2018 ОНЫ ЧАНСАА ӨНДӨР АЗАРГАНУУД

Сэтгүүлч
2018 оны 12-р сарын 26 -нд

Монголын уяачдын эв нэгдлийн баяр шинэ жилийн цэнгүүн 2018 оны 12 дугаар сарын 11-нд Улаанбаатар рестораны их танхимд боллоо. Улиран өнгөрч буй 2018 онд уясан хүлэг морьдоо урамтай сайхан хурдлуулж, амжилтаараа бусдыгаа хошуучилсан шилдгүүд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж энэхүү танхимд цуглажээ. Баярын цэнгүүнийг уламжлал ёсоор холбооны тэргүүн нээн үг хэлж, /энэ удаа ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нээсэн/ мэндчилгээ дэвшүүлсний дараагаар чансаагаараа тэргүүлэгсдийн шагналыг гардуулах үйл ажиллагаа өрнөсөн. Ингээд 2018 оны Монгол Улсын чансаа өндөр азаргануудыг танилцуулъя.


Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү, Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдааны түрүү Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүгийн халиун азарга 10 оноогоор НЭГДҮГЭЭРТ эрэмбэлэгдлээ.


 “Дүнжингарав-2018” хаврын бүсийн уралдааны аман хүзүү, Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдааны айргийн гурав Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайханы зээрд азарга 6 оноогоор ХОЁРДУГААРТ эрэмбэлэгдлээ.


Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын аман хүзүү Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан азарга 4 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.


Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын Наран хонгор азарга 4 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.


Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Нэргүйн Атарбаярын зээрд азарга 4 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.


Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн тав Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт Уяач Доржпүрэвийн Ганхуягийн Молор хүрэн азарга 4 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.


Дүнжингарав-2018 хаврын бүсийн уралдааны түрүү Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хар будан азарга 4 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.


“Алтан дарь овооны их тахилга” зүүн бүсийн уралдааны түрүү, Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул Энхтуяагийн Бат-Эрдэнийн зээрд азарга 4 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.


Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой, говийн бүсийн уралдааны түрүү Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын бор азарга 4 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.


Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн ой, төвийн бүсийн уралдааны түрүү Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн цавьдар азарга 4 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмбэлэгдлээ.

У.Энхмаа

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.