261 морь бүртгүүлж, 179 гарааны зурхай руу хөдөллөө

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 11 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд түмний хүндлэлт 261 хүлэг бүртгүүлж, 179 нь гарааны зурхай руу хөдөллөө.

Онцолбоос: Тод манлай уяач Т.Галбадрахын бор, хонгор халзан, Б.Лхагва-Очирын Дайчин  халзан, Ц.Мөнхуягийн Тод янзага, Т.Гантөмөрийн буурал, Дугаржавын Ганзоригийн зээрд халзан, Г.Хадхүүгийн хар, П.Сэргэлэнгийн хээр, Д.Давааноровын бор, Д.Лхагвасүрэнгийн зээрд, Ц.Дамдин-Ядамын цоохор, Н.Мөнхбаясгалангийн сартай зээрд, Х.Түмэнбаярын хүрэн, буурал, Г.Чинзоригийн хүрэн, Г.Жавхлантөгсийн хээр, П.Баттулгын зээрд, Б.Баярдоржийн хүрэн зэрэг улс, бүс, Их хурд уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд бүртгүүлжээ.

Хүйн долоон худагт нартай дулаахан байна.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна