халтар хээр гээд хоёр морь байсан. Тэр халтар морь хязаалан, шүдлэндээ түрүүлээд, их наснаасаа хойш үргэлж аман хүзүүдсэн. Харин шар хээр нь сумын наадамд хоёр түрүүлсэн. Бас гуулин хээр гэж морь байсан юм байна шүү. Тэр бол аймгийн ойд арван хоёрт давхиж байлаа. Одоо бодохнээ би их тарган байхад нь уяад байсан байна лээ. Гуулин хээр бол их олон айрагдсан. Нэг ч түрүүгүй сонин юм шүү. Бариан дээр ирээд л хүүхдээ булгичихдаг морь байсан. Мөн гуулин хээрийн өмнө нэг хар морьтой байлаа. Даншигт айргийн таваар ирж намайг баярлуулж байлаа. Сумынхаа наадамд олон айрагдсан. Сая төгрөгийн шагнал авсан мориныхоо талаар би дээр ярилаа шүү дээ. Тэр морь суманд гурав, дөрөв түрүүлсэн байдаг юм.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэлцдэг?
-Уяаны алдаа гаргана аа. Гэхдээ энэ жил гаргасан алдаагаа дараа жил нь гаргаж болохгүй. Алдаагаа засаад л явах хэрэгтэй. Морины хоол ундыг нь тааруулна. Дээхнэ үед бол тэжээдэггүй цагаан өвсөөр л уядаг байлаа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би зургаан хүүхэдтэй. Том хүү Буяндэлгэр моринд хорхойтой. Мөн хүү Дэлгэрдалай морь уяна. Харин хамгийн бага хүү маань наймдугаар ангид сурдаг юм. Манайхан бол моринд хорхойтой. Морь төрөх чинь их учиртай. Зарим айлд хурдан адуу төрдөггүй шүү дээ.
-Айл бүрт төрдөггүй учраас л сайн морь ерөөлөөр учирдаг гэж ярьдаг байх аа?
-Ерөөлөөр учирдаг нь үнэн. Зарим айлд ганц, хоёр хурдан хүлэг төрчихөөд дахиад төрдөггүй. Харин зарим айлд үе дамжин төрдөг. Тийм л сонин.
-Хүүхдүүд хэр сайн уяж байна вэ?
-Манай хүү Буяндэлгэр бол сайн уяна. Бараг надаас илүү. Шинэ цагийн уяагаар уяна. Бид одооны залуусаас их хоцрогджээ.
-Та Халх голын 40 жилийн ойгоор ЗХУ-ын хотуудаар аялж байсан гэсэн. Тэр талаараа ярьж өгөөч?
-Манай аймгаас 38 хүн явсан юм. Тухайн үед сайн ажиллаж, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг шагнаж тойрон аяллаар явуулдаг байсан. Халх голын 40 жилийн тойрон аяллаар очиход Ю.Цэдэнбал дарга маршал болж байлаа. ЗХУ-ын алдарт баатар Жуковын хөшөө болон музейг нь анх байгуулж байсан юм.
-ОХУ-ын аль, аль хотоор аялсан бэ?
-Москва, Эрхүү, Ленинград хотод очсон. Тэгээд Москвад очиход Оросын хөгжил гэж жигтэйхэн сайхан болсон байж билээ. Өндөр, өндөр барилгуудынх нь орой харагдахгүй. Тэгээд нэг өдөр гурвуулаа дэлгүүр орохоор болов оо. Төөрчихөж магадгүй гээд төмрийн үртсээр байшингийн өнцөгт тэмдэг хийгээд л бойтоглож явлаа. Москвагийн дараа Ленинградад очоод дэлгүүрт ортол гүйдэг шаттай. Тэр шатан дээр бараг л өөдөө хараад уначихаагүй. Хананд нь тавтын мөнгө хийдэг. Тэр мөнгөө хийж мэдэхгүй. Орчуулагч залуугаараа л туслуулсан даа. Оросын Ленин багшийн музейг үзсэн. Их гоё, Ленин багш яг амьдаараа юм шиг л харагдаж байсан. Уг нь би Герман явах байсан юм. Гэтэл гэнэт Оросоор явахаар болчихсон.
-Гэр бүлийнхэндээ бэлэгтэй ирж байв уу?
-Тухайн үед оймсон түрийтэй гялгар гутал моодонд орж байсан. Тийм гутлыг нэг цүнхтэй авчирч өгсөн юмдаг.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-Та бүхэнд ч баярлалаа. Ажил тань улам бүтэмжтэй байг. Сайн явцгаагаарай.
"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
21 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
22 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Бямба, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Өчигдөр, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
22 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
21 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

202.126.89.185
Ийм баримт түүхийг эзэн нь байгаа цаг үед алдаршуулах сайн хэрэг бна
Reply66.181.160.89
odoo uyed iim tuuhig ingej avch uldeh ni zuvuu nutgin ahin min huleg ni hurdan ug ni mergen bnaa tanidaa amjilt husyee
Reply66.181.161.26
monch saihan aduutai hundee
Reply