“Жавхлант шаргын хурд-2019” уралдаанаас...

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 14 -нд

  Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уламжлалт уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Монгол адууны шандсыг шалгагч энэхүү уралдаан “Жавхлант шаргын хурд” нэрийн дор зохион байгуулагдснаас хойш өдгөө 10 жил болж буй юм. Өнөө жилийн уралдаанд Төв, Дорнод, Хэнтий, Дорноговь, Дундговь, Увс, Архангай, Улаанбаатар хотын уяачид оролцсон бөгөөд нэг насанд дунджаар 80, дээд тал нь 100 гарч морджээ. Мөн уралдааны бай шагнал урьд жилүүдийнхээс өссөн байна. Жишээлбэл соёолон насны морьдыг Монгол Улсын Алдарт Уяач Пяранлайн Буд үр хүүхдүүдийнхээ хамт байлж, түрүү морийг мотоциклиор, аман хүзүүнд хурдалсан адууг 1,5 сая, айргийн гурвыг нэг сая, айргийн дөрвийг 800,000, айргийн тавыг 600,000 төгрөгөөр тус тус мялааж эхний 30-д хурдалсан морьдыг барьж байлжээ. Ингээд тус уралдаанд амжилт үзүүлсэн хүлгүүдийг танилцуулъя.  
 

Их нас

1.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Ж. Батзоригийн будан

2.Дорноговь аймгийн Зүүнбаян сумын харьяат О.Эрдэнэбулганы хээр

3. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Ц.Ууганбаярын хээр

4.Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Г.Чинтөмөрийн хээр. Алтан овооны төрийн тахилгад айрагдсан.

5. Төв аймгийн Борнуур сумын харьяат С.Сандагдоржийн ногоон

Соёолон:  

1. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул “Агт-Эрдэнэ” галын уяач Шаравын Мөнгөншагайн цавьдар. АХ-ын 97 жилийн ойд долоод хурдалсан.

2.Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Төмөрийн сартай хээр. Бага гурван насандаа сумандаа айрагдсан.

3. Хэнтий аймгийн харьяат Хаянхярваагийн Ганчулууны хонгор. 2018 оны зүүн бүсийн уралдаанд долоод  хурдалсан.

4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Чойжилын Батжаргалын хар. “Жавхлант шаргын хурд-2018” уралдаанд айрагдсан.

5. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Жаавайн Эрдэнэбаатарын хээр. Хэдхэн хоногийн өмнө Мөнххаан суманд болсон уралдаанд айрагдсан.

Хязаалан:

1.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Төмөрсүхийн Шинэбаярын хүрэн. Өнгөрсөн жилийн зүүн бүсийн хурдад наймласан. 2. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Цэрэндоржийн Эрдэнээгийн хээр.

3. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Боргилын Бат-Өлзийн саарал. Алтан-Овооны 105 жилийн ой зүүн бүсийн уралдаанд айрагдасан.

4. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Э.Мөнхбатын буурал халзан. “Жавхлант шаргын хурд-2018” уралдаанд айргийн тавд хурдалсан.

5. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, аймгийн Алдарт уяач Халтарын Авирмэдийн хул. 2018 оны хангайн бүсийн уралдаанд есөд хурдалсан.

Шүдлэн:

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Б.Дуламсүрэнгийн зээрд халзан

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Н.Баярхүүгийн хүрэн

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Э.Энхбаярын сартай зээрд

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Х.Хүрэлбаатарын хээр

Дорнод аймгийн Цагаанвоо сумын харьяат Ц.Батрдэнийн хүрэн

Даага:

1. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Ч.Батмөнхийн бор.

2. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Доржсүрэнгийн Аюурзаны хүрэн. “Түмний хурд-2019” уралдаанд түрүүлсэн.

3. Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, аймгийн Алдарт уяач Навааны Нямсүрэнгийн хул.

4. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат аймгийн Алдарт уяач Бавуугийн Батсүхийн зээрд.

5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Дамдинсүрэнгийн Аюулгүйн хар. Хэнтий аймагт болсон “Сэцэнханы хурдад айрагдсан.

Б.Хастөр

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.182.136

    Сүхбаатрынхан Дорноговь аймгийн шилдэг хурдад түрүүлсэн жинхэнэ монгол соёолонгоос айгаад эрлийз гэсэн шалтгаанаар хассан байна лээ.ММСУХ-ынхоо энэ хавар гаргасан шийдврийгбаримтлаач Жавхлант шаргын уралдаан чинь нутгийн хонхорын уралдаан юм уу

    Reply