“МИГ даатгал” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнххишиг: Даатгалын үйлчилгээ нь нөхөн төлбөр олгохоос илүүтэй эрсдэлийг бууруулахад чиглэдэг
Сэтгүүлч
ММСУХ-ны удирдах ажилтны V зөвлөгөөний үеэр яригдсан нэг чухал асуудал бол уралдаанч хүүхдийн даатгал. Даатгалын хураамжаас эхлээд нөхөн олговор, цаашлаад ямар компани илүү үйлчилгээ үзүүлж чадах вэ гэдэг дээр салбар холбоодын удирдлагууд, хүүхдийн байгууллагын төлөөлөл харилцан санал солилцож, ХАРИУЦЛАГТАЙ газрыг сонгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэцгээсэн юм.
5-р сарын 12-нд Хүйн долоон худагт болсон Төвийн бүсийн хурдан морины уралдааны үеэр зургаан хүүхэд мориноос унаж, журмын дагуу анхан шатны тусламж үйлчилгээг авсан. Түүний гурав нь газар дээрээ нөхөн олговор авч асуудлаа шийдүүлсэн тухай комиссын хурал дээр яригдсан юм. Бид мэдээллийг лавшруулан дээрх гурван хүүхэд МИГ даатгалд хамрагдсан болохыг олж мэдэн, гүйцэтгэх захирал Б.Мөнххишигтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр бидний асуултанд дараах хариултыг өгсөн юм.
-Засгийн газрын тогтоолт төвийн бүсийн уралдаанд оролцсон уралдаанч хүүхдүүдийн хэд нь танай даатгалыг сонгосон бэ?
-Төвийн бүсийн уралдаанд оролцсон 80 гаруй хүүхэд манай компанид даатгуулсан.
-Уралдааны үеэр эрсдэлд орсон хүүхдүүдэд танай компани газар дээр нь шуурхай үйлчилгээ үзүүлж ажилласан гэсэн. Уралдааны үеэр хүүхдүүд бэртэж гэмтсэн тохиолдол олон байв уу?
-Манай компанийн нөхөн төлбөрийн болон шуурхай тусламжийн албаны 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ММСУХолбоо болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран уралдааны үеийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллалаа. Уралдааныг зохион байгуулагчдын зүгээс хүүхдэд учирч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх талаар нягт хамтран ажилласныг онцолж хэлмээр байна. Уралдааны үед мориноос унасан гурван хүүхдэд газар дээр нь яаралтай тусламж үзүүлж, ГССҮТөвд хүргэж шаардлагатай үзлэг, шинжилгээнд хамруулсан. Хүнд бэртэл авсан хүүхэд байхгүй.
-ГБХЗХГазрын тайланд танай компанийг хамгийн өндөр нөхөн төлбөр олгосон компани гэж тодотгосон байсан. Өнгөрсөн хугацаанд ямар хэмжээний нөхөн төлбөрийг олгосон бэ?
-Манай компани жил бүр уралдаанч хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд хамруулдаг. Өнгөрсөн жилд уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг 20 сая төгрөг болгон өсгөж 800 гаруй хүүхдийг даатгалд хамрууллаа. 2018 онд даатгуулсан хүүхдүүдэд 36 тохиолдлоор 95 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна.
-Уралдаанч хүүхдийн даатгал нь зөвхөн уралдаанд оролцох үеэс бусад үед үйлчлэх үү? Ямар тохиолдолд нөхөн төлбөр авч болох вэ?
-Манай компанийн хувьд хүүхдүүдээ бүтэн жилийн турш бүх төрлийн гэнэтийн ослоос хамгаалдаг. Хүүхдүүд хурдан морины уралдаанд орохоос бусад үед ч осолд орох, гэмтэх тохиолдол байна. Тухайлбал, усанд унаж осолдсон, хонио хариулж яваад бэртсэн, мориноос унаж нас барсан гээд уралдааны бус үеийн ахуйн осол, бэртлийн олон тохиолдолд нөхөн төлбөр олгосон.
-Уяачид болоод ММСУХ-той уралдаанч хүүхдийн даатгалын асуудлаар хамтран ажиллахад хүндрэл бэрхшээлтэй зүйл гарч байна уу?
-Өнгөрсөн жилүүдэд орон нутагт зохион байгуулагдсан уралдааны үеэр уралдаанч хүүхэд осолд орох, гэмтэх эрсдэл өндөр байсан. Энэ жилээс ММСУХолбоо нь хурдан морины уралдааныг эрсдэл багатай зохион байгуулах, уралдаанч хүүхдийн осол гэмтлийг бууруулах чиглэлээр санаачлага гарган, уралдаанч хүүхдүүдийг хамгаалах хэрэгсэлтэй уралдуулах, даатгалд хамруулах шаардлагыг холбооны нийт гишүүдэд уриалж байгаа нь зөв зүйтэй юм.
-Хүүхдийг гэмтэж бэртсэний дараа нөхөн олговор олгохоос илүүтэй гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх арга дадалд сургамаар санагддаг.Энэ тухайд юу хэлэх сэн бол?
-Тийм ээ, таны хэлж байгаа маш зөв. Даатгал бол зөвхөн хохирол гарсны дараа нөхөн төлбөр олгоход зориулсан үйлчилгээ биш. Нөгөө талдаа бид эрсдэлийн шалтгаан нөхцлийг олж, түүнийг бууруулахаар шат дараатай ажиллах ёстой юм. Уралдаанч хүүхэд гэж нэрлээд байгаа ч тэд чинь гэнэн томоогүй хүүхэд учраас санамсар болгоомжгүйгээс бэртэж гэмтэх нь бий. Уралдаан тэмцээнд оролцож байх үед хүүхдэд ямар эрсдэл учирч болохыг судалж, эрсдэлийн шалтгаан нөхцлийг бууруулахаар ММСУХолбоотой хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Тиймээс улсын хэмжээнд болж буй хурдан морины уралдаан тэмцээний зохион байгуулалтад гар бие оролцон эрсдэлийг бууруулах ажлуудыг шат дараатай хийнэ.
-Хүүхэд хамгааллын чиглэлээр шагналын сан өндөртэй уралдаанд танай компани хамтран оролцож байгаа юм байна. Уралдааны талаар товч танилцуулаач?
- Бид 20 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг улс орон даяар хамтран зохион байгуулж байна. Бидний эргэн тойронд эрсдэлтэй зүйлс олон. Болдог бол бүгдийг нь барьж аваад засчихмаар санагдах үе ч бий. Бодвол ийм санаа хүн бүрт л байдаг болов уу. Тиймээс хүүхдийн гэнэтийн ослын шалтгааныг бууруулах хүсэлтэй хүн бүрийг “Хамгаалагдсан Ирээдүй” уралдаанд урьж байгаа юм. Хүүхэд зам тээврийн осолд өртөх, түлэгдэх, өндрөөс болон морь малнаас унаж бэртэх зэрэг эрсдэлүүдэд ихээр өртдөг. Тиймээс эдгээрийг шийдье гэсэн санаатай хүн бүрт уг уралдаан нээлттэй. Уралдаанд оролцогсодтой хамтран бодит шийдэл олж, төслийг хэрэгжүүлэх боломжоор хангаж, үр дүнгээ харах нь бидний зорилго юм.
-“МИГ даатгал” компани цаашид хүүхдийг эрсдлээс хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаасаа товч дурдаач?
- Сүүлийн жилүүдэд хүүхэд багачууд маань гадны нөлөөтэй гэмтэж бэртэх тохиолдол тогтмол өсч байна. Тиймээс эдгээрийг бууруулах, хамгаалах зорилгоор “Хамгаалагдсан Ирээдүй” төслийг санаачлан хүүхдийн “Индиго” даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулан гаргасан. Төсөл нэг талдаа хүүхдийн гэнэтийн осолд нөхөн төлбөр олгох, нөгөө талдаа тэдгээр эрсдэлийн шалтгаан нөхцлийг бууруулахаар ажиллах юм. Мөн энэ төслийг ухаалаг технологийн дэвшлийг ашиглан хамгийн хялбар шийдлээр иргэддээ хүргэж, хүүхдэд шуурхай үйлчилнэ. Ер нь даатгалын гэрээ байгуулаад алга болдог биш харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагыг үргэлж сонсон тэдэнд тохирох үйлчилгээг цогцоор нь хүргэж ажиллах хэрэгтэй. Мөн бид даатгалын ач тусын талаарх иргэдийн боловсролыг нэмэгдүүлэхээр тогтмол ажиллах болно.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажил амжилт хүсье.
Б.Хастөр
-
20 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
21 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
23 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Бямба, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
23 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Өчигдөр, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
21 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Өчигдөр, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
20 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ
