Өнөөдрийн уралдаан албан ёсоор цуцлагдлаа

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 10 -нд

Хэдэн өдрийн үргэлжилсэн их борооны улмаас уралдааны замд эвдрэл үүсч, халтиргаатай болсон тул долдугаар сарын 10-ны өдрийн гурван насны морьдын уралдааныг албан ёсоор цуцлах шийдвэрийг хурдан морины салбар хороо дөнгөж сая гаргалаа.

Өнөөдөр уралдах ёстой байсан хязаалан, эрлийз дунд, шүдлэн насны морьд долдугаар сарын 13-ны даваа гарагт уралдахаар болсон бөгөөд маргааш хуваарийн дагуу дээд гурван нас буюу азарга, их нас, эрлийз дээд ангиллын хүлгүүд шандас шалгах аж.

У.Энхмаа

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.