Уралдаанч Ж.Анхням: Энэ бол миний улсын наадмын анхны түрүү

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 22 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын халиун түрүү магнайд хурдалсан юм. Халиун морийг 201 дугаартай, 9 настай Ж.Анхням унаж хурдлуулсан билээ. 


Дорнод аймгаас ирж төрийнхөө баяр наадамд оролцсон. Анхаа хүү анхны түрүүгээ хүртээд буй нь энэ аж. Өнгөрсөн жилийн тухайд анх удаа улсад морь унаад амжилт гаргаж чадаагүй буцсан. Харин энэ удаад аз од гэдэг ээлжтэйг өөрийн биеэр харсан болохоор баяр хөөр дүүрэн буйгаа хуваалцлаа. Гэхдээ үзэгчгүй наадам жоохон уйтгартай байна гэнэ. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна