Эрлийз дээд ангилалд П.Энхмөнхийн сартай хул түрүүллээ

Сэтгүүлч
7-р сарын 11 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз дээд ангиллын уралдаанд 115 хүлэг гарааны зурхай руу хөдөлснийг бид мэдээлсэн. Түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулъя.

1. Дорнод аймгийн Булган сумын харьяат, Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнхийн сартай хул. Уралдаанч 12 настай, 89 дугаартай Төртогтохын Гантулга.

2. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн хар. Уралдаанч Э.Энхбаатар

3. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар. Уралдаанч П.Пүрэвбат.

4.Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн шарга. Уралдаанч Э.Энхбаяр.

5.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Ганзоригийн хээр. Уралдаанч М.Тэмүүн. 

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна