З.Мэндсайханы сартай хээр

Сэтгүүлч
2019 оны 8-р сарын 28 -нд

Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Манлай уяач Загджавын Мэндсайханы сартай хүрэн азарга АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аравт хурдалсан. Дааган цагаас хурдалсан хүрэн азарганы удам, угшил амжилтын товчооныг танилцуулбал:

Удам,угшил:

Эцэг: Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай хонгор азарга

Эх: Морин тойруулга угшилтай халтар гүү

Амжилтын товчоон:

2016 онд даага:

- Эрдэнэтэд болсон хангайн бүсийн уралдаанд түрүү

2017 онд хязаалан /шүд гарсан хэмээн нас өгсөж уралдсан/:

- Хан Хөхүйн тахилга баруун бүсийн уралдаанд айргийн тав

2018 онд соёолон:

- АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 14

- Булган аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд аман хүзүү

2019 онд хавчиг:

- АХ-ын 98 жилийн ой,Үндэсний их баяр цэнгэл наадамд 10

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна