“Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар: Нарны гэрэлтэй холбоотой гүүний ороо идэвхждэг
Сэтгүүлч
“Тод магнай” сэтгүүл 10 жилийн ойдоо зориулж уншигчдадаа “Мэдээллийн агууламжаа тэлэх” амлалтыг өгсөн. Энэ хүрээндээ Долгион апликэйшний хамт олонтой хамтран сэтгүүл зүйн шинэ төрөл болсон подкастыг бэлтгэн хүргэх болсон билээ. Долоо хоног тутмын “Тод магнай” подкастын анхны дугаарын зочноор “Морьтон” эмнэлгийн их эмч А.Наранбаатар оролцож, “Үржүүлэг” сэдвээр ярилцжээ. Түүний хэлсэн онцлох ишлэлүүдээс уншигчдадаа хүргэж байна.
-Хүн болгон хурдан адуутай болохыг хичээж байна. Үүний тулд удам сайтай гүү сонгох хэрэгтэй. Жишээлбэл, тухайн гүүний төрсөн ах дүү нар, аль эсвэл төл нь, цаашлаад эх нэгтэй эр төлүүд нь хурдалсан байх.
• Цэвэр азарганд бага насны буюу байдсан гүү хураалгах дэмий байдаг. Яагаад гэвэл анх унагалах гэж байгаа, дээрээс нь цэвэр адуу бие том, тээлт удаан байдаг тул эрсдэлтэй. Мөн их хөгшин гүү бас дэмий. Яагаад гэвэл гарч байгаа унага нь эрлийз тул дасан зохицох чадвар сул, эх гүү нь сүү муутай, сүүний уурагт чанар муу тул унага давжаарах хандлагатай байдаг.
• Цэвэр азарганд 6-16 насны бие хаа томируун, сав сайтай гүүг сонгох нь зүйтэй.
• Цэвэр үүлдрийн гүүнд үржлийн замын янз бүрийн эмгэг тохиолдох нь бий. Жишээлбэл, савны эмгэгүүд, үржлийн замын янз бүрийн өвчин, эсхүл тарга хүчний асуудлууд. Үржилд адууны өөрийнх нь эрүүл мэнд, тарга хүчний байдал хамгийн чухал тул бид болгоомжтой ханддаг.
• Монгол уяачид бүгд үржүүлэгчид.
• Нарны гэрэлтэй холбоотой гүүний ороо идэвхждэг. Өндгөвчний үйл ажиллагаа идэвхжин өндгөн эс ялгарч үр тогтдог учраас манай орны нөхцөлд хээл авах хамгийн тохиромжтой хугацаа бол тав, зургаа, долоо, наймдугаар сарын эхэн үе юм. Нэг ёсондоо тавдугаар сарын дундаас долдугаар сарын дунд хүртэл гүүний хээл авах хамгийн өндөр байх магадлалтай үе тохиодог.
• Үржүүлэгт ашиглах гүүгээ хоёрдугаар сараас бэлдэж эхэлнэ. Тарга хүч сайтай гүү хээл авахдаа хурдан тул гүүний тарга хүчинд анхаарч, эртнээс бэлтгэх нь зүйтэй.
• Мөн цусанд үзэх өвчний шинжилгээнүүд байдаг. Өнөөдрийн байдлаар Монголын адуун сүрэгт нийлүүлгийн өвчин байна. Тархалт өндөр байгаа. Түүнээс сэрэмжлүүлэх зорилгоор үржүүлгийн замаар дамждаг тэр өвчний шинжилгээ авдаг. Мөн ихэнх тохиолдолд үздэггүй, үржлийн замаар дамждаг өвчнүүд байдаг. Жишээлбэл, адууны артрит гэж өвчин байна. Вирусын тархалттай өвчин. Дээрээс нь адууны халдварт цус багадалт. Эдгээр өвчин үржлийн замаар үрийн шингэнээр дамждаг. Тэгэхдээ Монголд харьцангуй гаралт багатай. Ойрын нэг, хоёр жилд гараагүй өвчнүүд. Артритийн хувьд судалгаа шинжилгээ хийгдээд явж байгаа. Монгол адуу зарим нэг өвчний тухайд эсрэг дархлаатай болчихсон байдаг.
• Адуу стресст ордог. Стресст орсон гүүний өндгөвчний үйл ажиллагаа доголдох, ороо оролт илрэхгүй байх, цаашлаад сувайрах зэрэг эрсдэл үүсдэг тул орчин нөхцөлд нь эртнээс дасгах хэрэгтэй.
• Бид хурдан адуу гаргаж авах гэж байгаа бол гүүний хээлтэй хугацааны сүүлийн семистр буюу сүүлийн гурван сараас эхлээд унаганы ясны бойжилт, ясны хөгжил, тэдэнд хэрэгтэй эрдсүүдийг нөхөж өгч байх ёстой. Жишээлбэл, калформин гэж бэлдмэл бий. Олон улсад нэлээд судлагдчихсан. Өмнөд, хойд хөршүүдэд хэрэглэгдэж байгаа. Тэр бэлдмэл гэхэд гүү унагалахаас өмнөх гурван сард өгснөөр унаганы үе болон ясны хөгжил бүрэн шаардагдах хэмжээнд очдог. Тэрийг өгснөөр бүрэн хөгжилтэй унага гарна. Бүрэн хөгжилтэй унага маань цаашаа эхийн сүүгээр дамжаад ясны хөгжил сайтай адуу болно. Ясны хөгжил сайтай адуу олон жил уралдах чадвартай гэсэн үг. Эрлийзжүүлэг хийж байгаа ихэнх хүмүүс үүнийг үл тоосон байдлаас болоод унаганых нь хөл гар мурий, үе нь томорч, бүдүүрсэн зэрэг доголдлууд гардаг.
• ЭХО-ны тусламжтайгаар азарга гишгэснээс хойш 14-16 хоногийн дотор хээл авсан үгүйг илрүүлэх боломжтой. Мөн 50-120 хоногийн дотор хээлийн хүйсийг мэдэх боломжтой. Түүнээс өмнө жижигдээд, хойш бол томдчихоод байдаг.
• Англи адуу хүн төрөлхтний өөрсдийн гаргаж авсан богино зайд хамгийн өндөр хурд гаргах чадвартай адуу. Дээрээс нь шилэн сонголт, үржүүлгийнхээ хувьд удамших чадварыг нь сайжруулсан учраас ямар ч үүлдрийн адуутай нийлсэн, өөрийнхөө давамгай чанаруудаа удамшуулах чадвар нь илүү өндөр.
• “Морьтон” үржүүлгийн газарт хамгийн өндөр үнэтэй нь Галилеогийн төл халзан азарга 10 сая төгрөгийн үнэтэйгээр гүү гишгэж байна. Ер нь дэлхийн тэргүүлэх удмын сайн азарганууд Монголд нэлээн орж ирсэн.
• Нийлүүлгийн өвчний үед хэрэглэдэг Демин тариаг урьдчилан сэргийлэх зориулалтаар хийдэггүй. Яагаад гэвэл цусны паразитын эсрэг үйлчилгээтэй химийн бодис юм.
• Олон улсын дүрмээр цэвэр англи адууг зохиомлоор хээлтүүлэхийг хориглодог. Харин манай орны тухайд эрлийзжүүлэг хийгдэж байгаа тохиолдолд боломжтой гэсэн үг. Зохиомол хэлтүүлэг нь азаргаа элдэв эрсдлээс хамгаалж, олон төл авах давуу талтай.
• Монголд төрсөн цэвэр унаганд хэд хэдэн давуу тал ажиглагдаж байна. Нэгдүгээрт, чөлөөтэй хөдөлгөөнтэй орчинд торниж байгаа болохоор үе мөчний хөгжил сайн. Дээрээс нь өөрийгөө хамгаалах рефлексүүд сайтай. Хоол тэжээлээ олж идэх чадвар бусад орны цэвэр адуунаас илүү. Дээрээс нь үс, хөрс сайн. Манай эмнэлэгт үржүүлгээр хүлээж авсан эхний азарга хавчиг болж байна. Цэвэр англи азарга бэлчээрээр монгол гүү хураагаад, монгол азарганд зодуулчихалгүй өөрийгөө хамгаалж, хоол тэжээлээ өөрөө олж иддэг. Мөн ул туурайн бөх бат байдал илүү байх шиг санагддаг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
15 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
17 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
18 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
19 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…
-
Өчигдөр, 14:16 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
Баасан, 14:22 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
Баасан, 08:56 минут АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
Баасан, 11:15 минут Хүйн долоон худагийн эргэн тойронд -
Баасан, 11:28 минут Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
Баасан, 12:41 минут Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
Өчигдөр, 09:43 минут 141 хурдан азарга бүртгүүлжээ -
17 цагийн өмнө Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Өчигдөр, 20:01 минут Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
Баасан, 17:15 минут Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
Баасан, 19:38 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
Баасан, 10:20 минут МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
Баасан, 14:33 минут АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
Баасан, 19:50 минут Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
18 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Өчигдөр, 13:58 минут 260 их насны морь бүртгүүлжээ -
15 цагийн өмнө АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Баасан, 21:05 минут АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
19 цагийн өмнө 231 соёолон бүртгүүлжээ -
13 цагийн өмнө Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна