Малын их эмч, магистр С.Болдбаатар: МАЛ, АМЬТНЫ АРЬС БОЛОН АРЬСАН ДООРХ МӨӨГӨНЦРИЙН ӨВЧИН
Мал, амьтны арьсны мөөгөнцөрдөх өвчинд хэд хэдэн өвчин багтах ба арьсан бүрхүүл, арьсан доорх, эрхтэн системийн өвчин гэж ангилна. Мөөгөнцрийн халдвар нь газар нутгаар хязгаарлагдсан ч эмгэг төрүүлэгч нь өөрчлөгдөж хаа нэгтээ мал, амьтанд тохиолдох бөгөөд бодисын солилцооны хоёрдогч хор ялгаруулна.
Эмгэг төрүүлэгч мөөгөнцөр нь мал, амьтны бие махбодид идэвхтэй шимэгчилснээр илрэх өвчнийг микоз гэнэ. Микозын бүлэгт хяргагч үлд (цахлай, хулгана яр, каидамикоз, аспергиллёз, эактиномикоз) гэх өвчнүүд хамаарагдаж байна. Дерматофитоз өвчний үүсгэгчийг ерөнхий хэлбэр дүрс (бэлгийн бус үржил)-ээр нь микроспориум ба трихофитон гэж ангилна.
1. Микроспори төрлийн мөөгөнцрөөр ихэвчлэн адуу, нохой, муур, тугал, сармагчин болон бүх төрлийн үслэг, махчин амьтад өвчилнө.
2. Трихофитонийн төрлийн мөөгөнцрөөр үхэр, адуу, луус, илжиг, хонь, гахай, тэмээ, муур, нохой, туулай, мэрэгчид, шувуу өвчилнө. Бас хүн өвчилнө.
Цахлайгаар бүх төрлийн мал, үслэг ан амьтан болон хүн өвчлөх бөгөөд өвчилсөн амьтдын арьсны эвэрлэг бүрхүүлд дугуйрсан, голомтолсон хайрст толбо үүсч үсний уутанцар, арьсны холбогч эдийн давхарга болон бага хувь нь хумс, туурай, эвэрт үрэвсэл үүсгэдэг хавьталт халдварт өвчин.
Хөрөнгө болон сапрофит мяндаслаг мөөгөнцрийн халдвар нь дерматофитозтой адил төстэй ба эдгээрийг нийтдэн дерматофитоз гэдэг.
Мал, амьтан хүнд цахлай, хяргагч үлд үүсгэгч мөөгөнцрүүдийг биологийн онцлог, шинж тэмдэг, эзэн амьтан болон байгаль дээр оршиж байгаа байдлаар нь ерөнхий гурван бүлэгт ангилна.
Антропофиль: Epidermophyton floccosum, T.Rubrum, T.Schoenleinii, T.Tonsurans, T.Violaceum, M.Megninii
Геофиль: Microsporum gypseum, M. Nanum, M. Persicolor, M. Vanbreuseghemii, M. Cookei
Зоофиль: Microsporum canis, M. Equinum, M. Gallinae, T.Mentagrophytes, T. Simii, T. Verrucosum
Антропофиль нь ихэвчлэн хүн өвчлүүлдэг. Зоофиль нь мал, амьтан өвчлүүлдэг боловч хүнд халдварлана. Геофиль нь газрын хөрсөнд амьдардаг эмгэг төрүүлэгч.
Дерматомикоз /Dermatophytoses/
Микроспориум болон Трихофтон
Микроспориум /Microsporum/ нь 17 төрлийн мөөгөнцөр байдгаас эмгэг төрүүлэгч M.canis, M.gallinae, M.gurseum, M.nanum, M.equinum, M.felineub. Онцлог шинж нь том барзгар ханатай, макроконидоос урган гарсан ижил болон богино шилбэнүүд, эс нь чөлөөтөй ээрүүл, өндөг хэлбэртэй микроконид нь шилбэгүй, иштэй, ихэвчлэн ганц урт утаслаг мицел.
Цахлай үүсгэгч нь Dermatophytes мөөгөнцрийн бүлэгт багтах Trichophyton 20 гаруй төрөл зүйл байдгаас эмгэг төрүүлэгч мөөгөнцөр нь Tr.faviforme, Tr.gurseum, Tr.crateriforme, Tr.equinum. T.verrucosum, T.mentagrophyte. Трихофитон нь микроспориумаас ялгарах шинж тэмдэг нь цилиндр, навчин тамхи шиг хэлбэртэй, нимгэн, зузаан ханатай макроконид нь гөлгөр тэгш гадаргуутай ба энэ нь ховорхон тохиолддог. Трихофтон нь үс, арьс, хумс, эвэр туурайнд эмгэг төрүүлдэг. ХАА-н болон гэрийн тэжээвэр, зэрлэг амьтдын арьс, үсэн бүрхүүлийг гэмтээдэг хяргагч үлд (трихофития, микроспория), парша зэрэг бүлэг өвчнүүдийг хамруулан ойлгоно.
Эпидемиологи
Дерматофитозын эсийн хана нь бактерийн эсрэг бодис ялгаруулах замаар хөрсний бактерийн доройтол, хөрсөнд амьдарч спор нь дулаанд тэсвэртэй байдаг. Мал, амьтан халдвар үүсгэгч макроконид агуулсан үс, хайрсаар бохирдсон хөрсний нөлөөгөөр өвчилнө /Geophilic/. Спор нь малаас малд тээвэрлэгдэхгүй, зуны халуунд мөөгөнцөр нь үсэнд үржиж намар шарх, шавж хазуулсан хэсгээр халдвар дамжина. Монгол орны хувьд ихэвчлэн өсвөр насны тугал, бяруу улирал харгалзахгүйгээр өвчилдөг. Өвчтэй малтай харьцдаг малчид, саальчид, ялангуяа хүүхэд өвчлөх магадлалтай.
Адууны цахлай нь дерматофит мөөгөнцрийн нөлөөгөөр үүсгэгддэг арьсны халдварт өвчин юм. Цахлай нь микроспориум болон трихофитон төрлийн мөөгөнцрөөр үүсгэгдэх ба ганцхан адуунд биш бусад амьтан, хүнд ч халдварлана. Арьсны гэмтэл нь ихэвчлэн үс унах, жижиг товгор толбоор эхэлнэ. Эдгээр толбо нь тархаж ихэвчлэн хагтаж, нягт зузаан
хуурай үйрэмтгий тав үүсдэг. Заримдаа гэмтэл нь үрэвсэн, загатнаж хавдана. Халдвар өндөр тул адуун сүргийг гэнэт өвчлүүлдэг.
Халдвар шууд дамжих нөхцөл нь хувцас, хазаар, түрүүтэй гутал, жирэм болон үс засах багаж тоног төхөөрөмж, малын хашаа хороогоор дамжина. Цахлайн мөөгөнцөр нь хүрээлэн байгаа орчинд тэсвэртэй ба төмөр болон модон хашаа саравчинд удаан хугацаагаар амьдардаг.
Шинж тэмдэг: Өвчилсөн амьтны арьсанд эхлээд асбест (галд тэсвэртэй цаас)-тай төстэй хайрс бүхий дугуй толбо буй болох ба арьс нь зузааран тавхайлж товгор тавнууд бий болно. Гэмтсэн хэсгийн голомт болон орчны үс унаж халцарна. Үсний уганд мөөгºнöðийí спорын бөөгнөрөл болох цайвар саарал өнгийн дугуй бий болно. Ямааны толгой, хүзүү, сэрвээ, шилбэний доод хэсэг, туурайí хөвөө тэр орчимын үс халцарч загатнах, зүг чиггүй ижлээсээ тасарч гүйх, нүхэнд шургах, зэргээр тайван байдал нь алдагдан улмаар øархлан түүгээр идээлүүлэгч микроб үржсэнээс идээт шарх болж сэрвээ нь цоорч хатаж шаналсаар үхдэг.
Адууны хулгана яр /Epizootic lymphangoitis /
Адуу, илжиг, луус, тахь зэрэг битүү туурайтан амьтдын арьсан доорх эслэг, тунгалагийн судсанд буглаа, яршилт үүсэх байдлаар илрэх ужиг явцтай халдварт өвчин юм. Үүсгэгч нь хөрөнгө хэлбэрийн мөөгөнцөр Cryptococcus Farciminosus, Histoplasma capsulatum юм. Энэ өвчин Ази, Африкийн олон орон түүний дотор манай орны Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дундговь зэрэг аймгуудад илэрч байжээ.
Шинж тэмдэг: Эхлээд арьсанд болон арьсан доорх эслэгт эмзэглэлгүй жижигхэн булдруунууд бий болж тэдгээр нь зөөлрөн, идээт яр үүсч хагардаг. Тунгалгийн судас эрчимтэй бүдүүрч идээгээр дүүрэн, хатуу утас мэт гүрäийн харагдана. Буглаа нь булчирхай, булчин хоорондын холбох эд, шар хальсан доогуур тархахаас гадна өвчний процесс даамжирсан тохиолдолд хамрын салст, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, заримдаа дотор эрхтэнүүд гэмтсэн байна.
Зураг 1
Лабораторийн онош: Микроскопын шинжилгээнд зориулан гүнд орших булчирхай, арьсан доорх зөөлөрсөн хагараагүй буглаа, ярны идээ, бээрнээс авна. Дээж авахын өмнө үсийг хяргаж, хусаад арьсыг халдваргүйжүүлнэ. Дараа нь буглааг бүдүүн зүүтэй ариун шприцээр идээ бээрийг соруулан ариун хуруу шилэнд хийнэ. Мөн битүү буглаанд зүсэлт хийж ариун пастерын дусаагуураар идээг авч бэлдмэлийг будалгүйгээр шинжилнэ. Шинжлэх материалаас нэг дуслыг бодисын шилэн дээр дусаасан ус-глицерины 50 хувийн уусмалд дусааж, бүрхүүл шилээр бүрхэн микроскопоор харна. Микроскопын харааны талбайд нэг үзүүр нь ялимгүй шовх, хоёр давхар бүрхүүлтэй юм шиг, зуувандуу эсүүд харагдана. /зураг 2/
Өвчний явцаас хамааран микроскопын харааны талбайд криптококууд нь сул чөлөөтэй эсвэл макрофагуудад залгигдсан байдалтай харагдана. /Зураг 3/
Малын их эмч С.Болдбаатар
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Лхагва, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
66.181.161.59
Сайн байна уу та
Reply