Ц.ДАМДИН-ЯДАМЫН ЦООХОР

Сэтгүүлч
2020 оны 10-р сарын 21 -нд

Өвөрмөц нэртэй уяач (Ц.Дамдин-Ядам) зүс онцгой (цоохор) хүлгээрээ дөрвөн жил дарааллан төрийнхөө наадамд зарлуулж наадлаа. Энэ эрхэм бол Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цогт-Очирын Дамдин-Ядам юм. Хоёр жил дарааллан түмнийхээ цэнгэлд айрагдсан түүний хурдан цоохор морь энэ жил хараахан айрагт багтаагүй ч сайхан уралдлаа. 

УДАМ, УГШИЛ:Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Доноодойн унаган адуу

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд шүдлэн:
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд найм
Хан Хөхүйн тахилга, баруун бүсийн уралдаанд долоо
2018 онд хязаалан:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав
2019 онд соёолон:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн тав
“Говьшанхын хурд-6” говийн бүсийн уралдаанд түрүү
2020 онд хавчиг:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес

Б.Хастөр


3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.