Арьс нимгэн адууг олон тарлаж болохгүй
Сэтгүүлч Сайн адуу сайн давхих нь цөөн. Муухай адуу давхих нь олон. Адуу тус тус янзтай тул нэг адил уяж болохгүй. Арьс нимгэн, сэтгэл хөнгөн морийг их гишгүүлж, олон хүчтэй тарлаж болохгүй. Заслага нийлсэн морь бие, сэтгэл нь хөнгөн амгалан жаргалантай байдаг. Уяа засал зохилдсонгүй морь зүс өнгө муу, хамар атирч, нүд нуухтаад олон хэвтэх бөгөөд бие хүнд байдаг. Адуунд дадал гэж байлтай. Юу гэвэл хүн өөрийн унаган адууг даага, үрээ цагаас нэмэх ба үл нэмэх олон цөөнд хол ойр давхих, хэдэн хоногтой засах, тарган эцэнхий уралдах зэргээ эзэн хүний мэдэлд болох тул тэр дадал сургуулиар дадаг боловуу.
Хол нутагтай хүнээс хурдан адуу авбал уяа засал солигдох мэт. Дөрвөн мөч дээд доодгүй тэгшхэн бүдүүхэн бөгөөд бие бэсрэг, хөнгөн, арьс мах элбэг нимгэн бөгөөс цуцал багатай байх магадгүй. Дээд бие хүнд сайн, тураг бөгөөд үе хөл нарийн бол газрын холд цуцах магадгүй. Харин таван цулын толгой эрхтэнд үзэх хэрэгтэй.
Хужир муу гэдэг. Юу ч болов анх уяхаас цагдан цээрлэж байгаад осолдон хар шороо хужир балмаг идвэл муу биз. Их хужиртай ус нуур ууж байхад давхилд мах нь хөөсөн байдаг. Үүнийг хөлс дутуу гэж эндүүрч хэтрүүлэх магадгүй болов уу.
Алив морины бүх бие төгс бөгөөд чихний ургац эрс дээгүүр, холбоо үзүүр эсрэг харалцсан мэт бөгөөд төвгөр, нүд нь хар хүрэн бөгөөд уужим бүлтгэр, харц нь тогтуун сайхан, хамрын нүх бүрээний амсар мэт, хуулзар нь хуцын хуулзар мэт монхор, шанаа талхи нь хонхор, эрүүний яс матаастай, эрүүний толгойн хэв уртхан боловч мах нь хатангир, соёо урт, шүд урт тэгшхэн, цөгц нь гүнзгий, шөрмөс нь нимгэн, чанга, хий нь цээл уужим, хүзүү нь урт, дөрвөн хөлийн гишүүнүүд эрс, бэрэвхий нь эрс бөгөөд дөрвөн хуруу хэр, туурай эрс ирмэг бүдүүн, дал урт, сэрвээ өндөр, цавь бага, хавирга сүврэг нь өргөн урт бөгөөд матаас нь бөөрөнхий, борви хонго нь нугалаагүй бөгөөд шулуун, гуя нь гурын гуя мэт, салтаа нь гэрийн хаалга мэт ханхар, дэл сүүлний өтгөн шингэн нь дундаж, ширхэг нь нарийн цэвэрхэн бөгөөд эрчгүй мяндсан ширхэгтэй, бүх яс нь илэрхий төвгөр, мах хөрс бага бөгөөд хатангир, арьс нимгэн сул, үс нь бугын үс мэт тачир, бөөрний хий бага, ааль зан нь хөнгөн сайхан, аньсага уужим, хөлс элбэг, уяан дээр зогсож байхад толгой дээгүүр бөгөөд элдвийг эргэцүүлэн харж эргэн тойрч байх, морь давхихад бөхийж давхих.
Адуу ижилдээ явахаас баримагц дээрдэх, барьснаас эмээл засмагц дээрдэх, эмээл зассанаас унамагц дээрдэх, унаж энгийн явахаас давхимагц дээрдэх. Энэ мэт болбол нэгэн сайн морь байж магадгүй байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна