Аймгийн Алдарт уяач Н.Амарбаясгалан: Унаган азарга төрийн наадмыг өнгөлж огшоолоо
Сэтгүүлч 2013 оны наадмаар хул даага түрүүлгэн говьчуудынхаа магнайг тэнийлгэсэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нэргүйн Амарбаясгалан АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд будан азаргаа айргийн дөрөвт хурдлуулсан. Тэрээр баярын сэтгэгдлээ ийн хуваалцлаа.
-Ямагт анхдагч байдаг танд баяр хүргэе. АХ-ын 99 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд адуун сүргийн манлай азарга айрагдуулж, Ханбогдчуудаа манлайлсан сэтгэгдлээсээ хуваалцаач.
-Баярлалаа. Долоон жилийн өмнө хул даагаа түрүүлгэн Ханбогд сумаас төрийн наадмын түрүү хүртсэн анхны уяач болж байсан бол өнөөдөр азарга айрагдуулж, нутгийн олноо баясгалаа. Би андуураагүй бол манай сумаас төрийн наадамд дээд насны морь айрагдуулсан түүх байхгүй. Тэгж үзвэл таны хэлсэнчлэн уугуул нутагтаа анхдагч болж, унаган азаргаа төрийн наадамд айрагдууллаа.
-2020 оны цор ганц наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач. Таны хүсэн хүлээж байсан наадам болж чадав уу?
-Монгол хүн бэлгээрээ, хятад хүн бэлээрээ гэдэг. Төрийн наадам сайхан боллоо. Миний хувьд буурал азаргаа айргийн дөрөвт хурдлуулж, Ханбогдчуудаа баярлуулсандаа сэтгэл хангалуун байна.
-Ийм баярт агшинд бэлтгэлтэй байсан бололтой.
-Өнөө жилийн төрийнхөө наадамд уралдана гэсэн зорилго тавьж, сар шинийн өмнөөс эхлээд л Өлзийт хороололд морьдоо авчраад Уртнасангийн Тамир гэдэг дүүтэйгээ хамтран уясан. Буурал азарга маань дунд сунгаанаас эхлээд айрагдаж мэдэхээр байсан тул сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан.
-Даага түрүүлгэхээс өөр мэдрэмж үү?
-Тэгэлгүй яахав. Дээд нас, адуун сүргийн манлай азарга гэдгээрээ аргагүй өөр санагддаг юм байна.
-Сум орон нутагтаа хэрхэн наадсан бэ?
-Өнөө жилийн тухайд наадам болох эсэх тухайд баахан эргэлзэж, болох нь гэсний дараа ямар морьд уралдах бол гээд бас нэлээд сураг тавилаа. Тийм болохоор улсын наадмаас өөр газар морь уралдуулаагүй ээ. Би ер нь 2017,18,19-нд морь уяагүй. Хэсэг завсарласан.
-Ярилцлага эхлэхээс өмнө “хүнд өгсөн адуу сайхан давхисан” хэмээсэн. Тэр талаараа дэлгэрүүлээч.
-Миний хүн амьтанд бэлэглэсэн, зарсан адуунууд сумын наадамд сайн давхисан байна лээ. Жишээлбэл, Номгон багийн уяач Мөнгөний хар азарга Ханбогд сумын наадамд түрүүлсэн. Тэр манай унаган адуу байгаа юм.Мөн миний бэлгэнд өгсөн Дэлгэрбаярын хар соёолон дөрвөөр давхисан байсан. Түүнээс гадна улсын наадмын азарганы уралдааныг долоон км өнгөлсөн Сайхандэлгэрийн зээрд азарга миний унаган адуу. Ноднин Говьшанхад дөрвөөр давхисан адуу.
Олон аавын хөвгүүд мөрөөдөж явдаг төрийн наадмын дэвжээг миний унаган азарга долоон км хөтөлж, суунгуут будан азарга маань нэхэж уралдсаар айрагдсан нь бахтай сайхан байлаа.
-Бахдалт уралдаан болжээ.
-Огших, бахархах гэдэг багадсан уралдаан болсоон. Гэхдээ би сэтгэл хөдлөлөө тэгтээ илэрхийлээд байдаг хүн биш.
-Анзаарагддаг. Өнөө жилийн тухайд төрийнхөө наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Азарга, даага хоёртой ирээд, азаргаа айрагдуулж, даагаа есөөр давхиуллаа.
-Сайхан нааджээ. Ярилцсанд баярлалаа.
-Тод магнай сэтгүүлийнхээ хамт олонд ажлын амжилт хүсье.
Б.Хастөр
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

39.7.46.219
50% Aduu bhaa
Reply66.181.161.107
Сайхан шүү, түүх юм даа. Аливаад анхдагч байна гэдэг сайхан.
Reply