Булган хонгор

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 23 -нд

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, “Сонор трейд” ХК-ийн захирал, Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Тод манлай уяач Бат-Очирын Энхболдын хурдан хонгор морь сүүлийн хоёр жил дарааллан 10-т хурдаллаа.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Маскрад дуудлагатай араб бор азарга. 2005 онд Монголд орж ирсэн
Эх: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын угшилтай хонгор гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2008 оноос эхэлж уягдсан.
2014 онд найман настай:
Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд айргийн тав
2016 онд 10 настай:
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү
2017 онд 11 настай:
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа
“Их мандал-5” говийн бүсийн уралдаанд түрүү
2018 онд 12 настай:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
“Алтан Дарь овооны тэнгэрийг тайх, төрийн тахилга-105” зүүн бүсийн уралдаанд аман хүзүү
2019 онд 13 настай:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд арав
2020 онд 14 настай:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд арав

Б.Хастөр



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна