Ц.Дамдин-Ядамын цоохор

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 26 -нд

Сүүлийн гурван жил дарааллан төр түмнийхээ их цэнгэлд дээгүүр давхиж буй Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цогт-Очирын Дамдин-Ядамын цоохор үрээ өнөө жил амжилтаа бататган айргийн тавд хурдаллаа. Монгол улсын Манлай уяач П.Энхмөнх найзынх нь сайн санааны үзүүрт тос “түрхэж” бэлэглэсэн хурдан цоохор адуу ийн төрийн зарлигт наадмынх нь дөрөв дэх айргийг авчирлаа.

УДАМ, УГШИЛ:

Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Доноодойн унаган адуу


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд шүдлэн:

-АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд найм

-Хан Хөхүйн тахилга, Баруун бүсийн уралдаанд долоо

2018 онд хязаалан:

-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав

2019 онд соёолон:

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн тав

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.