Б.Энхболдын Булган хонгор

Сэтгүүлч
11-р сарын 08 -нд

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, “Сонор трейд” ХК-ийн захирал, Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Тод манлай уяач  Бат-Очирын Энхболдын хурдан хонгор морь өнөө жил хараахан айрагт багтсангүй 10-т хурдаллаа. Ингээд хурдан хонгорын удам угшил, амжилтын товчооныг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Маскрад дуудлагатай Араб бор азарга. 2005 онд Монголд орж ирсэн

Эх: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын угшилтай хонгор гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2008 оноос эхэлж уягдаж байгаа

2014 онд найман настай:

Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд айргийн тав

2016 онд 10 настай:

АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

2017 онд 11 настай:

АХ-ын  96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа

“Их мандал-5” говийн бүсийн уралдаанд түрүү

2018 онд 12 настай:

АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав

“Алтан Дарь овооны тэнгэрийг тайх, төрийн тахилга-105” зүүн бүсийн уралдаанд аман хүзүү

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна