Д.Лхагвасүрэнгийн халтар

Сэтгүүлч
1-р сарын 30 -нд

Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаас гурван айраг хүртсэн. Түүний Дөлгөөн хар азарга гуравлаж, Монгол хүрэн хязаалан тавлаад, эрлийз дунд ангилалд халтар үрээ айргийн тавд хурдалсан билээ. Сүүлийн жилүүдэд аз өм дүүрэн наадаж буй хийморилог уяачийн хурдан халтарыг дэлгэрэнгүй танилцуулбал:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Монгол Улсын Манлай уяач Н.Хүрлээгийн Капитал инвэстмэнт дуудлагатай англи халтар азарга 
Эх: Сүхбаатар аймгийн угшилтай буган гүү. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд даага:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 12
“Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд түрүү
2020 онд шүдлэн:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав


Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна