АСГАТ СААРЛЫН ЭЗЭН АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ДУГАРЫН БАЯРАА
![](http://ulaanbaatar.todmagnai.mn/images/users/cube/73f11013677ea13b2217f297dec29d25.jpg)
![](http://todmagnai.mn/images/news/main/c95df5e7dd6e98e8c93df19ac4039c79.jpg)
Хүлэг сайн мориныхоо буянаар амь гарч, аврал одоосон түүхийг уншигч та олонтаа сонсож дуулсан байх.
Хамгийн сайн мэдэхээс нь дурдвал Монгол төрийн наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдсан Амгалан төрийн ажнай шаргын сэтгэл сэмлэм, самсаа шархирам гайхамшигт түүх.
Э.Эрдэнэчулуун Тод манлайн авааль гэргий хүнд өвчний улмаас шаналж байхуй 2004 онд шарга азарга онцгой хурдалж, улсын баяр наадам, Алтан овооны төрийн тахилга зүүн бүсийн уралдаан, шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд тус тус түрүүлэн эмчилгээний зардлын нэлээд хувийг бүрдүүлж байсан тухай Э.Эрдэнэчулуун уяач мэлмийгээ чийгтүүлэн дурсан ярьдаг юм.
Энэ бол сайн хүлэг эзнээ эрхшээсэн олон зуун бахдалт түүхүүдийн нэг.
Одоо бас нэгэн түүхийн эзнийг танилцуулъя. Энэ хүн бол Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат аймгийн Алдарт уяач Дугарын Баяраа агсан юм. Түүний унаган хүлэг Асгат саарал эзэн уяачийнхаа эрүүл мэндэд тус үзүүлж, басхүү нутаг нугын нэрийг өндөрт өргөн Монгол төрийн наадамд түрүүлж, шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд айрагдан Асгатын адуу аргагүй хурдан юм аа хэмээн шуугиулж байсан билээ.
![](/images-library/5da8ed1ad118f0d3d190d8269841c881.jpg)
Зүүн гарын адуу хурдан гэдгийг улс даяар таниулж, Асгат сумыг зорих уяач бизнесменүүдэд жим гаргаж өгсөн саарал азарганы эзэн 1951 оны тавдугаар сард Хээшингийн хөндий хэмээх газар Дугарын ууган хүүхэд болон мэндэлжээ. Эцэг Дугар нь хурдан морь уядаг, бор гүүнийх нь төл саарал азарга шүдлэндээ сумандаа түрүүлж, хоёр гурван ч удаагийн өвлийн уралдаанд түрүүлсэн тул Баяраа багаас адуунд элэгтэй нэгэн болж төлөвшжээ. Эрийн цээнд хүрч өрх тусгаарласнаас хойш нэгдлийн адууг тав, зургаан жил маллаад, 1984 оноос үхэр хариулах болсон байна. Чухам энэ үеэсээ эцгээс өвлөгдөж ирсэн өөрийн цөөн хэдээс уяж, 1985 онд Асгат сум байгуулагдсаны 60 жилийн ойгоор хонгор соёолонгоо айргийн дөрөвт хурдлуулан амжилтын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш 1988 онд хонгор хязаалан айргийн гуравт, 1990 онд хээр шүдлэн аман хүзүүнд, 1995 онд сумын 70 жилийн ойгоор хүрэн даага айргийн гуравт, 1998 онд саарал даага айргийн гуравт, 2001 онд хүрэн даага айргийн гуравт, 2007 онд шаргал хязаалан айргийн дөрөвт, хүрэн шүдлэн айргийн гуравт, 2008 онд шаргал соёолон түрүүнд, хээр хязаалан түрүүнд, саарал хязаалан аман хүзүүнд, хүрэн хязаалан айргийн тавт, хонгор шүдлэн айргийн дөрөвт, хүрэн даага түрүүнд, 2009 онд хүрэн соёолон айргийн дөрөвт, хонгор хязаалан аман хүзүүнд, хонгор даага аман хүзүүнд хурдлуулсан гэх мэтээр сум орон нутгийнхаа наадмаас айраг түрүү нэлээдийг хүртэж тэрхүү амжилтаараа аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болжээ.
![](/images-library/8f65aff7ec96c0080c32ce38b0126cac.jpg)
Д.Баяраа агсан морь унаад холын замд гарвал охин адуу хөтөлж ирэх нь бараг ёс. Өөрөөр хэлбэл, ааваас өвлөгдсөн адуугаа сайн гүүгээр цус сэлбэн чанаржуулахын зэрэгцээ сайн давхисан нас ахисан азарга хааяа авдаг байжээ.
Асгат саарлын эзэн дөрвөн хүү, ганц охинтой. Хоёр хүү нь дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уяж, улсын чанартай наадамд унаган хүлгүүдээ айрагдуулан бахтай сайхан наадаж байна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
31 минутын өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
17 цагийн өмнө Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
18 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
19 цагийн өмнө Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
20 цагийн өмнө Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
22 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
23 цагийн өмнө "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
Өчигдөр, 09:41 минут Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
Өчигдөр, 09:19 минут Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
Өчигдөр, 09:15 минут "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
-
7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
-
7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
-
7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
-
7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
-
7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
-
7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш…
-
7-р сарын 10 -нд Ц.Дагвасүрэнгийн хул шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд 254 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Батсуурийн Чинзоригийн хээр хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд 156 хурдан хязаалан гарааны зурхайгаас эргэлээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
-
2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
-
2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
-
2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
-
2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
-
2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
-
2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
-
2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
-
2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
-
2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
-
19 цагийн өмнө Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:41 минут Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
23 цагийн өмнө "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
Өчигдөр, 09:15 минут "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
18 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
20 цагийн өмнө Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
Өчигдөр, 09:19 минут Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
22 цагийн өмнө Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
17 цагийн өмнө Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
31 минутын өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
Сэтгэгдэл бичигдээгүй байна