АХ-ын 99 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонгууд

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 12 -нд

Соёолонгийн уралдаанд бүртгүүлсэн 184 хурдан хүлгээс шүдээр найм, үүлдэрлэг байдлаар 42, сэрвээний өндрөөр долоо, тавиул нэг,  нийт 58  нь  хасагдаж, 78 нь гарааны зурхай руу хөдөлсөн байна. Харин 48 нь бүртгүүлсэн ч гарааны зурхайд ирээгүй байна. 

1. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзоригийн халтар. Уралдаанч 10 настай, 109 дугаартай  Базаррагчаагийн Бат-Оргил.


2. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул  Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан. Уралдаанч 13 настай, 17 дугаартай Наранбаатарын Отгонболд.


3. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Гончигбатын Батболдын сартай хээр. Уралдаанч 10 настай, 885 дугаартай  Отгонбаатарын Лхагва.


4. Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн хээр. Уралдаанч 11 настай, 317 дугаартай  Сундуйхүүгийн Эрхэмбаяр.


5. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын Батзоригийн бор. Уралдаанч 11 настай, 78 дугаартай Энх-Амгалангийн Энхбаяр.

6.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждэмидийн Даяндэмидийн хонгор. Уралдаанч 12 настай, 303 дугаартай Батжаргалын Цэрэндамба.


7. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Сайрийсүрэнгийн Гантөмөрийн хул. Уралдаанч 8 настай, 668 дугаартай Бат-Эрдэнийн Дэлгэрмөрөн.


8. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Дамдингийн Мөнхбатын зээрд. Уралдаанч 7 настай, 447 дугаартай Төвжаргалын Эрдэнэзаяа.


9. Сүхбаатар аймгийн БАяндэлгэр сумын уугуул Лхамжавын Аваажигмэдийн зээрд. Уралдаанч 14 настай, 678 дугаартай Ганзоригийн Мөнх-Оргил.


10. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Цагаанбандийн Буянбаатарын саарал. Уралдаанч 10 настай, 214 дугаартай Ганцөгцийн Эрдэнэбүрэн.

У.Энхмаа, гэрэл зургийг Д.Амаржаргал

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.