350 шүдлэн бүртгүүлж, 236 үрээ гарааны зурхай руу хөдөллөө

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 10 -нд

АХ-ын 98 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины шүдлэнгийн уралдаанд газар газрын шандаст 350 хурдан үрээ бүртгүүлснээс 236 нь гарааны зурхай руу хөдөллөө. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, уяач П.Батсайхны бор, Говь Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Жавхлантөгсийн цоохор, зээрд халзан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, уяач Б.Сүххуягийн хээр, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Х.Бадамсүрэнгийн Дөлгөөн хээр,  Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, уяач Т.Мөнхбаярын хээр, Ховд аймгийн Мянгад сумын уугуул, МУ-ын Манлай уяач З.Мэндсайханы хонгор зэрэг улс бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хүлгүүд бүртгүүлсэн байна.
Д.Солонго

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна