Гавьяат малчин Э.Эрдэнэчулуун унаган тамгатай адуугаараа 12 түрүү, 9 айраг хүртжээ

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 06 -нд

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулуун гахай жилийн босгон дээр Гавьяат малчин цол тэмдгээр энгэрээ мялаасныг уншигч танаа бид уламжилсан билээ. Монголын хурдан морины түүхэнд хос шаргын дуулийг хайлсан Тод манлайн амжилт, алдрын түүхийг хураангуйлан хүргэвээс:

Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн жолоочоос хөдөлмөрийн гараагаа эхэлж, морин тойруулгын ажил амьдралтай танилцах ахуйдаа Монголын өв соёлын нэгээхэн хэсэг болсон хурдан морины соёлд суралцах болсон тэрээр 1980-аад оны сүүлээс хурдан адууны удам угшлын талаар судалж эхэлсэн гэдэг. Улмаар 1994 оноос хурдны угшил бий болгохоор зорьж, Хэнтий аймгийн Галшар сумын малчин “Зузаг” хэмээх Доржоос охин унагатай цагаан гүүг худалдан авч, “тогоруу” угшлын бага халтар азаргандаа хураалган, 1996 онд том шарга, 1998 онд бага шарга буюу одоогийн “Ажнай шарга” азарга төрөн гарсныг уншигчид хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Ах дүү шаргууд Монголын хурдан морины уралдааны түүхэнд гоц амжилтыг үзүүлснээс гадна хурдны үрийг цацаж, улс, бүс, аймаг, сумын наадмуудад түрүүлж айрагдсаар байна.


Ийнхүү хурдан удмын адуу бий болгох зорилгоор морь уяж эхэлсэн Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун өнгөрсөн хугацаанд  улсын наадам, “Их хурд” болон бүсийн уралдаанаас 60 гаруй айраг, түрүү хүртсэний 24 нь түрүү байх агаад бүр тодруулбал  17 нь төрийн наадмынх аж. Тэрчлэн өөрийн бий болгосон унаган тамгатай адуугаа уяж хурдлуулан төрийн их баяр наадмаас 12 түрүү, 9 айраг хүртсэн нь тэр бүр давтагдах амжилт биш юм. Үүнээс гадна Э.Эрдэнэчулуун уяач Монголын хурдан морины уралдааны түүхэнд хэд хэдэн амжилтыг үзүүлсэн байдаг. Жишээлбэл түүний унаган хүлэг Амгалан төрийн ажнай шарга азарга хоёр зуун дамжин хурдалж, монгол төрийн наадамд зургаантаа түрүүлсэн бол шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанд азарга, их насны морь түрүүлгэсэн цор ганц уяач тэр юм. “Сайн адуу уяачид ихийг сургадаг” хэмээн ярих тэрээр өөрийн сурч мэдсэн туршлагаас бусадтай хуваалцан Монгол Улсын Манлай уяач нэг, Улсын Алдарт уяач нэг, аймгийн Алдарт уяач 10-аадыг, спортын мастер гурав, дэд мастер гурав төрүүлсэн гэдэг. Э.Эрдэнэчулуун уяачийн 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж Тод Манлай уяач цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан бол энэ жил Гавьяат малчин хэмээх эрхэм алдрыг хүртээжээ.


Уншигч танаа нэрт уяачийн амжилтын товчооныг танилцуулъя:

1997 он: Шарга даага улсын наадамд айргийн тав

1999 он: Хар даага улсын наадмын түрүү

2000 он: Том шарга /соёолон/ төрийн их баяр наадмын түрүү

2000 он: Бага шарга шүдлэндээ төрийн их баяр наадмын түрүү

2000 он: Том шарга соёолондоо Архангай аймгийн “Тамирын хурд” бүсийн уралдааны түрүү

2000 он:  Бага шарга шүдлэндээ Архангай аймгийн “Тамирын хурд” бүсийн уралдааны түрүү

2000 он: Бага шарга шүдлэндээ Хэнтий аймгийн Өвгөн ноёны наадамд айргийн гурав

2001 он: Бага шарга хязааландаа төрийн их баяр наадамд айргийн дөрөв

2002 он: Бага шарга соёолондоо төрийн их баяр наадамд түрүү

2002 он: Хонгор хязаалан төрийн их баяр наадамд түрүү

2002 он: Бага шарга соёолон Дундговь аймгийн 60 жилийн түрүү

2002 он:  Хонгор шүдлэн Дундговь аймгийн 60 жилийн айргийн гурав

2003 он: Шарга азарга төрийн их баяр наадамд айргийн дөрөв

2004 он: Шарга азарга төрийн их баяр наадмын түрүү

2004 он: Шарга азарга “Их хурд” уралдааны түрүү

2004 он: Шарга азарга Сүхбаатар аймгийн Алтан овоо их тахилгын түрүү

2004 он: Хүрэн халзан их нас “Их хурд” уралдааны түрүү

2004 он: Хүрэн халзан их нас Сүхбаатар аймгийн Алтан овоо их тахилгын айргийн тав

2004 он: Хонгор шүдлэн Сүхбаатар аймгийн Алтан овоо их тахилгын айргийн гурав

2005 он: Цагаан азарга Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит бүсийн уралдаанд айргийн гурав

2005 он: Хонгор шүдлэн Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит бүсийн уралдаанд айргийн тав

2005 он: Цагаан азарга Дорнод аймаг зүүн бүсийн уралдаанд аман хүзүү

2005 он: Хүрэн халзан их нас Дорнод аймаг зүүн бүсийн уралдаанд аман хүзүү

2006 он: Шарга хязаалан Архангай аймаг “Тамирын хурд” уралдаан айргийн тав

2007 он:  Шарга азарга төрийн их баяр наадмын түрүү

2007 он: Хонгор соёолон төрийн их баяр наадмын түрүү

2007 он: Хээр хязаалан төрийн их баяр наадмын айргийн тав

2007 он: Хонгор соёолон Өмнөговь аймаг “Говь шанх” уралдааны айргийн гурав

2007 он: Хонгор азарга Өмнөговь аймаг “Говь шанх” уралдааны айргийн дөрөв

2007 он: Шарга азарга “Их хурд-4” уралдааны аман хүзүү

2007 он: Хул их нас “ Их хурд 4” уралдааны айргийн тав

2008 он: Шарга азарга төрийн их баяр наадмын түрүү

2008 он: Хээр соёолон төрийн их баяр наадмын аман хүзүү

2008 он: Зээрд хязаалан төрийн их баяр наадмын айргийн тав

2008 он: Бор соёолон төрийн их баяр наадмын түрүү

2008 он: Бор соёолон Төв аймаг Заамар сумын бүсийн уралдаанд айргийн дөрөв

2008 он: Хээр соёолон Сүхбаатар аймаг Алтан овоо их тахилгын айргийн гурав

2009 он: Шарга азарга төрийн их баяр наадмын түрүү

2009 он: Хүрэн даага төрийн их баяр наадмын түрүү

2009 он: Бор хязаалан Завхан аймаг “Очирваанийн хурд” бүсийн уралдааны айргийн гурав

2009 он: Бор их нас Завхан аймаг “Очирваанийн хурд” бүсийн уралдааны айргийн гурав

2009 он: Зээрд соёолон Завхан аймаг “Очирваанийн хурд” бүсийн уралдааны айргийн гурав

2009 он: Хүрэн шүдлэн Завхан аймаг “Очирваанийн хурд” бүсийн уралдааны айргийн дөрөв

2009 он: Хээр даага Завхан аймаг “Очирваанийн хурд” бүсийн уралдааны түрүү

2010 он: Бор их нас Хэнтий аймаг зүүн бүсийн уралдааны айргийн гурав

2011 он: Халтар даага төрийн их баяр наадмын түрүү

2011 он: Халиун алаг даага төрийн их баяр наадмын аман хүзүү

2011 он: Хээр даага төрийн их баяр наадмын айргийн гурав

2011 он: Зээрд азарга Архангай аймаг “Тамирын хурд” бүсийн уралдааны айргийн дөрөв

2011 он: Хүрэн соёолон Дундговь аймаг бүсийн уралдааны айргийн гурав

2012 он: Зээрд азарга Өвөрхангай аймаг бүсийн уралдаан аман хүзүү

2012 он: Хүрэн хязаалан Өвөрхангай аймаг бүсийн уралдаан айргийн тав

2012 он: Халиун даага төрийн их баяр наадмын айргийн тав

2013 он: Зээрд азарга төрийн их баяр наадмын айргийн дөрөв

2013 он: Хээр хязаалан /эрлийз/ төрийн их баяр наадмын түрүү

2014 он: Халтар азарга төрийн их баяр наадмын түрүү

2015 он: Халтар азарга төрийн их баяр наадмын түрүү

2015 он: Хээр хязаалан Өвөрхангай аймаг бүсийн уралдаан айргийн тавд тус тус хурдлуулсан.


А.Тэлмэн

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.