Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Сэтгүүлч
7-р сарын 11 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганууд барианд орлоо. 174 хурдан ажнай бүртгүүлж, 104 нь шандас шалгаснаас:

  • Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр. Хурдан хээрийг есөн настай, 508 дугаартай Буян-Оршихын Энхбаяр хүү унаж түрүүлгэлээ.
  • Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Пүрэвийн Батсайханы Тэнгэрийн хээр. Хурдан хээрийг 12 настай, 4 дугаартай Б.Лхагва-Очир хүү унаж аман хүзүүдүүллээ.
  • Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар. Хурдан харыг 11 настай, 500 дугаартай Баярмаагийн Дагвадорж хүү унаж айргийн гуравт хурдлууллаа.
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Амарбаясгалангийн хээр будан. Хурдан будан азаргыг 12 насайт, 855 дугаартай Н.Билгүүнманлай хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа.
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн цавьдар. Хурдан цавьдарыг 11 настай, 78 дугаартай Пүрэвийн Баяржавхлан хүү унаж айргийн тавд хурдлууллаа,

У.Энхмаа

Гэрэл зурагчин Б.Батбаяр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.