ТОД ЯНЗАГА

Сэтгүүлч
2020 оны 10-р сарын 07 -нд

Уясан эзнээ улсын цолонд хүргэсэн бахдалт хүлгийн талаар уншигч танд дуулгаж буйдаа таатай байна. Энэ бол сүүлийн гурван жил дарааллан төр түмнийхээ их баяр цэнгэлд аман хүзүүнд хурдалж буй Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн Тод янзага юм. Унаган хүлгүүдийнхээ шандсыг гайхуулж, улс, бүс, “Их хурд”-ын дэвжээнээ одтой нааддаг Ц.Мөнххуяг Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Монгол Улсын Алдарт уяач хэмээн бахдалтайгаар цоллуулахаар боллоо. Ингээд эзэн уяачаа алдаршуулсан эрэмгий хүлгийн амжилт, алдрын товчооныг дахин нэг сануулъя.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Тод манлай уяач Д.Ононгийн Янзага азарганы төл, Дүнжингаравт аман хүзүүддэг Янзага цавьдар азарга
Эх: Д.Онон Тод манлайн адууны зээрд халзан гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд хязаалан:
Хан Хөхүй хайрханы тахилга, баруун бүсийн уралдаанд найм
Налайх Тэрэлжид болсон уралдаанд түрүү
2018 онд соёолон:
Эрдэнэтийн аймгийн Алдарт уяачдын алдар тэмдэглэх уралдаанд түрүү
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү
Эрдэнэтийн 40 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд аман хүзүү


2019 онд хавчиг:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү
“Их хурд-8” уралдаанд аман хүзүү
2020 онд долоотой:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна