“Залуу” Алдарт Жаажаа
Сэтгүүлч
Ханбогд сумын төвөөс зүүн тийш 50км яваад Алаг баянгийн уулнаа очно. Энэ хавийг Баян баг хэмээн нэрийдэх бөгөөд 1933 онд “Сүж бор овоогийн баг” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Ханбогд сумын хамаг сайн уяачид цугласан Гавилууд багтай залгаа орших тус багаас Тоомск халзаны эзэн Зулзган Дамбадаржаа, Ороо харын эзэн Сэрээтэр нараас эхлээд Адилбиш, Гомбожав, Равжаа нарын сайн уяачид олноор төрөн гарсан байдаг. Одоо уншигч танд танилцуулах эрхэм бол нас ахмад ч харьцангуй сүүлийн үеийн уяач. Морин уралдаан идэвхижиж мэргэшлийн чиг хандлагатай болсон энэ цаг үед аймгийн баяр наадмаас хоёр жил дарааллан айраг хүртэх амаргүй. Харин Д.Банди хонгор үрээгээ тийн хурдлуулж залуустаа үлгэрлэж чаджээ.

Хурдан хонгорын эзэн Дансалын Бандийг нутаг нугынхан нь Жаажаа хэмээн авгайлна. Тэрээр 1942 онд төрж, ухаан орсон цагаас эхлэн 1992 оныг хүртэл галбын говийн чимэг ганган улаан тэмээгээ маллан, ашиг шимийн аваргаар тодорч, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж байжээ. Сумын гурван удаагийн аварга малчин Д.Банди нутгийн олноо төлөөлж, аймгийн депутатаар /1984 онд/ сонгогдож байсан удаатай. Ийн залуу идэр насаа нүүдэлчин монголын ахуй соёлын илэрхийлэл болсон мал аж ахуйг хөгжүүлэхэд зориулсан түүнийг нутгийнхан нь “Галбын улаан тэмээг гурван түм хүрэхэд Жаажаагийн оруулсан хувь нэмэр ихээ“ хэмээн урам хайрлах. Нэгдэл нийгэм тарснаас хойш ч малынхаа захаас холдож төвдөөгүй буурал малчин сүүлийн жилүүдэд морь уяхад суралцан нутгийн залуус, дүү нартай нийлэн хол ойрын наадамд оролцох болсон бөгөөд амжилт арвин сайхан наадаж байгааг дуулгахад таатай байна. Түүний нэртэй бор, хонгор зүсмийн морьд, хоёр хонгор азарга нь өөрийн сум болоод Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Мандах зэрэг сумдад айрагдаж түрүүлсэн нь цөөнгүй. Морь уях төрийн хэрэгт оролцсон амжилтыг нь үндэслэн түүнд сумын Алдарт уяач цолыг хүртээсэн бөгөөд 2017 онд төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна