Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооногой


Одоо уншигч танд танилцуулах эрхэм Ханбогд сумын тусгай дугаарын сэтгүүлд нийтлэгдсэн хамгийн ахмад уяач болно. Түүний нэрийг Нооногой гэдэг.1894 онд малчин ард Дуламын хоёрдугаар хүү болон мэндэлсэн тэрээр Гавилууд багийн хуучны сайн уяачдын нэг. Бага балчир насаа ижий аавдаа туслан мал маллахад суралцаж өнгөрүүлсөн тэрээр нас биед хүрсэн хойноо нэг хэсэг дүү Жанчивбалынхаа хамтаар жин тээдэг байсан гэх.
Ажилч хичээнгүй Д.Нооногойнх мал хуй ихтэй. Тиймдээ ч 1948 оны мал тооллогоор хамгийн олон буюу 150 адуу тоолуулан “Ханбогд сумын түүх” номноо тэмдэглэгдэн үлджээ. Д.Нооногой нэгэн үе сумын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан агаад хилс хэрэгт гүтгэгдэн 10 жилийн ял заагдаж хоригдсон бараан түүх бий.Хийгээгүй хэргийнхээ төлөө нэлээдгүй хугацааг хэцүү нэртэд өнгөрүүлсэн тэрээр цагаатгагдан суллагдаад нэгдлийн хонь маллах болсон гэдэг.
Д.Нооногойн ханийг Бадамзав гэнэ. Тэд ханилаад олон жилийг үдсэн ч үр хүүхэдтэй болж чадаагүй тул гурван охин, нэг хүү өргөн авч элгээ дэвтээн, энгэрээ дүүргэж, аз жаргал баяр баясалд умбан, ач зээгээ тойруулсан буянтнууд болсон юм.
Ийн амьдралын хатуу, хөтүүд нухлуулсан Д.Нооногой нэгдлийн мал маллахын хажуугаар морь уяж, эрийн хийморь сэргээдэг байсан бөгөөд 1961 онд өөрийн унаган шарга морио бага охиноороо унуулан 13-т давхиулж, 1962 онд Гавилууд багийн уяач Х.Бямбаагаас авсан цагаан бор морио уяж, хурдлуулжээ. Энэ бор морь сумын баяр наадамд нэг удаа айрагдсан бол 1963 онд унаган цэгээн халзан үрээ нь түрүүлэн түмэн эхээр дуудуулсан юм. /Хожмоо энэ халзан үрээ дахин нэг айрагдсан/ 1964, 65 онуудад Номгон багийн Удайдын Ёндонгоос авсан Өвөр монголын хээр морь /Хээр морийг өвөрлөгчөөс ирсэн нэгэн унаж ирсэн тул нутгийнхан Өвөр Монголын хээр хэмээн нэрийдэх болжээ/, мөн халзан үрээгээрээ сайхан наадсан тухай бага охин нь бидэнд дурсан ярьсан. Тэрээр хурдан хурцаас гадна жороо морь нэлээд сонирхоно. Жороо харыгаа өөрөө уначихаад сумын наадамд айрагдуулсан түүх цөөнгүй. Түдэв, Бямбаа, Жамбал, Равжаа, Түнтүүш нарын нутгийн уяачидтай дотно нөхөрлөн адуу малын тухай амтат түүх хуучилдаг байсан буурал уяач энэ замбуу тивд 80 зуныг үзээд 1974 онд бурхны орноо одсон байна.
Б.Хастөр
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
3 цагийн өмнө Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
4 цагийн өмнө Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
Баасан, 12:54 минут Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
Баасан, 12:42 минут “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
Баасан, 12:32 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
-
Баасан, 12:19 минут Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээг гурв…
-
2-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаясгалан:Түрүүлэх адууг…
-
2-р сарын 16 -нд Улсын цол горилсон 14 уяачийн нэрийг салбар хороон…
-
2-р сарын 16 -нд Өндөр Гэндэнгийн чонон нүдэт банди
-
2-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Ц.Болд: Наадамд морь сайн, муу д…
-
2-р сарын 13 -нд АХ-99 жилийн ойн эрлийз бага насны ангилалд 6-30-д…
-
2-р сарын 13 -нд “Нутгийн хийморь” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.З…
-
2-р сарын 13 -нд МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн гэргий Г.Бямба…
-
2-р сарын 13 -нд Г.Ганбаярын халтар
-
2-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач З.Энхбат: Сөөвөг чавганцын ула…
-
2-р сарын 08 -нд Орхон аймгийн Алдарт уяачид цолоо гардан авлаа
-
2-р сарын 08 -нд Дүйдэнгийн харыг дэлгэрүүлэгч Гомбын Алтангэрэл
-
2-р сарын 08 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2-р сарын 06 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 11-…
-
2-р сарын 06 -нд Шувуун саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяа…
-
2-р сарын 06 -нд Дүү хээр
-
2-р сарын 06 -нд Хүлэг эрдэнийн нууцад нэвтрэгч их уяач
-
2-р сарын 04 -нд Б.Батсайханы бор
-
2-р сарын 04 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-27: ШИЛДЭГ УЯАЧ М.АЛТАН-ОЧИР
-
2-р сарын 04 -нд Дагмид Мээрэнгийн цоохор хонгор, түүний үр төлүүд
-
2-р сарын 04 -нд П.Дамдинлхагвын халтар
-
2-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Р.Батбаяр: Монгол төрийн гурван…
-
2-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Мягмаржав: Айраг, түрүү хүртээ…
-
2-р сарын 02 -нд Нийслэлийн Алдарт уяач Н.Батболд: Зээрд азаргаа хо…
-
2-р сарын 02 -нд Нандин хүрэн
-
1-р сарын 30 -нд З.Мэндсайханы хүрэн
-
1-р сарын 30 -нд Хүний дээд Хүүдэг
-
1-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Болд: Улсын наадмаас нэг түр…
-
1-р сарын 30 -нд Д.Лхагвасүрэнгийн халтар
-
2021 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Б.БАТХҮҮ: Сумынхаа ойгоор дүү би…
-
2021 оны 1-р сарын 27 -нд Солонго Зээрд
-
2021 оны 1-р сарын 27 -нд Аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагва: Зургаа дахь жил…
-
2021 оны 1-р сарын 25 -нд “Залуу” Алдарт Жаажаа
-
2021 оны 1-р сарын 25 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
2021 оны 1-р сарын 25 -нд Гоё хээр
-
2021 оны 1-р сарын 25 -нд Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
2021 оны 1-р сарын 25 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Алаг адуут Равжаа
-
2021 оны 1-р сарын 23 -нд Г.Чинзоригийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
2021 оны 1-р сарын 23 -нд Булган хонгор
-
2021 оны 1-р сарын 20 -нд Б.Баярдоржийн хүрэн
-
2021 оны 1-р сарын 20 -нд Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
Баасан, 12:54 минут Сайн морины доторх олон зүйл махбодын сайн, муу ши…
-
Баасан, 12:19 минут Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээг гурв…
-
Баасан, 12:42 минут “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэ…
-
3 цагийн өмнө П.Дашдэмбэрэл: Уртын дуу шиг зураг зурна аа ...
-
4 цагийн өмнө Сумын Алдарт уяач Д.БУЯНТОГТОХ: Саарал азарганы ми…
-
3 цагийн өмнө Моринд тохиолдох “гутаг”, түүнийг арилгах тухай
-
Баасан, 12:32 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-28: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ А.НЯМБА…
202.21.109.40
Ээжийн маань Аав, Өвөөгийн тухайн сайхан түүх бичсэнд баярлалаа. Н.Болдтөмөр
Reply