Уралдаанч М.Отгонтэнгэр: Би чинь зөндөө их бэлэгтэй болсон
Сэтгүүлч Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хүрэн хязааланг 400 дугаартай, 7 настай уралдаанч М.Отгонтэнгэр унаж хурдлуулсан билээ. Гэхдээ наадмын тэр өдөр энэ бяцхан эр ярианаас “бултаж” амжсан байгаа юм даа. Наадмын дугаараа бэлтгэж, диктафон дахь яриагаа нэгбүрчлэн буулгаж байтал хязаалангийн нэг уралдаанч дутаж орхив. Их гоё нэртэй энэ нөхөртэй наадмын дараа холбогдож цөөн хором ярилцсан юм.
Бяцхан хүү 61-ийн гарам дахь 121 дүгээр сургуулийн 2а ангид сурдаг гэнэ. Морь унаад хоёр жил болж байгаа бөгөөд анхны жилээ л улсад уралдаад айраг авсан адтай эр ээ. Тодруулбал, түрүү жил түүний унасан азарга 103-аар давхисан бол өнөө жил хязаалан айрагдуулж, Партизаны наадамд их морь 17-гоор давхиулжээ. Энэ тухайгаа “Морь айрагдуулах гоё юм аа. Би чинь зөндөө их бэлэгтэй болсон. Хичээлийн хэрэгсэл, нөүтбүүк, гар утас гээд л. Нөүтбүүктээ тоглоом татаад дөрвөн гар “үзэж” байна. Ялагч нь цом авдаг тоглоом л доо. Бас би цалин авсан. Цалингаасаа ээждээ амттан авч өгөөд, үлдсэнийг нь дансандаа хийчихсэн. Одоо би тантай өөрийнхөө утсаар ярьж байна” гээд л дуржигнуулж гарлаа.

Тэрээр ээж, ааваас дөрвүүлээ бөгөөд айлын отгон хүү. Хоёр эгч, нэг ахтай. Ах нь мөн л хурдан морь унадаг байгаад хасагдаад, одоо морь сургадаг. Багадаа дөрвөн айраг авч байсан гэж ахынхаа тухай сонирхууллаа.
“Морь унах гоё уу” гэж асуухад “Морь унах гоё шүү” гэхээр нь “Айдаг уу” гэвэл “За, яалаа гэж дээ” хэмээн намайг шоолонгуй инээнэ. Тэгснээ утсаар ярьж байгаагаа мартсан бололтой эгчийгээ цаашлуулан “Чи бол морь унах гэж бөөн юм болох биз. Аягүй бол унаж мэднэ” гээд инээлдлээ. Тэгснээ намайг гэнэт санав бололтой “Юу ярьж байлаа” гэв. “Чиний нэр их гоё юм аа” гэвэл “Тийм ээ. Аавын өгсөн нэр байгаа юм. Завханд байдаг том хайрханы нэр шүү дээ. Та мэдэх үү”. Бидний яриа нэг иймэрүү өрнөлөө. Манай бяцхан ярилцагч тоглоомдоо яараад “Эгч ээ, би тантай орой ярья” гэснээ цааш эгчдээ “Энэ дугаарыг тэмдэглээд ав даа” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм.
Ирээдүйд алдар нэрээ дуудуулсан том уяач болохыг мөрөөддөг бяцхан хүү чамд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна