Аймгийн Алдарт уяач И.Амарсанаа: Худ маань “уруу татаад” намайг адуунд урвуулчихсан
Хөвсгөл аймгийн Галт сумын V багийн харьяат, аймгийн Алдарт уяач Ишванжилын Амарсанаа 1961 оны зун төрсөн. “Хөвсгөлийн бахархал одон, Аймгийн Тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, ММСУХ-ны “Уяачийн Алдар” одонгоор энгэрээ мялаажээ.
-Шинэхэн цолтон танд баяр хүргэе ээ. Хичнээн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж аймгийн Алдарт уяач цолыг хүртэж байна даа?
-За баярлалаа. Өнөөдрийн энэ сайхан өдөр “Тод магнай” сэтгүүлийнхэнтэй уулзаж буйдаа баяртай байна. Далимд нь, Галт сумынхаа уяачдын холбоо болон нийт уяачдадаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Миний хувьд таван жил хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, аймгийн бүс болон Увс аймагт зохион байгуулагдсан Засгийн газрын тогтоолт “Ханхөхий хурд” бүсийн уралдаанд хязаалан айргийн гурваар давхиуллаа. Харин аймгийн бүсээс дөрвөн айрагтай. Үүн дээр сум орон нутагт зохион байгуулагдсан овоо тахилга, жижиг наадмуудад гаргасан амжилтаа ийнхүү үнэлүүлж байна.
-Галтынхан улсын бүсээс авсан хэд дэх айраг вэ?
-Сайн мэдэхгүй байна. 2017 онд би хязаалан айрагдуулсан. Сая “Хотгойдын хурд”-аар манай Батбаяр багшийн Зуунжил гэж залуу соёолон аман хүзүүдүүллээ. Одоо ч манай уяачид сайн болсон л доо. Хаана ч очсон сайхан наадаж байна.
-Баруун бүсийн төрийн тахилгат Ханхөхий хайрханы тахилга наадамд хэдэн насны морьтой очсон бэ?
-Их нас, хязаалан хоёртой очсон. Их нас 30 гаргаад ирсэн.
-Төрийн зарлигт бүсийн наадмаас анхны айраг авчирсан хязаалан хаанахын адуу юм бэ?
-Манай Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Гүншир гуайн унаган адуу. Эх нь Гүншир гуайн адуу л даа. Гэдсэнд ирж энд унагалсан. Эцэг нь ч түүний бор азарга байдаг юм.
-Та эх гүүг нь авсан юм уу?
-Тийм ээ. Гүншир гуай манай худ байгаа юм. Манай хүүхдэд өгсөн гүүнээс нь ийм сайхан хурдан хүлэг гарсан.
-Дааган цагаасаа уягдсан байх, тийм ээ?
-Тийм ээ. Даагандаа Архангай аймгийн Хангай сумын 90 жилийн ойд түрүүлж, мөн сумандаа түрүүлсэн. Харин шүдлэндээ 2016 онд аймгийн хэдэн жилийн ой байлаа, түрүүлсэн. Шүдлэндээ сумандаа уралдаагүй. Хязааландаа Завхан аймгийн Их-Уул суманд болсон хаврын бүсийн уралдаанд түрүүлж, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд зохион байгуулагдсан “Жаргалантын их хурд”-д түрүүлээд, Увс аймагт зохион байгуулагдсан Ханхөхий тахилгад айргийн гурваар хурдалсан. Үүнээс гадна овоо тахилгад олон удаа давхиж, дөрөв, таван ч удаа түрүүлсэн. Тухайлбал, Завхан аймгийн Хонгор, Овоот толгой, Цэцүүхэйн овоо, Жаргалант суманд зохион байгуулагдсан Түмэн адууны баярт түрүүлсэн. Галт сумандаа ч овооны наадамд түрүүлж байсан. Энэ жил азарган соёолон айхтар давхиулсангүй. Өчигдөр Шар үзүүрийн овоонд очин түрүүллээ. Одоо тэгээд бүсийнхээ наадамд бэлдээд л байж байна. Морио харж байгаад Булган, Завханы аль нэг рүү явна даа.
-Морь уяад таван жил өнгөрчээ. Анх ямар адуугаар уяаны ажлаа эхлүүлж байв?
-Энэ хэдийгээ л дааган цагаас нь уясан юм байна. Бор морь маань хязаалан байлаа. Мөнгөнхуягаас авсан энэ бор морь олон удаа намайг баярлуулсан. Анх надад шүдлэн үрээ ирж, энд авчирч уяад сумандаа түрүүлгэсэн. Дараа нь овооны наадмуудад олон түрүүлсэн. Хязааландаа 2015 онд болсон Хөвсгөл аймгийн шигшмэл хурдад айрагдаж байсан юм билээ. Харин соёолон сум орон нутагтаа овооны тахилга, сумын наадамд түрүүлсэн. Тэр жил сумандаа түрүүлээд, аймагт очоогүй. Түнэлд болсон аймгийн бүсийн уралдаанд есөөр давхисан. Энэ жил хавчиг уралдаж эхэлж байна. Сая суманд аман хүзүүдээд, Шар үзүүрийн овоонд айргийн гурваар давхилаа.
-Өөр ямар мориор ямар амжилт гаргаж байв?
-Бас нэг хүрэн морь бий. Завхан аймгийн Их-Уул сумын хурдад аман хүзүүдсэн. Гүншир гуай дааганд нь бэлэглэсэн юм.
-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн баяр бахдал дүүрэн нь хэдэн онд тохиосон байдаг вэ?
-Анх бор морио соёолон авчраад Хөвсгөл аймгийн Жаргалант суманд зохион байгуулагдсан Цэцүүхэйн овооны баярт аваачин түрүүлгэчихээд их баярласан. Тэр их сайхан наадам болсон санагддаг юм. Энэ мэт оролцсон наадам бүхэн сэтгэлд тод үлджээ.
-Танайханд уяач олон уу?
-Байхгүй шүү. Аав, ээж маань малчин улс байлаа. Намайг адуунд уруу татсан хүн чинь манай худ байгаа юм. Миний хүү Улаанбаатар хотын III цахилгаан станцын Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Түмэнбаяр эдний хүргэн болсон юм. Хүү маань Цагдаагийн академи төгсөөд Хөвсгөл аймагтаа ажиллаж байгаад дараа нь Хятадад хоёр, гурван жил сураад, одоо цахилгаан станцад ажиллаж байна. Хүүхдүүдийн маань буян юм даа, тийм ээ. Өгсөн болгон нь хурдалж, аймгийн Алдартад хүргэлээ.
-Та гаднаас адуу авч байна уу?
-Авна аа. Хүрэн халзангийн ах нь одоо бүдүүрч байна. Сүхбаатарын Сүхбаатар сумаас, бас ойр зуураасаа нутгийн гүүнүүд авсан. Эхэлж гарсан төл нэг даагыг уях санаатай л.
-Ингэхэд та ямар ажил алба эрхэлж байсан хүн бэ. Адуу малаас хол байсан бололтой?
-Тийм ээ, хол шүү. Би чинь жолооч мэргэжилтэй. Долдугаар ангиа төгсөөд Украйны хөдөө аж ахуйн ТМС-д явж тракторчин, комбайнчин мэргэжилтэй болсон. Ирээд Төв аймгийн Атарын сангийн аж ахуйгаас ажлын гараагаа эхэлж байлаа. Гэхдээ удалгүй цэрэгт татагдаж, хүндэт харуулын ангид гурван жил алба хаасан. Дараа нь Галт сумандаа ирж малчин болоод, сүүлдээ уяач болох шив дээ. /инээв/ Өмнө нь “Активиа” гэж компанид жолооч хийж жуулчинд их давхисаан. Говиор их ч явлаа.
-Одоо өөрөө морио уяад ийш тийшээ явдаг болсон уу?
-Тийм
-Өнөө жилийн тухайд хичнээн насны морь хөнгөрүүлээд байгаа бэ?
-Одоо дөрвөн насны морь уяж байна. Туркт суралцсан хамгийн бага хүүгээ төгсөөд ирэхтэй зэрэг нь хажуудаа авч уяач болголоо.
-Таны бодол зөв байна шүү. Мэргэжил эзэмшиж ном үзэхээрээ төв суурин бараадах ёстой юм шиг үздэг хүн олон болж. Гэтэл хөдөө орон нутагт маань боловсон хүчин хэрэгтэй байна шүү дээ?
-Тийм ээ. Том хүү маань хот суурин бараадчихлаа. Нэг охин Украйны нисэхийн их сургуулийг төгсөж ирээд нисэхийн удирдагч хийж байна. Бага хүүгээ Туркт сургасан ч хажуудаа авсан.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Уясан хүлгүүд нь урамтай сайхан хурдлаад, улсын хишигтэй уяач болохын цагт дахин уулзахын ерөөлийг өргөе. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ажлын амжилт хүсье. Ирсэнд баярлалаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна