Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: Баян ходоод болсон ч гоё байна

Сэтгүүлч
1-р сарын 08 -нд

Зээ, энэ хүлгийн эзэн нь

Эндүүрч ташаарч бодсоноос
Уясан уяа багадаад
Унасан хүүхэд нь балчирдаад
Барьсан ташуур нь богинодоод
Үлий манхан тааралдаад
Үргэлж саатал тохиолдоод
Үсэрч гарсан боловч
Үхэр тэрэг шиг хоцорч
Энэ жилийн баян ходоод
Ирэх жилийн баярын магнай
Бат түмэн эх ээ


Баян ходоодыг түрүү морьдын нэгэн адил цоллож, “Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай” болохыг ерөөдөг өвгөдтэй билээ, бид. Төмөрбулаг сумын дунд сургуулийн 3а ангийн сурагч Э.Батхишигийн унасан хар даага өнөө жилийн өхөөрдөм хурдан дааганы уралдааны баян ходоод болсон юм. Уралдааны дараа хүүтэй уулзахад “Улсынхаа наадамд анх удаа ирж уралдлаа. Даанч баян ходоод болчихлоо. Гэхдээ гоё байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаад даагаа хөтөлсөөр цааш явлаа. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна