Луу халтар

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 12 -нд

Нэг адуугаар тогтмол амжилттай наадаж, морь, хүн хоёр ижилсэх тухай яриа өнгөрсөн зуунд үлдсэн мэт. Уралдаан наадам олширч, нэмэлт тэжээл, арчилгаа нэн тэргүүнд тавигдах болсон өнөө цагийн морин уралдааны ганц нэгхэн жилийн цувааг харахад л дээр хэлсэнтэй санал нэгдэхээс аргагүй болно. Гэтэл ганцхан хүлэг л урьдны сайхан түүхийг давтаж, амжилтын цуваагаа ахиулсаар буй юм. Түүнийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

УДАМ, УГШИЛ: Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу

Эцэг: Резви дуудлагатай англи кабардин халтар азарга 
Эх: Сүхбаатар эхтэй Самдангийн хүрэн азарганы төл хээр гүү


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2012 онд шүдлэн:
Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд түрүү 
Хүдэрийн сангийн аж ахуйн ойд түрүү
2013 онд хязаалан: 
АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес
Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
2014 онд соёолон:
АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав
Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв 
2015 онд хавчиг: 
Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв
АХ-ын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав 
Өвөрхангай аймагт болсон төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
ММСУХ-ны 20 жилийн ойд айргийн дөрөв
2016 онд долоотой:
“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв
Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүү


2017 онд наймтай:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын төвийн бүсийн уралдаанд зургаа 
“Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хаврын хангайн бүсийн уралдаанд зургаа 
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав
“Их мандал-5” говийн бүсийн уралдаанд аман хүзүү
2018 онд естэй:
“Дүнжингаравын хурд-2018” хаврын төвийн бүсийн уралдаанд долоо
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв
Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү
2019 онд аравтай:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд (хүүхэд нь унасан)
Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд айргийн тав 
Говьсүмбэр аймагт болсон “Боржигон” төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2020 онд 11 настай:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав

Б.Хастөр


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 122.201.21.127

    Энэ жил ахиад 10 метр байсан бол түрүүлнэ шүү. Авхаас дан эрлийзэд нь уралдуулдөг юм билээ. Агуу мал байна лээ

    Reply