БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААНД ЭХНИЙ 20-Д ХУРДАЛСАН ХЯЗААЛАНГУУД

Анхдагчдын өлгий Булган аймаг өнөө жил үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойн бэлтгэл бүтэн жилийн өмнөөс эхэлж, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсний зэрэгцээ Засгийн газрын тогтоолт зуны хангайн бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсан юм. Хангайн бүсийн уралдаанд зориулан аймгийн ЗДТГ, “Булганхангай” МСУХ-ны хамт олон морь барианы газраа эрчим хүчинд /байнгын/ холбож, 1000 үзэгчийн суудал байрлуулсны зэрэгцээ гарааны төхөөрөмжөө 80 метр болгон өргөсгөсөн байна.
Долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бугат сумын нутагт болсон хангайн бүсийн уралдаанд 13 аймгийн 1567 хурдан хүлэг хурд шандсаа сорьсноос хамгийн өтгөн мордсон нь их нас. Уяачийн ур чадвар, уралдаанчийн авхаалж самбааг утгаар нь сорьдог их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 341 хурдан ажнай шандас шалгаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар манлайлжээ. Харин адуун сүргийн манлай азарганы уралдааныг төрийн наадмын түрүү Бидэрт халиун өнгөлж, хурсан олныг огшоосон билээ.
Ийн төрийн наадмын түрүү хүлгүүд шандас шалгасан хангайн бүсийн уралдааныг TV-9 телевиз гурван өдрийн турш эх орон даяар шууд дамжуулснаас гадна үзэгчид гараанаас бариа хүртэл нь дэлгэцээр харах боломжтой байсан юм. Булганчууд хангайн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 12 айраг хүртсэн агаад түрүү хүлгүүдээ найман сая төгрөгөөр мялааж, нас болгоны эхний 80 морийг байлсныг хэлэх нь зүйтэй байх. Ингээд хангайн бүсийн уралдаанд эхний 20-д хурдалсан хурдан хязаалангуудын фотог хүргэж байна.

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул З.Тулгын халтар. Халтар хязааланг аймгийн Алдарт уяач С.Энхтөр уяж, 787 дугаартай, долоон настай И.Билгүүдэй унаж хурдлуулсан байна.

2. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Батбаярын саарал. Саарал хязааланг аймгийн Алдарт уяач Ж.Болд уяж, 571 дугаартай, 10 настай Б.Баярмагнай унаж хурдлуулсан байна.

3. Төв аймгийн Зуунмод сумын уугуул С.Батдоржийн зээрд хүрэн. Хүрэн хязааланг Тод манлай уяач Т.Ихбаяр уяж, 741 дугаартай, 13 настай О.Нарандэлгэр унаж хурдлуулсан байна.

4. Булган аймгийн Сайхан сумын уугуул аймгийн Алдарт уяач С.Нямжавын сартай халтар. Халтар хязааланг уяач Ж.Сонгууль уяж, 425 дугаартай, 13 настай Г.Мөнх-Очир унаж хурдлуулсан байна.

5. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач И.Золбоотын зээрд. Зээрд хязааланг аймгийн Алдарт уяач Ч.Амарсанаа уяж, 547 дугаартай, 10 настай А.Есөн-Эрдэнэ унаж хурдлуулсан байна.
6. Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын халтар. Халтар хязааланг Манлай уяач Т.Ихбаяр уяж, 666 дугаартай, 11 настай Төгссайхан унаж хурдлуулсан байна.

7. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Д.Махбалын халтар. Халтар хязааланг 800 дугаартай, 10 настай Мөнхболд унаж хурдлуулсан байна.

8. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Манлай уяач Г.Мөнхсайханы хул. Хул хязааланг уяач Б.Дорж уяж, 501 дугаартай, 12 настай Э.Чинзориг унаж хурдлуулсан байна.

9. П.Уламбаярын алаг. Алаг хязааланг сумын Алдарт уяач С.Дамдинпүрэв уяж, 777 дугаартай, 13 настай О.Амгаланбаатар унаж хурдлуулсан байна.

10. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Цэрэндамбын хар. Хар хязааланг 533 дугаартай, 12 настай Б.Баатарчулуун унаж хурдуулсан байна.

11. Булган аймгийн Баяннуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Содномын хээр. Хээр хязааланг 428 дугаартай, есөн настай О.Ононмөр унаж хурдлуулсан байна.
12. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Алдарт уяач Б.Цэрэнтогтохын Од хонгор. Хонгор хязааланг 430 дугаартай, 10 настай Д.Бямба-Эрдэнэ унаж хурдлуулсан байна.
13. Булган аймгийн Баян-Агт сумын уугуул Б.Баярсайханы бор халзан. Бор хязааланг 476 дугаартай, 13 настай М.Анар унаж хурдлуулсан байна.

14. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Отгонбаатарын саарал. Саарал хязааланг 629 дугаартай, есөн настай Х.Отгонбаатар унаж хурдуулсан байна.

15. Булган аймгийн Бүрэгхангай сумын Алдарт уяач М.Мэнгээгийн хээр. Хээр хязааланг аймгийн Алдарт уяач Н.Батхишиг уяж, 574 дугаартай, есөн настай Р.Хонгордорж унаж хурдуулсан байна.

16. Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Аюурзаны бор халзан. Бор хязааланг аймгийн Алдарт уяач Э.Болор-Эрдэнэ уяж, 448 дугаартай, есөн настай М.Балжинням унаж хурдлуулсан байна.

17. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Тод манлай уяач Д.Хишигжаргалын хонгор. Хонгор хязааланг Монгол Улсын Алдарт уяач С.Эрдэнэбат уяж, 657 дугаартай, найман настай Б.Элбэгзаяа унаж хурдуулсан байна.

18. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Алдарт уяач С.Баярсайханы хүрэн халзан. Хүрэн хязааланг уяач М.Алтан-Очир уяж, 749 дугаартай, 12 настай Ц.Дэмүүн унаж хурдлуулсан байна.

19. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Ж.Батбаатарын халтар. Халтар хязааланг уяач н.Баянцол уяж, 693 дугаартай, есөн настай Н.Ариунбаяр унаж хурдлуулсан байна.

20. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Чулуунхүүгийн Янзага цоохор. Цоохор хязааланг 535 дугаартай, 13 настай Б.Банди унаж хурдуулсан байна.
А.Цэдэн-Иш
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:46 минут Тайлбарлагч М.Оюунбаатар: Бусдын чин сэтгэлийн хүн…
-
Лхагва, 12:12 минут Монгол орныг даасан Очирваань бурхан
-
Даваа, 11:33 минут Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг ур…
-
Даваа, 11:01 минут Сумын Алдарт уяач Ц.Батбилэг: Улсын бүсэд гурав ай…
-
Даваа, 10:46 минут Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх: Би морьдоо ни…
-
Даваа, 10:26 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-33: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ц.ЖАМБАЛС…
-
Даваа, 10:18 минут Тод Манлай уяач А.Батсүхийн хурдан хонгор азар…
-
4-р сарын 07 -нд Д.Сайнсайхан: Ханш нээснээс хойш онцгой үеүдэд гол…
-
4-р сарын 07 -нд Тод манлай уяач Д.Ганбаатар: Моринд хорхойсох “вир…
-
4-р сарын 07 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-32: ХААУ-НЫ ДОКТОР Д.ЗОРИГТБАА…
-
4-р сарын 05 -нд Сумын Алдарт уяач Д.БАТ-ЭРДЭНЭ: Их монгол улс байг…
-
4-р сарын 05 -нд Жанчивын хул хэмээх цуут хүлгийн түүх оршвой
-
4-р сарын 05 -нд Тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн: Уяаны ойр …
-
4-р сарын 01 -нд Аймгийн Алдарт уяач И.Амарсанаа: Худ маань “уруу т…
-
4-р сарын 01 -нд Шүдлэн буюу хоёр настай адууны шүд
-
4-р сарын 01 -нд Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулуун: Хурдан а…
-
3-р сарын 29 -нд Д.Сайнсайхан: Даллагын уут нь тухайн айл өрхийн бу…
-
3-р сарын 29 -нд Даага буюу нэг настай адууны шүд
-
3-р сарын 29 -нд Аймгийн Алдарт уяач И.Боргил: Долоотой адууг өнжөө…
-
3-р сарын 29 -нд Тод манлай уяач Цэдэндоржийн Аюуш: Адууг өөртөө с…
-
3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-31: МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ Ц.…
-
3-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач С.Намжилсүрэн: Урд зүгт уралдаха…
-
3-р сарын 25 -нд Адууг шүдлэх аргачлал
-
3-р сарын 25 -нд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Р.Раш: 1929 онд өв…
-
3-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач С.Цэдэнжав: Нагацынхаа бэлэглэ…
-
3-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбат: Өөрийн гараар хи…
-
3-р сарын 22 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-30: МОРИОР АЯЛАГЧ М.БАТЧУЛУУН
-
3-р сарын 22 -нд Тод манлай уяач Г.Сандуйжав:Тогоруу угшлын азарган…
-
3-р сарын 22 -нд Адууны шүдний зохион байгуулалт бүтэц
-
2021 оны 3-р сарын 15 -нд Сумын Алдарт уяач Д.ЮҮРЭНДОНДОГ: Улаан азаргаа түр…
-
2021 оны 3-р сарын 15 -нд Адууны нас, нэршил
-
2021 оны 3-р сарын 15 -нд Цэгээн адуугаар цэнгүүлэгч Дэлэгийн Владимир
-
2021 оны 3-р сарын 13 -нд Хүлгийг биеийн хэлэмжээр шинжихүй
-
2021 оны 3-р сарын 13 -нд Тод манлай уяач Д.Онон: Цэгээ олж хатгавал хутганы…
-
2021 оны 3-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-29: МАНЛАЙ УЯАЧ Ц.ЦЭНД-АЮУШ
-
2021 оны 3-р сарын 11 -нд Хурдан хүлгийг тэргүүнээр шинжихүй:
-
2021 оны 3-р сарын 11 -нд Аймгийн Алдарт уяач Д.Ухнай: Эсгийгээр сольсон гүү…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Д.Даваахүү: Сайн адууг хүний зэрэг…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Морь засах, түрүүлэх морины бэлгэдэл шинж, сайн эр…
-
2021 оны 3-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач Н.Баттулга: Уяаны өв соёлыг бид …
-
2021 оны 3-р сарын 09 -нд Малын их эмч А.Ерханат: Адууныхаа туурайг тахлах а…
-
2021 оны 3-р сарын 03 -нд Монгол улсын Алдарт уяач Д.Ганхуяг: Унаган хүлгүүд…
-
2021 оны 3-р сарын 03 -нд АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН 11 УЯАЧИ…
-
2021 оны 3-р сарын 03 -нд ТӨВ АЙМГИЙН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ Ш…
-
2021 оны 3-р сарын 01 -нд П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
2021 оны 3-р сарын 01 -нд Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
2021 оны 3-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
2021 оны 2-р сарын 26 -нд Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
2021 оны 2-р сарын 26 -нд “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
2021 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
-
Даваа, 10:46 минут Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх: Би морьдоо ни…
-
Даваа, 10:18 минут Тод Манлай уяач А.Батсүхийн хурдан хонгор азар…
-
Лхагва, 12:46 минут Тайлбарлагч М.Оюунбаатар: Бусдын чин сэтгэлийн хүн…
-
Даваа, 11:01 минут Сумын Алдарт уяач Ц.Батбилэг: Улсын бүсэд гурав ай…
-
Даваа, 11:33 минут Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг ур…
-
Лхагва, 12:12 минут Монгол орныг даасан Очирваань бурхан
-
Даваа, 10:26 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-33: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ц.ЖАМБАЛС…
Сэтгэгдэл бичигдээгүй байна