Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний ууган төл улсын наадамд түрүүлсэн


Өнгөрсөн хавар Тод магнай сэтгүүлийн сурвалжлах хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд сумнаа ажиллаж, уяачид хурдан морины зүтгэлтнүүдтэй уулзаж ярилцсан билээ. Бид энэ удаа та бүхэндээ Гавлиуд хоёрдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Таванжингийн Буян-Өлзийг уулзуулах гэж байна. Хүлэг морьдын хийморийн амьсгаанд багаас ойр өссөн тэрээр нутаг орноо удирдаж явсан чадварлаг нэгэн бидний асуултанд ийн хариулсан юм.
-Сайн хүний үр сүүт гүүний унага гэдэг. Уяач аавын хүүд давуу талууд бий. Тэгж бодож байв уу?
-Удам дамжсан уяач байх сайхан, давуу тал ч бий.Гэхдээ өвөг дээдсийнхээ нэр төрийг өргөж, амжилтыг нь алдахгүй явах их хариуцлага бас оногддог.
-Хариуцлага талаас нь бодож байгаагүй юм байна. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Бид эцэг эхээс наймуулаа. Би айлын хоёр дахь хүүхэд. Биеэр багахан байсан юм байлгүй таван настайгаасаа эхлээд зургаадугаар анги хүртлээ хурдан морь унасан. Сүүлдээ аль олхиогүй бухдаг, булгидагийг нь зайдан унадаг болж, 1994 онд сумын 70 жилийн ойгоор аавтайгаа хамжиж уясан үрээгээ гуравт давхиулж, анхны айргаа хүртэж байлаа. Тэр жил аавын Хэнтийгээс авчирсан азарганы анхны төл Хад ахын гүүнээс гарсан хар даага мөн түрүүлж байсан юм.
-Хамгийн сайхан наадмуудын нэг байсан нь лавтай. Бие дааж уяад морь айрагдуулах илүүтэй сайхан санагдах уу?
-Аавыгаа өөд болсноос хойш нэг жил морь уялгүй өнжөөд, 2004 онд Ханбогд хайрханы тахилга наадамд саарал азаргаа гуравт хурдлуулсан юм. Тэр бол миний бие дааж морь уяад авсан анхны айраг. Түүнээс хойш адуу малаа чанаржуулах зорилго тавьж, хурдны өлгий болсон Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудаас адуу их авсан даа. Тухайн үед Нэхийт, Амарбаясгалан тэргүүтэй манай нутгийн уяачид мөн хурдны эрэлд гарч, зүүн тийшээ явдаг байсан юм. Тэгэхэд нь цуг явж байлаа.
-Ханбогд гэхээр хамгийн түрүүнд санаанд ордог эрхмүүд байна.
-Тэгэлгүй яахав. Миний хувьд бас нэг онцлогтой. Хөлийн хурд ихтэй, зүүн талын адуу гэлтгүй говь нутгийн буюу зэргэлдээ Манлай сумаасаа хурдан үрээ авч, сайхан наадаж байлаа. Аймгийн Алдарт уяач Мөнхбат гэдэг байсан санагдах юм. Тэр хүнээс халзан даага авч Таван цагаан хэмээн нэрийдэж, соёолон хүртэл нь сайн давхиулсаан. 2008 онд Ханбогд, Манлай хоёрын зааг дээр аймгийн зүүн бүсийн уралдаан болж, Говьсүмбэрийн 20-30 медальтай алаг адуу түрүүлэн, миний Таван цагаан аман хүзүүдэж байлаа. Түүнээс хойш бүдүүрээд хөлний асуудлаас болоод сайн давхиагүй ээ. Түүний дараа Мөнгөн хөлттэйгээ учирсан.
-Мөнгөн хөлтийнхөө талаар ярьж өгөөч.Таныг урам зоригоор тэтгэж байсан хүлэг бололтой.
-Таны хэлсэнчлэн намайг урам зоригоор тэтгэсэн буян. Манай эхнэр багш хүн л дээ. Зуны амралт эхэлчихсэн байх үед ах “хамт адуунд яваад ирье” гэдэг юм. Тэр үед эхнэрийн амралтын мөнгө гээд 500,000 төгрөг байсан юм. Эхнэртээ “Хурдан адуу авчраад чиний нэр дээр уралдуулъя” гэж хэлээд амралтынх нь мөнгийг аваад, ахыг дагаад явлаа. Дундговь аймгийн Өлзийт сум орж, хоёр өдөр адуу шинжээд ах нэг хонгор үрээ авахаар болдог юм. Би адуу олоогүй. Сэрүүн салхитай өдөр байсан тул худгийн нөмөрт зогсож байтал өмнөх өдрүүдэд үзэгдээгүй жижигхэн халзан азаргатай зургаа долоон тооны адуу хүрээд ирдэг юм. Нууц адуу байсан байх. /инээв/ Араас нэг юм нудрахаар нь харсан дөрвөн хөл цагаан жижигхэн халзан даага байна. Авмаар санагдаад, эзнийг нь шалсаар байгаад таван зуун мянган төгрөгөө өгөөд аваад ирсэн. Мөнгөн хөлт маань ирсэн цагаасаа эхлээд л намайг баярлуулсан даа. Аймгийн наадамд нэг удаа долоолж, сумандаа зургаан, долоон удаа аман хүзүүдсэн.
-Яагаад түрүүлж чаддаггүй байсан юм бол...
-Бид сүүлд ярилцаад буруу нэр оноож гэсэн дүгнэлт хийсэн. Мөнгө гэдэг чинь хоёрдугаар байр гэсэн үг шүү дээ.

-Бас тийм учир байж мэдэх л юм.
-Эхийг нь зарахгүй гэсэн учраас зургаан сард исгэлтэй даага авчраад хоёр уралдуулсан. Хоёуланд нь айрагдсан. Тэр жил исгэлтэй байсны хүчээр тэгж давхисан байх. Шүдлэн овоо тахилга болоод сумын наадамд уралдахдаа дандаа л аман хүзүүнд давхиж байсан.
-Даага аваад давхиулаад байдаг эр байх нь ээ.
-Би ер нь ихэнх тохиолдолд даага авдаг. Нэг удаа л соёолон адуу авч, түүнийгээ аймгийн наадамд айрагдуулж байлаа.
-Тэр хаанахын адуу байсан бэ?
-Дорнодынх. Аймгийн Алдарт уяач Нэргүйн Амарбаясгалан манай хадам ах юм. 2008 онд Дорнод явж Цэндбаатар Манлайгаас адуу авна гэхээр нь би машиныг нь бариад явчихъя гэж гуйгаад хамт явсан. Тэгэхдээ тэжээлтэй алаг соёолон авчирч, аймгийн чанартай уралдаанд гурав айрагдуулсан. Битүү морин соёолон авчраад Булган суманд болсон Шаравжамц гуайн нэрэмжит аймгийн статустай уралдаанд дөрөвүүлж, аймгийн баяр наадамд тавлуулаад, Хүрмэнд болсон бүсийн уралдаанд айрагдуулсан. Энэ амжилтаараа аймгийн “Шилдэг соёолон”-гоор шалгарч байлаа. Булганы бүсэд хүү маань унаж уралдаад аймгийн чанартай наадмын анхны айргийг авчрах тэр мөчид аавтайгаа наадсан 1994 оны сумын 70 жилийн ойг нэхэн санагалзаж байж билээ.
-Учрал ерөөлгүй нэгээхэн зүйл үгүй гэж үнэн шүү. Жолооч хийж очоод хурдан хүлэгтэй таарах.
-Булган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Намдагийн Хүрлээ ахтай эртнээс сайхан нөхөрлөж байгаа. Хүрлээ ахаасаа хэд хэдэн адуу авч, зарим нэгээр нь азарга тавьсан. Ах маань миний хүү Оргилхуягт даага бэлэглээд, түүнийг нь авах санаатай явсан маань тэр. Тэгж очоод Нүдэн алагтайгаа таарсан. Морины буянаар олон сайхан нөхөдтэй болж, бэлэгний адуу ч цөөнгүй авсан.
“Эрдэнэс таван толгой”-н захирал Батсайхан гээд найз маань Увсынх юм. Тэгээд надад Тэс угшилтай эр унагатай халиун гүү бэлэглэсэн юм. Халиун гүү нь дээгүүрээ улсын наадамд айрагдаж байсан адууны угшилтай гэнэ лээ. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Манлай уяач Одонбаатар найз маань надад сайхан хонгор даага бэлэглэж байлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын Цогтгэрэл гуайгаас намар 11 сард нэг унага авч, хязаалан хүртэл нь тэжээгээд уржнан Баян-Овоогийн наадамд түрүүлгэлээ. Сүүлийн жилүүдэд бол өөрийн бий болгосон унаган адуугаараа наадаж байна даа.
-Аавын тань адуу чанаржуу болохоор сайн суурь болж байгаа байх л даа.
-Тэгэлгүй яахав. Миний аав Хэнтий аймаг орж адуу авчирч байсан. Би ч ялгаагүй, тэндээс адуу авсан. Аавын адуу энэ нутаг орондоо үнэлэгдэхүйц чанартай гэдэгтэй маргах аргагүй юм. Учир нь АХ-ын 91 жилийн ойгоор улсын наадамд түрүүлдэг хул даага бол аавын адууны гүүнээс гарсан төл. Хадам ахыгаа аймгийн Алдар уяач болоход нь би өөрийн адууны охин хул даага бэлгэнд өгч байсан юм. Түүний анхны төл улсын наадамд түрүүлсэн.
-Тийм бил үү?
-Тиймээ. Ааваас овоо хэдэн адуу үлдсэн.Сургуулиа дөнгөж төгсчихөөд сумын ерөнхий нягтлангийн ажил авчихсан зав муутай байх үе таараад. Дээр нь тэр өвөл цаг хатуурч зуд болсон юм. Ах дүүс бид Галбын ууланд адуугаа гаргаад 20 шахам адуутай л үлдсэн. Тэр цөөн тооны адуугаа чанаржуулан маллаж байна даа.

-“Говьшанхын хурд” уралдаан тогтмол давтамжаар хамгийн олон удаа зохион байгуулагдсан. Та хэдэд нь оролцож байсан бэ?
-1999 оны Говьшанхын хурдаас эхлээд амжилт гаргаагүй ч гэсэн ихэнхэд нь оролцсоон. Хамгийн сүүлийн Говьшанхын хурдад шүдлэн үрээ 14-өөр орсон. Тэр хонгор үрээг МУ-ын Манлай уяач Пэлжээгийн Одонбаатар найз маань бэлэглэсэн юм. Говийн бүсийн өмнө улсын наадамд мордуулах гэсэн хасагдчихсан.Тэгээд говьд ирсэн хоолны алдаа гараад. Зориод ирсэн юм даа гээд мордуулсан 14-т орсон.
Аймгийн наадмын хувьд 2008 оноос өнжөөгүй дээ.Одоогоор аймгийн наадам болон бүсийн уралдаанаас 10 айраг, түрүүтэй. Хамгийн сүүлд Цогт-Овоо сумын түүхт 60 жилийн ойд хязаалан айрагдуулсан.
-Сумын чанартай уралдаанаас хичнээн айраг түрүү хүртсэн юм бэ?
-Сумын наадмын дөрвөн түрүү, 10-аад айрагтай. Бага жижиг наадмыг оролцуулбал 40-50-аад медаль бий байх. Би уг нь хүү, охин хоёртой. Гэтэл хүүгийн маань ангийн хүүхэд манайд урвачихсан юм. Найман настайдаа анх манайд ирж, хурдан морь унаад тэр чигтээ манай хүн болсон. Одоо Хятадад малын эмчээр суралцаж байгаа. Сүүлийн үед хоёр хүү маань голдуу уядаг. Хоёулаа энэ сумынхаа Алдарт уяач. Мөн миний дүү Хишиг-Өлзий манай адуугаар наадаж сумын Алдарт уяач цол хүртсэн.
-Алдарт уяачид олноор төрүүлж байхыг бодоход адуу аргагүй чанаржжээ. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар жаргаая.
-2014 оны сумын баяр наадам хамгийн сайхан санагддаг. Тэр жил манай сумын 90 жилийн ой тохиосон юм. Тухайн үед би сумын Засаг даргаар ажилладаг байлаа. Олон газрын хурд чуулсан ойн наадамд миний шүдлэн үрээ аман хүзүүнд хурдалж, их баярлуулж байлаа.
Аймгийн наадам гэвэл Манлай сумын харьяат улсын Алдарт Жанж гуайн хүү Батдорж гээд найзаасаа хязаалан үрээ худалдан авч сумынхаа наадамд айрагдуулчихаад, аймагт очиж мөн айрагдуулахад их баярласан.
-Ийм баяр бахдалт наадмууд танд болон үр хүүхдэд тань олон тохиох болтугай.
А.Тэлмэн
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 19:01 минут Б.Баярдоржийн хүрэн
-
Өчигдөр, 18:53 минут Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
Өчигдөр, 18:15 минут ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
Өчигдөр, 18:05 минут Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
Өчигдөр, 17:48 минут Г.Тэмүүлэнгийн зээрд
-
Даваа, 12:59 минут Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
Даваа, 12:24 минут Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
Даваа, 12:08 минут Еслүү хээр
-
Даваа, 11:59 минут Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
Даваа, 11:56 минут Ц.Гантулгын хул
-
Баасан, 20:21 минут 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
Баасан, 19:57 минут Д.Ганзоригийн хээр
-
Баасан, 19:52 минут Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
1-р сарын 12 -нд Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
1-р сарын 12 -нд “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
1-р сарын 12 -нд Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
1-р сарын 12 -нд Луу халтар
-
1-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
1-р сарын 11 -нд “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
1-р сарын 11 -нд Ч.Батзоригийн хар
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
1-р сарын 08 -нд Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
1-р сарын 08 -нд Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
1-р сарын 08 -нд Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
1-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Гончигсүрэн: Би өөрийгөө азт…
-
12-р сарын 30 -нд Ухаа адуугаар урамтай наадагч Сэр-Одын Сунайндагва
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
12-р сарын 30 -нд З.Тэмүүжингийн хонгор
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 27 -нд Уралдаанч Б.Сэргэлэнбаатар: Би удахгүй 8 нас хүрнэ
-
12-р сарын 27 -нд Н.Дөлгөөний халиун
-
12-р сарын 27 -нд Ууган хүүгийн хийморь асч, удмаа залган алдраа ман…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
Даваа, 11:59 минут Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 08 -нд АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
2020 оны 12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
Даваа, 12:24 минут Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
1-р сарын 08 -нд Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
1-р сарын 12 -нд Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 10-р сарын 16 -нд Мадаггүй сайхан нааддаг Макс галын уяачид
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 10-р сарын 16 -нд МЭНГЭТ ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
Даваа, 12:59 минут Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
2020 оны 12-р сарын 07 -нд Аатай ах дүүс
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
2020 оны 11-р сарын 19 -нд Ц.Буянбаатарын саарал
202.126.88.60
Өөрөө гардаж уяад уядаг, мундаг уяачид аа, Миний найз амжилт хүсье. Ээ
Reply192.82.67.18
Сумын алдарт уяач гэж бас байна аа, багийн алдарт уяач гэж бас байх уу
Reply59.153.113.97
Doromjlood bnu
202.21.104.66
Ахад амжилт хүсэе.
Reply66.181.161.112
Мундаг
Reply