АХ-ын 99 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 11 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганууд барианд орлоо. 174 хурдан ажнай бүртгүүлж, 104 нь шандас шалгаснаас:

1.Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр. Хурдан хээрийг есөн настай, 508 дугаартай Буян-Оршихын Энхбаяр хүү унаж түрүүлгэлээ.


2.Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Пүрэвийн Батсайханы Тэнгэрийн хээр. Хурдан хээрийг 12 настай, 4 дугаартай Б.Лхагва-Очир хүү унаж аман хүзүүдүүллээ.


3.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар. Хурдан харыг 11 настай, 500 дугаартай Баярмаагийн Дагвадорж хүү унаж айргийн гуравт хурдлууллаа.

4.Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Амарбаясгалангийн хээр будан. Хурдан будан азаргыг 12 насайт, 855 дугаартай Н.Билгүүнманлай хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа.

5.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн цавьдар. Хурдан цавьдарыг 11 настай, 78 дугаартай Пүрэвийн Баяржавхлан хүү унаж айргийн тавд хурдлууллаа.

6.Говьсүмбэр аймгийн харьяат Доржийн Баттөгсийн улаан буурал. Уралдаанч 11 настай, 44 дугаартай Сүрэнгийн Тэмүүлэн.

7.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Энхбаатарын Ганбаатарын бор халзан. Уралдаанч 13 настай, 289 дугаартай Чогдонгийн Батбуян.


8.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Биндэрьяагийн Батсанаагийн Хийморь халтар. Уралдаанч 9 настай, 81 дугаартай Х.Өсөхбаяр.


9.Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Наянтайн Батхуягийн хүрэн халзан. Уралдаанч 11 настай, 19 дугаартай Н.Санчирбат.

10. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Зоригсайханы Тулгын халтар. Уралдаанч 11 настай, 317 дугаартай С.Эрхэмбаяр.


У.Энхмаа 

Гэрэл зурагчин Д.Амаржаргал

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.